СУДАЛГАА 1. ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН ОНОШ ХОЖУУДЛЫН ЗАРИМ АСУУДЛУУД
ТулгааЛ.1, Ганчимэг Д.1, Чинзориг М.1, Эрхэмбаяр Э.1, Тэгшжаргал Б.1, Насанжаргал Т.1,
Дашмаа А.1, Баяр Д.1, Цэгмэд С.2, Болор-Эрдэнэ Т.1,Отгонбаяр И.1, Батболд Б.1.
1Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэн
2Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
Холбоо барих: tulgaa.ims@mnums.edu.mn
Introduction:Gastric cancer is still one of the most leading causes of mortality in the world. The highest mortality rate of gastric cancer is estimated in Mongolia.South Korea and Japan, where leading the incidence of gastric cancer, mortality rates are observed in 51th and 31nd rank respectively. In Mongolia, gastric cancer is the second leading site, after liver cancer.
Goal: We aimed to determine the cause of late diagnosis of gastric cancer and to evaluate supply of upper endoscopy devices and human resource for gastric cancer in the general hospital of provinces and districts.
Materials and methods:In this study, 84 patients suffering from gastric cancer (42 patients in III, IV TNM stage; 42 patients in I, II TNM stage)were investigated in National Cancer Center, Mongolia. A research questionnaire which included age, gender, education, income,risk factors and clinical questionswas detected from all patients. And we conducted study of supply of upper endoscopy devices and human resource for gastric cancer in general hospitals of from 21 provinces and general hospitals of 6 districts by questionnaire.
Results:A seventy three(86.9%) patients were over 50 years old and the highest rates of gastric cancer were in group of 61-70 years (40.5%). From the results, the reason to visiting hospital was significantly different between two groups. 55.1% of patients suffering from early-stage gastric cancer were voluntarily diagnosed by upper endoscopy. In contrary, 55.8% of patients suffering from late-stage gastric cancer have visited the hospital due to worsening symptoms or dysphagia and vomiting. Factors such as age, gender, education, employment status and income had no significant effect on late diagnosis of gastric cancer. In totally 24(89%)general hospitals out of 27 had upper endoscopy devices and 22 (81.5%) hospitals had endoscopist. Although 75% of total general hospitals conduct annual cancer screening, 64% of them do not perform the endoscopy in annual screening.
Conclusion: In our country, late diagnosis of gastric cancer is related to the attitudes of patients for preventing and screening disease. Therefore, it is important to improve the health education of the population and to develop healthy, right attitudes and practices. And the study revealed that general hospitals have insufficient for upper endoscopy devices and human resource.
Keywords: gastric cancer, general hospital, late diagnosis, voluntary diagnose, upper endoscopy
Оршил:Дэлхий нийтэд ходоодны хорт хавдрын өвчлөлөөр Өмнөд Солонгос улс (100’000:39.6) нэгдүгээрт, Монгол улс (100’000:33.1) хоёрдугаарт, Япон улс (100’000:27.5) гуравдугаар байранд ордог боловч, ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтаар Монгол улс (100’000:25.0) тэргүүн байранд, Япон (100’000:9.5), Өмнөд Солонгос (100’000:7.0) улсууд 31, 51-р байранд тус тус орж байна[1]. Монгол улсад хүн амын дунд 2000-аад оноос хойш зүрх судасны эмгэг, хавдар, осол гэмтэл, амьсгал, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл нэмэгдэж, нас баралтын 80 гаруй хувийг эзэлж байна. 2017 онд нийт 10,000 хүн амд 19.6 хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэний 38.1% элэг, 14.6% ходоод, 7.2% уушиг, гуурсан хоолой, 5.9% умайн хүзүү, 5.7% улаан хоолойн хавдар байна. Тус онд 100’000 хүн амд 28.8 (889 тохиолдлын тоо) ходоодны хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 100’000 эрэгтэйд 37.9 (64.7%), 100’000 эмэгтэйд 20 (35.3%) тохиолдол байна. Түүнчлэн 2017 онд ходоодны хорт хавдар TNM ангиллаар байран (in situ) үедээ 1.0%, I үе шатанд 3.2%, II үе шатанд 10.3%, III үе шатанд 43.9%, IV үе шатанд 41.6% оношлогдсон буюу 85.5% хожуу үе шатандаа оношлогджээ[2]. Ийнхүү хожуу шатанд түлхүү оношлогдож байгаа нь уг хавдрын шалтгаант нас баралт өндөр байхад нөлөөлж байна. Тодруулбал, ходоодны хорт хавдраар нас барсан нийт хүн амын 80 гаруй хувь нь оношлогдсоноос хойш 1 жил хүртлэх хугацаанд амьдарчээ[2].Иймээс ходоодны хорт хавдар хожуу оношлогдоход нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг судлан тогтоох, улсын хэмжээний эмнэлэг, аймаг, дүүргийн эмнэлгүүдээс судалгаа авч хавдрын чиглэлээр хүний нөөц, багаж төхөөрөмжийн судалгаа хийх зорилго тавин уг судалгааг хийлээ.
