Монгол Улсын эрдэм шинжилгээний ууган 5 хүрээлэнгийн нэг – Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэн нь манай орны анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг шинжлэх ухааны нэгдмэл удирдлагаар хангах, эрдэм шинжилгээний хүний нөөцийг бэлтгэн сургах, шинжлэх ухааны ололтыг эмнэл зүйн хэрэглээнд нэвтрүүлэх, судалгаа шинжилгээний үр дүнг олон нийтэд хүргэх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаагаа 1961 оноос хойш тогтвортой явуулж байна.
“Би аваргуудын мөрөн дээр зогсож байсан учраас бусдаас хол харж чадсан” гэж Исаак Ньютон өөрийн багш, хамтрагч нарынхаа тухай хэлсэн байдаг. Анагаах ухааны хүрээлэнгийн анхны захирал, манай улсын анагаах ухааны анхны эрдэмтэн, академич, хүний гавьяат эмч, төрийн шагналт Түндэвийн Шагдарсүрэн багшаараа овоглосон манай хүрээлэнгийн эрдмийн үүд хаалга үргэлж нээлттэй бөгөөд нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхэд та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна.
Номын хур бууж, эрдмийн далай бялхаж байх болтугай.
Анагаах Ухааны Хүрээлэнгийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Тулгаа