Хавдар судлалын сектор 1983 онд секторын эрхлэгч дэд эрдэмтэн Б.Доржготов, эрдэм шинжилгээний ажилтан дэд эрдэмтэн Д.Самбуупүрэв, Д.Авирмэд,  туслах ажилтан Д.Жавзандулам нарын хамтаар байгуулагдаж 30 гаруй жил эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэн Хавдар Судлалын Үндэсний Төв эмнэлгийг бааз болгон ажиллаж байна.

34 жилийн хугацаанд судалгааны үндсэн багаас Анагаах ухааны шинжлэх ухааны доктор-2, Анагаах ухааны доктор-5 төрж гаран секторын эрдэмтдийн удирдлага, зөвлөгөө, дэмжлэгтэйгээр, гадаад дотоодын 20 гаруй судлаач эрдмийн зэрэг хамгаалж, 20 гаруй ном, товхимол, 300 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл туурвигдан, 20-д завар зөвлөмж боловсруулан эмнэлзүйн практикт нэвтрүүлсэн.

Одоогоор тус сектор нь Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан-3, гэрээт ажилтан-1 хүний бүрэлдэхүүнтэй судалгаа шинжилгээний ажилаа явуулж байна. Энэ 2017 онд Шинжлэх ухаан технологийн сангийн суурь төслөөс “Ходоодны хожуу үеийн хорт хавдрын эрсдлийн судалгаа”, Шинжлэх ухаан технологийн сангийн захиалгат төслөөс “Улаан хоолой, ходоодны хорт хавдрын тархварзүй” зэрэг төсөл Анагаах ухааны хүрээлэнгийн Дотор судлалын сектортой  судалгааны ажил хамтран гүйцэтгэж байна. Мөн энэ онд “Монгол хүний ийлдэст Пепсиноген үзэж, ходоодны хавдрын маркер болох нь” төслийг ШУТС-ийн суурь төсөл авч, хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.