Материал, арга зүй:Судалгааны ёс зүйн асуудлыг ЭМЯ-ны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны 2017 оны 07-р сарын 26-ны өдрийн №05 хурлаар хэлэлцүүлж, зөвшөөрөл авсан. Ходоодны хорт хавдар хожуу оношлогдоход нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг судлан тогтоохтодорхойлох судалгаанд ХСҮТ-д ходоодны хорт хавдар оношлогдсон хүмүүсийг хамруулсан. Судалгааны тохиолдлын бүлэгт ходоодны хорт хавдар III-IV үедээ оношлогдсон42 хүн,хяналтын бүлэгт ходоодны хорт хавдар I-II үедээ оношлогдсон42 хүнийг тохиолдлын бүлэгтэй нас, хүйс ижилсүүлжхамруулсан. Судалгаанд оролцогчдын мэдээллийг ерөнхий, эрсдэлт хүчин зүйлийн, эмнэлзүйн гэсэн үндсэн 3 хэсэгтэй судалгааны картаар цуглуулсан. Статистик боловсруулалтыг SPSS програм ашиглан (version 22.0, SPSS Inc., Chicago, IL, USA) категори үзүүлэлт хоорондын ялгааг хи-квадрат тестээр шинжилж тархалтын хувиар илэрхийлсэн. Эцсийн үр дүн хоорондын хамаарлыг нэг болон олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр шинжилж odds ratio болон 95%-ийн итгэх интервалаар илэрхийлсэн.Эмнэлгийн байгууллагын ходоодны дурангийн оношилгоо, хүний нөөцийн чадавхийг үнэлэхдээ 21 аймаг, 6 дүүргийн эрүүл мэндийн газраас эмнэлгийн байгууллагын ходоодны хорт хавдрыг оношлоход шаардлагатай дурангийн тоног төхөөрөмжийн нөөц, түүний ашиглалт, хэрэгцээ болон хавдар, дурангийн эмчийн хүний нөөцийн судалгаа, нэгдсэн эмнэлгүүдийн дурангийн эмч мэргэжилтэн, хавдар судлаач эмчээс сургалтанд хамрагдсан байдал, тусламж үйлчилгээ үзүүлэхэд тохиолддог бэрхшээлийг тодорхойлох судалгааг тус тус авч, дүгнэсэн.
Үр дүн:Судалгаанд хамрагдсан ходоодны хорт хавдартай өвчтөнүүдийн 86.9% нь 50-иас дээш насанд тохиолдож байгаа бөгөөд 61-70 насанд ходоодны хорт хавдрын тохиолдол хамгийн өндөр (40.5%) байна. Дурангийн шинжилгээний үр дүнгээр судалгаанд оролцсон өвчтөнүүдийн 31.3% ходоодны их биеийн, 27.7% орох хэсгийн, 27.7% гарах хэсгийн, 6.0% ёроол хэсгийн, 7.2% хавсарсан байрлалын хавдартай байлаа. Үүнийг судалгааны хоёр бүлэгт харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай (p=0.01) байв. Тухайлбал, эрт үед оношлогдсон ходоодны хавдар нэг байрлалтай бөгөөд орох хэсгийн болон их биеийн хэсгийн хавдар зонхилж байхад хожуу үе шатанд оношлогдсон хавдар их бие, гарах хэсгийн хавдар зонхилохоос гадна хавсарсан байрлалтай хавдар оношлогджээ.Нийт судалгаанд хамрагдагсдын 72.3%-д эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн ба түүний 55.8%-д тогтмол илэрсэн байна. Ходоодны хавдрын байрлалыг эмнэлзүйн шинж тэмдэгтэй харьцуулахад хожуу үеийн хавдартай өвчтөнүүдэд орох хэсгийн (карди) үед хоол идэхэд горойх шинж тэмдэг 78.3%, их бие, их махиа хэсгийн үед аюулхай орчим эвгүй оргих, өвдөх шинж 56.8%, ёроол хэсгийн (фундус) үед дотор муухайрах, бөөлжих шинж 46.4%, гарах хэсгийн байрлалтай үед хурдан цадах шинж 48.3%-д илэрч байлаа. Эмнэлзүйн шинж тэмдгүүдийг судалгааны 2 бүлэгт харьцуулахад шалтгаангүйгээр турах, хоол идэх үед горойх шинж тэмдгүүд ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.05).Судалгаанд оролцогчдын боловсролын түвшин, ажил эрхлэлт, ажлын нөхцөл, сарын орлого ходоодны хорт хавдар хожуу оношлогдсон болон эрт оношлогдсон хоёр бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаагүй байна.Харин судалгаанд оролцогчдын эмнэлэгт хандах болсон шалтгааныг хоёр бүлэгт харьцуулан судлахад хожуу үедээ оношлогдсон бүлгийн өвчтөнүүдийн44.2%зовуурь нэмэгдсэн, 11.6% хоол идэж чадахаа байсаншалтгаанаар эмнэлэгт хандсан бол эрт үедээ оношлогдсон бүлгийн өвчтөнүүдийн56.1%сайн дурын үндсэн дээр эмнэлэгт ханджээ (p=0.04)(Зураг 1).Ходоодны хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох олон хүчин зүйлийн ложистик регрессийн шинжилгээгээр ходоодны хорт хавдар хожуу оношлогдсон бүлэгт хоносон хоол хэрэглэх (OR=2.13, 95% CI 1.15-3.94, p<0.05), тогтмол цагт хооллодоггүй (OR=3.26, 95% CI 1.16-9.20, p=0.025) байх тохиолдол илүүтэй хамааралтай байна.
