БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1961 оны 5 сарын 16-нд Шинжлэх ухааны академийг 5 хүрээлэнтэй байгуулсны нэг нь Анагаах Ухааны Хүрээлэн юм. Анагаах ухааны хүрээлэн анх дор дурдсан 6 секторын бүтэцтэй байгуулагдсан. Үүнд:

1. Нийгмийн эрүүл ахуй, эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын сектор

2. Мэс заслын сектор

3. Дотор өвчин судлалын сектор

4. Хүүхэд, эмэгтэйчүүдийн сектор

5. Хоол судлалын сектор

6. Халдварт өвчин, халдвар судлалын сектор

АУХ-ийн анхны захирлаар Түндэвийн Шагдарсүрэн ажилласан бөгөөд түүний 80 насны ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр 1998 онд АУХ-г академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит болгож дурсгалыг нь мөнхжүүлсэн түүхтэй.

АУХ байгуулагдсан нь манай орны анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зангидаж, шинжлэх ухааны нэгдмэл удирдлагаар хангах, эрдэм шинжилгээний боловсон хүчийг бэлтгэн сургах, материаллаг баазыг бэхжүүлэх, гадаад харилцааг өргөтгөн хөгжүүлэх зэрэгт нэн чухал үүрэг гүйцэтгэсэн.

АУХ-ийн захирлууд:

    1961-1982 Захирал, Академич Түндэвийн Шагдарсүрэн

    1982-1995 Захирал, Доктор Ёндонгийн Бодьхүү

    1995-2001 Захирал, АШУ-ны доктор, профессор Цүрэмийн Мухар

    2001-2015 Захирал, Академич Начингийн Баасанжав

    2015-2017 Захирал, АШУ-ны доктор, профессор Батмөнхийн Мөнхбат

    2017-2020 Захирал, АУ-ны доктор, дэд профессор Пүрэвдоржийн Эрхэмбулган

              2020 оноос Захирал, АУ-ны доктор, дэд профессор  Л.Тулгаа

АУХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга нар:

    1961-1962 Хүндэт профессор Рэнцэнгийн Пүрэв

    1962-1964 Дэд эрдэмтэн Базарын Гомбо

    1964-1965 Дэд эрдэмтэн Норовын Дондог

    1965-1967 ЭША Балжиннямын Гонгоржав

    1968-1969 Академич Цэндийн Хайдав

    1970-1971 Дэд эрдэмтэн Шаравын Чадраабал

    1972-1973 Дэд эрдэмтэн Гомбын Данзан 

    1973-1974 Дэд эрдэмтэн Жигжидын Самданцоодол

    1975-1979 Дэд эрдэмтэн Сийзийн Ямаахай

    1979-1982 Дэд эрдэмтэн Ёндонгийн Бодьхүү

    1982-1986 Дэд эрдэмтэн Жодовын Моондой

    1986-1995 АШУ-ны доктор Дармаагийн Самбуупүрэв

    1995-1998 Академич Бат-Өлзийн Цэрэндаш

    1998-2004 АШУ-ны доктор Миеэгомбын Амбага

    2004-2005 АШУ-ны доктор Шаравын Болд

    2005-2010 Академич, АШУ-ны доктор Дэнсмаагийн Бат-Очир

    2010-2014 АУ-ны доктор Лхагвасүрэнгийн Содномцогт

    2014-2015 АУ-ны доктор Бираагийн Цацралт-Од

    2015-2020 АУ-ны доктор, дэд профессор Лонжидын Тулгаа

              2020 оноос АУ-ны доктор Батсайханы Батболд

Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 27 тоот тогтоолоор Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэнг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн харъяанд шилжүүлсэн.

Анагаах Ухааны Хүрээлэн дэргэдээ гарааны компани байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэн, өөрийн орны ургамал, амьтны гаралтай түүхий эдийг ашиглан лабораторийн туршилт судалгаагаар баталгаажсан шинжлэх ухааны үндэслэлтэй үс арчилгаа, үсний уналтын эсрэг импортыг орлох, экспортын нөөцийг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Гарааны Дерма лаб” ХХК-г 2016 оны 6 сард байгуулсан.

 “Гарааны Дерма лаб” ХХК-ны захирлаар АУ-доктор С.Мөнхбаяр ажиллаж байна.