Зураг 1. Судалгаанд оролцогчдын эмнэлэгт хандах болсон шалтгаан
Нийт судалгаанд оролцогчдын 9.5% нэгдүгээр шатлалын эмнэлэгт, 11.9% хоёрдугаар шатлалын эмнэлэгт, 44.0% гуравдугаар шатлалын эмнэлэгт, 34.5% хувийн эмнэлэгт оношлогдсон байна.Ийнхүү ходоодны хорт хавдар хожуу оношлогдсон хүмүүс зовуурь нэмэгдсэн, хоол идэж чадахаа байсан шалтгаанаар эмнэлэгт хандсан, хоносон хоол идэх, тогтмол цагт хооллохгүй байх нь хүн ам эрүүл мэнддээ анхаарал тавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх эерэг хандлага, дадал төлөвшөөгүй, өвчилсөн хойноо буюу зайлшгүй үед эмнэлэгт хандаж байгааг харуулж байна.
Бид нутаг дэвсгэрийн хамрах хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, улсын хоёрдогч шатлалын байгууллага болох аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээс ходоодны хорт хавдрыг оношлох тоног төхөөрөмж, хүний нөөцийн судалгаа хийсэн.Аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг хийх тоног төхөөрөмж, хүний нөөцийн байдлыг зураг 2-т харууллаа.Судалгааны үр дүнд Монгол улсын 21 аймгийн 76.2% нь нэг, 19.0% нь хоёр хавдар судлаач эмчтэй, нэг аймаг (Сэлэнгэ) огт хавдар судлаач эмчгүй байв. Улаанбаатар хотын дүүргүүдээс Баянгол, Хан-уул дүүрэг тус бүр хоёр хавдар судлаач эмчтэй, бусад дүүрэг нэг хавдар судлаач эмчтэй байна. Эдгээр аймаг, дүүрэгт ажиллаж буй хавдар судлаач эмч нарын ажилласан жил дунджаар 10.6 бөгөөд хамгийн богино хугацаанд ажилласан эмч 6 сар, хамгийн удаан нь 28 жил хавдар судлаач эмчээр ажиллажээ.
Зураг 2. Аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг хийх тоног төхөөрөмж, хүний нөөц
Хот, хөдөөгийн 17 эмнэлэг дунджаар 6 ортой хөнгөвчлөх тасагт 1-3 эмчтэй, уг тасагтаа дангаар ажилладаг сувилагчтай 14 эмнэлэг байсан ба 1-6 сувилагч ажиллаж байна. Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хэмжээнд нийт 22 дурангийн эмч ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн ажилласан хугацаа хамгийн багадаа 7 сар, хамгийн их нь 23 жил байна. Тэднээс хавдрын сургалтанд жил бүр хамрагддаг 15%, хагас жил бүр 20%, огт хамрагддаггүй 65% гэжээ. Улаанбаатар хотын эмч нар сургалтанд хамрагдах нь орон нутгийн эмч нараас харьцангуй сайн буюу 33.3% хагас жил бүр сургалтанд хамрагддаг бол орон нутгийн эмч нарын 17.6% хагас жилд, 17.6% жил бүр сургалтанд хамрагддаг гэжээ (Зураг 3).
Зураг 3. Дурангийн эмч нарын сургалтанд хамрагддаг байдал
Нэгдсэн эмнэлгүүдээс дурангийн эмчийн хүрэлцээтэй эсэхийг асууж тодруулахад дүүргийн эмнэлгүүдийн 83.3%, аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн 57.1% хангалтгүй гэж хариулжээ. Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн 89% дурангийн багажтай бөгөөд Япон, БНСУ, БНХАУ улсад 2007-2016 онд үйлдвэрлэсэн дурангийн багаж ашиглаж байна. Дурангийн багажийн ашигласан хугацаа дунджаар6.5 жил бөгөөд хамгийн удаан ашиглаж байгаа нь 10 жил байхад хамгийн бага нь 5 сар байна. Нийт аймаг, дүүргийн эмнэлгүүдийн 75% жил бүр тогтмол хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулдаг боловч тэдгээрийн 64%-д дурангийн оношилгоо хийдэггүй.Үйлчлүүлэгчидходоодны дурангийн оношилгоонд бусад кабинетын заалтаар 90%, өрх, сумын эмчийн заалтаар 35%, хувийн эмнэлгийн заалтаар 15% болон сайн дураар 15%ирдэг гэжээ. Түүнчлэн дурангийн оношилгоо хийх үед огих, бөөлжих 68.4%, айх 47.5%, өөрийн хүсэлтээр оношилгооноос татгалзах тохиолдол 31.5% байдаг байна.
Хэлцэмж:Тохиолдол-хяналтын судалгааны үр дүнд тухайн өвчтөний боловсрол, сарын дундаж орлого, ажил, амьдралын нөхцөл зэрэг нийгмийн байдал ходоодны хорт хавдар хожуу шатанд оношлогдоход нөлөөлөхгүй байна гэдгийг тогтоолоо. Харин ходоодны хорт хавдар хожуу оношлогдсон хүмүүс зовуурь нэмэгдсэн, хоол идэж чадахаа байсан шалтгаанаар эмнэлэгт хандсан, хоносон хоол идэх, тогтмол цагт хооллохгүй байх нь хүн ам эрүүл мэнддээ анхаарал тавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх эерэг хандлага, дадал төлөвшөөгүй, өвчилсөн хойноо буюу зайлшгүй үед эмнэлэгт хандаж байгааг харуулж байна. Иран улсад хийсэн судалгаагаар ходоодны хорт хавдартай өвчтөн шинж тэмдэг илрээд ерөнхий мэргэжлийн эмчид хандах хүртэл 8 хоног, дурангийн оношилгоо хийлгэх хүртэл 57 хоног, эдийн шинжилгээгээр онош батлагдтал 12 хоног, мэс засал эмчилгээ хийлгэх хүртэл 7 хоног зарцуулж байжээ. Ийнхүү оношилгоо, эмчилгээний асуудлаа шийдэхгүй хугацаа алдаж байгаа нь өвчтөний хүйс, оршин суугаа газар, боловсрол, орлогын хэмжээтэй хамааралгүй байсан нь бидний судалгааны үр дүнтэй дүйж байна[3].Олон улсын судалгаанаас харахад хөгжингүй орнуудад ходоодны хорт хавдар эрт үедээ оношлогдож, 80 гаруй хувь нь оношлогдсоноос хойш 5-аас дээш жил амьдарч байна.Харин хөгжиж буй орнуудад ходоодны хавдар хожуу шатандаа оношлогдох нь элбэг бөгөөд энэ нь эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжээгүй, оношилгооны тоног төхөөрөмж дутмаг, эмчилгээний үр нөлөө хангалтгүй зэргээс шалтгаалж байгаа тухай судлаачид дурьджээ[4-8].Бидний судалгаагаар ходоодны хорт хавдар эрт оношлогдсон хүмүүсийн хоёр хүн тутмын нэг нь сайн дураараа дурангийн оношилгоонд хамрагдсан байгаа нь цаашид хүн амд эрүүл мэнддээ анхаарах, эерэг хандлага, дадал төлөвшүүлэх нь нэн чухал байгааг харууллаа.Үүний тулд хүн амын дунд ходоодны хорт хавдар өвчний тухай, түүнээс урьдчилан сэргийлэх, эрт оношлуулах талаар сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг хийх шаардлагатай юм.Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эерэг хандлага, дадал төлөвшүүлэх эдгээр арга хэмжээнээс гадна харъяа бүс нутгийн хүрээнд тусламж үйлчилгээ үзүүлэгч аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн ходоодны хорт хавдрын оношилгооны чадамжийг дээшлүүлэх нь өвчнийг эрт үед оношлоход чухал ач холбогдолтой. Бидний судалгаагаар ходоодны хорт хавдар оношлогдсон хүмүүсийн 44.0% ХСҮТ, 34.5% хувийн эмнэлэг, ердөө 11.9% хоёрдугаар шатлалын эмнэлэг буюу аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт анх оношлогдсон нь үүнийг нотлон харуулж байна. Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хавдар судлаач эмч, дурангийн эмч, дурангийн багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй байгаа нь ийнхүү төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэгч ганц эмнэлэг болох ХСҮТ-ийн ачааллыг нэмэгдүүлжбайна.Энэхүү судалгаагаар дурангийн эмчгүй боловч дурангийн багажтай, дурангийн багажтай боловч дурангийн эмчгүй аймгууд байгаа нь анхаарал татаж байлаа.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хүн амын нас баралтын гол шалтгаан болж буй халдварт бус өвчин, үүнд зүрх судасны эмгэг, хавдар,чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчнүүдийг гуравны нэгээр бууруулахаар заасан. Монгол улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030” -ын 2.2.2-ын нэг дэх зорилтод урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бүрдүүлэн, оношилгоо үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амын дундаж наслалтыг уртасгахаар дэвшүүлсэн. Энэ хүрээнд 2020 он гэхэд урьдчилан сэргийлэх, зонхилон тохиолдох өвчнийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг чанартай, хүртээмжтэй зохион байгуулах, тандалт, эрт илрүүлэлтийн тогтолцоог бэхжүүлэх, 2030 он гэхэд хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 10,000 хүн амд 8 хүртэл бууруулахзорилт тавьсан. 2017 онд Монгол улсын нийт хүн ам 3,177,899 болж, өмнөх оныхоос 1.86 хувиар өссөн. Нийт хүн амын 64.2 хувь нь 35 хүртэл насны залуучууд, 6.4 хувь нь 60 ба түүнээс дээш насныхан байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Хүн амын өсөлт, өөрчлөлт, хандлага” судалгааны дүнгээр хүн амын насны бүтэц идэршиж, түүнд 50, түүнээс дээш насны хүн амын эзлэх хувь нэмэгдэж байна. Энэ нь цаашдаа хавдраар өвчлөх магадлал бүхий хүн амын тоо ихсэх, үүнийг дагаад хавдрын өвчлөл, нас баралтын түвшин нэмэгдэх хандлагатайг харуулж байна. Тиймээс манай улс энэ нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, хавдар өвчнөөс сэргийлэх, оношилгоо, эмчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, эрт илрүүлэх арга хэмжээг зөв оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Энэхүү арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөөг сайтар боловсруулах, санхүүжилтийг зөв хуваарилан зарцуулах, шаардагдах тоног төхөөрөмж, хүний нөөцөөр хангах, чадавхижуулах нь нэн чухал юм. Түүнчлэн ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн талаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, нийт хүн амд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг олон сувгаар хүргэх, эрт илрүүлэг хийх зорилтот бүлгээ зөв илрүүлэх, сонгох, салбар дундын болон салбар хоорондын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах нь хөтөлбөрийн үр дүнд чухал нөлөөтэй.
Дүгнэлт:
1. Манай улсад ходоодны хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, хожуу үе шатандаа оношлогдож байгаа нь тухайн өвчтөний нийгмийн байдлаас илүүтэй зохистой хооллолт, эрүүл мэнддээ хандах хандлагатай холбоотой байна. Иймээс цаашид хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл, зөв хандлага, дадал төлөвшүүлэх нь нэн чухал байна.
2. Харъяа бүс нутгийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг II шатлалын аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ходоодны хорт хавдрыг оношлох дурангийн багаж болон хүний нөөц дутагдалтай байна. Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ачаалал, шинэ эрэлт, хэрэгцээг одоогийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавхийг хангаж чадахгүй байна.
Номзүй:
1. Globocan-2018, International agency for Research on Cancer.
2. Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хорт хавдрын шалтгаант нас баралт.Эрүүл мэндийн үзүүлэлтүүд, 2017: p. 92-3.
3. Hosseini, S.N., et al., Delay in diagnosis and treatment of gastric cancer: from the beginning of symptoms to surgery–an Iranian study. Turk J Gastroenterol, 2007. 18(2): p. 77-81.
4. Hamad, S.H., Management of Gastric Cancer 2015. p. Environmental Factors Controlling Gastric Cancer.
5. Asaka, M., M. Kato, and N. Sakamoto, Roadmap to eliminate gastric cancer with Helicobacter pylori eradication and consecutive surveillance in Japan. J Gastroenterol, 2014. 49(1): p. 1-8.
6. Asaka, M. and K. Mabe, Strategies for eliminating death from gastric cancer in Japan. Proc Jpn Acad Ser B Phys Biol Sci, 2014. 90(7): p. 251-8.
7. Fock, K.M., et al., Asia-Pacific consensus guidelines on gastric cancer prevention. J Gastroenterol Hepatol, 2008. 23(3): p. 351-65.
8. Hamashima, C., Current issues and future perspectives of gastric cancer screening. World J Gastroenterol, 2014. 20(38): p. 13767-74.
СУДАЛГАА 2. НАСАНД ХҮРСЭН МОНГОЛ ХҮН АМЫН ДУНДАХ ГЭДЭСНИЙ ЛАКТОБАЦИЛЛ, БИФИДОБАКТЕРИЙН БҮРДЭЛ БА ЗАРИМ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН НӨЛӨӨЛӨЛ
Б.Саруулжавхлан1,3, Ч.Баттогтох2, А.Энх-Амар3, Б. Отгонжаргал2, Ж.Отгонбилэг2, Г.Ануужин2, Э.Гэрэлмаа2, Н.Бира3
1Анагаах ухааны хүрээлэн
2Бичил амь, дархлаа судлалын тэнхим, Био-Анагаахын сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
3Ходоод гэдэс, элэг судлалын тэнхим, Анагаах ухааны Сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
Үндэслэл
Хүний гэдэсний хэвийн нянгийн бүрдэл (ГХНБ) нь эзэн биеийн дотоод орчны тэнцвэрийг хангаж, ашигтай нөлөө үзүүлэгч бичил экологи – орчин гэж хэлж болно1. ГХНБ буюу микрофлор нь энерги үүсгэх, шим тэжээлийн бодисын шимэгдэлтэнд оролцох, гэдэсний хучуурийн эсүүдийг чадавхжуулах замаар хүний дархлаа тогтолцоонд эерэгээр нөлөөлж, Clostridium Difficile зэрэгэмгэг төрүүлэгчийн колонизациас хамгаалах үүрэгтэй2-4. Гэвч энэхүү орчин нь гэдэсний халдвар, антибиотик ба ксенобиотикийн хэрэглээнээс үүдэлтэй ГХНБ алдагдаж, улмаар үйл ажиллагаа алдагдах, хүнд өвчин үүсэх сөрөг нөлөөтэй. Судлаачдын тогтоосноор ГХНБ алдагдахад ходоод гэдэсний олон өвчнүүд тухайлбал архины бус шалтгаант элэг өөхлөх эмгэг5, орчны шалтгаант энтеропати6, гэдэсний үрэвсэлт өвчин7,8, анхдагч хатууралт холангит9-оос гадна бусад архаг өвчнүүд болох таргалалт4,10, архаг периодонтит11, атеросклероз12, мэдрэлийн сөнөрөлт эмгэгүүдийн13 эмгэг жамд тодорхой хэмжээгээр оролцдог.
ГХНБ –ийн олон угшилт байдал ба тоо хэмжээ нь эзэн биеийн өндөр хувьсамтгай үзүүлэлтүүд болох нас, хүйс, биеийн жин, амьдралын хэв маяг, хооллолтын байдал, газарзүйн онцлогоос ихээхэн хамааралтай болохыг олон судалгаахаруулсаар байна14. Тухайлбал Arumugamнарын 7 орны хүн амын дунд ГХНБ-ийг тодорхойлсон судалгаанд тайлагнаснаар оршин суугаа газраас үл хамааран Bacteriodes, Prevotella, Ruminococcusгэсэн 3 энтеротип төрөл нянгууд тогтвортой оршдог гэжээ15. Сүүлийн жилүүдэд олон судлаачид Монгол хүний ГХНБ-ийн талаарх судалгаануудыг сонирхон хийх болсон ч цөөн тооны судалгаахэвлэгдсэн байна. Тодруулбал энэ нь Монголчуудын нүүдлийн амьдралын хэв маяг, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ гэхчилэн уламжлалт ахуй-газарзүйн онцлогтой хамааралтай байна16. Өөрөөр хэлбэл манайулсынхувьдГХНБхараахансудлантогтоогдоогүйтүүнчлэнМонголулсынхэмжээндэлэгбахоолболовсруулахэрхтэнтогтолцооныэмгэгньхүнамыннасбаралтын баөвчлөлийнтэргүүлэх 5 шалтгаанынэгболдог, эдгээрөвчлөлөөсүүдэлтэйгэдэснийнянхямралыноношилгоо, эмчилгээхангалтгүй, түүнийонцлогийгсудалсансудалгааны ажилхомс байна. Манайулсад “Монголхүүхдүүдийнгэдэснийхэвийнбичилбиетнийбүтэц, тоонхарьцааныүндсэнүзүүлэлтийнүнэлгээ” (Д Рэгзэдмаа, С.Цоодол, 1991)17, “Баганасныхүүхдүүдийнгэдэснийдисбактериозынтархалтынбайдал” (Д Рэгзэдмаа, А.Хишигдорж, П. Бат-Өлзий, 1993)18, “Гэдэснийхэвийннянгийнөөрчлөлтийгсудалсаннь” (Б.Цэрэндаш, 2009)19зэрэгцөөн тооны төсөлтажил хийгджээ.
Жилээсжилднэмэгдэжбуйнян хямралыг оношлох,эмчлэх, нян хямралаас үүдэлтэйөвчнийгуламдэлгэрэнгүйсудлахад Монголнасанд хүрэгсдийн бүдүүн гэдэсний хэвийннянгийнбүрдлийн төрөл зүйлийн суурь үзүүлэлтийг тогтоох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг эхлэх үндэслэл болсон.
Зорилго
Насанд хүрсэн Монгол хүний бүдүүнгэдэснийхэвийннянгийнбүрдлийн (Лактобацилл, Бифидобактери) тоо хэмжээг тогтоож, хооллолт ба сэтгэл гутрал зэрэг амьдралын хэв маягийн нөлөөллийг судлахад энэхүү судалгааны зорилго оршино.
Материал ба аргазүй
Энэхүү судалгаа нь аналитик судалгааны агшингийн загвараар 2018 оны 7 сараас 2019 оны 2 сар хүртэлх хугацаанд хийгдсэн. Монгол орны 6 аймаг, Улаанбаатар хотоос санамсаргүй түүврээр илэрхий ходоод гэдэс, элэгний өвчний зовуурьгүй харьцангуй эрүүл 18–70 насны нийт 256 (эм:эрхарьцаа 162:94)хүнийг сонгож оролцуулав. Эдгээр оролцогчдын 116 нь Улаанбаатар хотод, 140 оролцогч нь хөдөө орон оршин суудаг (Орхон, Өмнөговь, Төв, Хөвсгөл, Увс, Сүхбаатар аймаг) байв. Оролцогч бүрээс асуумж ярилцлага авсны дараагаар ДЭМБ-ын стандарт аргачлалын дагуу биеийн хэмжилзүйн үзүүлэлтүүдийг (биеийн жин, өндөр, бүсэлхийн тойрог, өөхлөгийн хэмжээ) үнэлээд,баасны сорьцавсан. Судалгаанд оролцогчдыг дараах шалгуураар хамруулав. Үүнд: (1) Аль аль хүйсэнд 18-аас дээш насны байх, (2) харьцангуй эрүүл, (3) сүүлийн 1 сарындоторантибиотик, пробиотикхэрэглээгүйбайх, (4) жирэмсэн биш байх.
Оролцогч бүрээс 184 асуулт бүхий тархварзүй, амьдралын хэв маяг (хорт зуршил, эмийн хэрэглээ, баасны гарц), сэтгэл гутрал ба хооллолтын давтамжийн багц асуултуудаас бүрдсэн асуумжийг таниулсан зөвшөөрөл авсны дараагаар ярилцлагын аргаар судлаач цуглуулав. Хооллолтын давтамжийн асуултыг Кэмбриджийн их сургуулиас гаргасан 137 асуулт бүхий асуумжийг орчуулан хэрэглэв. Уг асуумж нь сүүлийн 1 жилд хэрэглэсэн нийтлэг ба нийтлэг бус хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн давтамжийг тодорхойлох зорилготой эхний бүлэгт, дараагаар нь хүнсний бүтээгдэхүүний, ялангуяа сүүн бүтээгдэхүүний долоо хоногийн хэрэглээний хэмжээ, хэлбэрийг тодорхойлох зорилготой. Асуумжийн хариуг FETA программын тусламжтайгаар тухайн оролцогчийн шим тэжээлийн бодисын өдөрт хэрэглэдэг хэмжээг тогтоосон. Сэтгэл гутралын байдлыг тархварзүйн судалгаанд ашигладаг 20 асуулт бүхий асуумжийг(the Center of Epidemiological Studies Depression Scale test) ашиглантодорхойлов20.
Нийт 288 оролцогчоос бааснысорьццуглуулсан боловч 32 сорьцыг судалгааны шалгуураар хассан. Баасны сорьцыг 3мл физиологийнуусмалбүхийшинжлэгдэхүүн хадгалах нэг удаагийн савыг ашиглан (Ridascreen, R-Biopharm Ag, Darmstadt, Germany and Omnigene-GUT OM-200, DNA Genotek, Ottawa, Canada)цуглууланавч, АШУҮИС-н ЭмЗүй, Био-Анагаахынсургуулийндэргэдэх “Дархлаа – БичилАмьсудлалынсургалтсудалгаанылаборатори”-д зөөвөрлөж, нянсудлалыншинжилгээгхийжгүйцэтгэв. Өсгөвөрлөлтийг Himedia компанийБифидобактери өсгөвөрлөх шөл Bifidobacterium Broth (BSC propionate Agar Base, Bifidobacterium selective count agar base), мөн Himedia компанийЛактобацилл өсгөвөрлөх шөлөнд (Labtobacillus Selection Broth base, Lactobacillus Selection bile agar base) 48-72 цаг өсгөвөрлөж, Protocol3 аппаратыгашигланколон үүсгэх нэгж (КҮН)-ийг тооцонгаргав(Зураг 4).
Судалгааныстатистикболовсруулалтыг SPSS 22.0 (IBM компани, АНУ) программыг ашиглан хийсэн ба тойм үзүүлэлтээр судалгааны оролцогчдын насны бүлэг, боловсролын байдал, хорт зуршил, антибиотикийн хэрэглээ, баасны гарцыг тодорхойлон харуулсан. Тоон үзүүлэлтүүдийг дундаж, стандарт хазайлтаар илэрхийлсэн. Лактобацилл ба Бифидобактерийн КҮН нь хазайлт өндөр байсан тул логарифм хувиргалт хийлээ. Хэвийн тархалттай үед үл хамааралт Т тест, харин хэвийн бус тархалттай үед Mann Withney U test баKruskal Wallis test-ийг ашиглан тооцооллыг хийсэн. Хамаарлыг Spearson’s rho тестээр бодсон. Судалгааны статистик ач холбогдлыг р утга <.05 үед авч үзлээ.
Энэхүү судалгаа нь АШУҮИС-ийн Ёс зүйн салбар хорооны хурлаар ёсзүйн зөвшөөрлийг (2018/03-07) авсан ба оролцогч бүрээс таниулсан зөвшөөрөл авсан болно.
Үр дүн
Судалгааны хүн амзүй
Судалгаанд нийт 256 харьцангуй эрүүл хүн ам (18-70 насны162 эмэгтэй, 94 эрэгтэй) хамрагдсан ба судалгааны хүн амын дундаж нас 38.9±12.8, биеийнжингийниндекс (БЖИ) 26.3±5.0 кг/м2 байлаа. Нас, хүйсийн харьцааг орон нутгуудаар харьцуулан Хүснэгт 1-т харуулав. Тархварзүйн мэдээллийг Хүснэгт 2-т харуулав. Бусад судалгаанд оролцогчдын биеийн хэмжилзүйн үзүүлэлтүүдийг Хүснэгт 3-т харуулав. Оролцогчдыг хамрагдсан орон нутгаар нь авч үзвэл: Улаанбаатар хотод, n= 116; Орхон аймагт, n=23; Өмнөговь аймагт, n=13; Төв аймагт, n=25; Сүхбаатар аймагт, n=15; Хөвсгөлаймагт, n=29; Увс аймагт, n=35 оролцогч хамрагдсан байлаа.
Үзүүлэлт | Нийт | Улаанбаатар | Орхон | Өмнөговь | Төв | Сүхбаатар | Увс | Хөвсгөл |
Оролцогчийн тоо. | 256 | 116 | 23 | 13 | 25 | 15 | 35 | 29 |
Нас | 38.9 | 38.5 | 37.4 | 36.2 | 40.8 | 39.7 | 42.4 | 36.7 |
Хүйсийнхарьцаа (Эм:Эр) | 162:94 | 72:44 | 17:6 | 9:4 | 16:9 | 11:4 | 18:17 | 19:10 |
Хүснэгт 1. Судалгаанд оролцогчдын нас, хүйсийн харьцааг аймгуудаар
Гэдэсний хэвийн нянгийн хэмжээ
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн гэдэсний Бифидобактери ба Лактобациллын дундаж хэмжээ нь log10 6.24±0.94 ба 5.9±1.28 КҮН/мл (4.66*106 , 4.67*106КҮН/мл) байлаа.Гэдэсний Лактобациллын хэмжээг орон нутгаар авч үзвэл Улаанбаатар хотод 5.73±1.33, Орхон аймагт 5.55±1.34, Өмнөговь аймагт 4.76±1.30, Төв аймагт 6.17±0.99, Сүхбаатар аймагт 6.55±0.56, Увс аймагт 6.55±0.72, Хөвсгөлаймагт 6.89±0.38 log10 КҮН/млбахоорондоостатистикачхолбогдолбүхийялгаатай (p=0.001) (Зураг 1A). Харин Гэдэсний Бифидобактерийн хэмжээг орон нутгаар авч үзвэл Улаанбаатар хотод 6.40±0.69, Орхон аймагт 5.64±1.39, Өмнөговь аймагт 4.84±1.03, Төв аймагт 6.54±0.91, Сүхбаатар аймагт 5.62±1.17, Увс аймагт 6.25±0.76, Хөвсгөлаймагт 6.58±0.80 КҮН/мл хэмжээтэй байсан ба хоорондоо статистик ач холбогдол бүхий ялгаатай(p<0.0001) (Зураг 1B) байлаа. Хүснэгт 4-өөс харахад Лактобацилл өсгөвөрлөгдсөн 173 оролцогчдыг насны 3 бүлэгт ангилан гэдэсний Лактобациллын хэмжээг авч үзэхэд >34 насанд (6.09±1.20log10 КҮН/мл) 35-аас доош насныхнаас (5.67±1.27 log10 КҮН/мл, p=.011) статистик магадлал бүхий өндөр байлаа. Харин Бифидобактерийн хэмжээнд насны бүлгээр ямар нэг ялгаа илэрсэнгүй (p=.155).
Хүснэгт 2. Хот болон хөдөөгийн оролцогчдыг хүн амзүйн үзүүлэлтүүд.
Үзүүлэлтүүд | Нийт% (n=256) | Хот% (n=116) | Хөдөө % (n=140) |
Насны бүлэг | |||
<35 нас | 40.7 (104) | 44.0 (51) | 37.8 (53) |
35-54 нас | 44.9 (115) | 34.5 (40) | 53.6 (75) |
>54 нас | 14.5 (37) | 21.6 (25) | 8.6 (12) |
Боловсролынтүвшин | |||
Бага | 4.6 (12) | 0.8 (1) | 7.9 (11) |
Бүрэндунд | 23.4 (60) | 20.0 (22) | 27.1 (38) |
Дээд | 71.9 (184) | 80.2 (93) | 65.0 (91) |
Тамхины хэрэглээ | |||
Тийм | 19.1 (49) | 22.4 (26) | 16.4 (23) |
Үгүй | 80.9 (207) | 77.6 (90) | 83.6 (117) |
Архиныхэрэглээ | |||
Тийм | 75.8 (194) | 80.2 (93) | 72.1 (101) |
Үгүй | 24.2 (62) | 19.8 (23) | 27.9 (39) |
Антибиотикийнхэрэглээ | |||
>24 долоо хоног | 1.6 (4) | 1.7 (2) | 1.4 (2) |
12 – 24 долоо хоног | 5.1 (13) | 5.2 (6) | 5.0 (7) |
<12 долоо хоног | 14.8 (38) | 16.4 (19) | 13.6 (19) |
Үгүй | 78.5 (201) | 76.7 (89) | 80.0 (112) |
Хүндрэх давтамж | |||
>3/өдөр | 2.3 (6) | 17.4 (2) | 2.9 (4) |
1-2/өдөр | 57.4 (147) | 50.0 (58) | 63.5 (89) |
4-6/долоохоног | 21.1 (54) | 29.3 (34) | 14.3 (20) |
2-3/долоохоног | 16.5 (42) | 17.2 (20) | 15.7 (22) |
~1/долоохоног | 2.7 (7) | 1.7 (2) | 3.6 (5) |
Зураг 1. Хот болон 6 аймгийн оролцогчдын гэдэсний Лактобацилл (A) болон Бифидобактерийн (B) хэмжээ, хот ба аймаг тус бүрээр
Хүснэгт 3. Нийт оролцогчдын биеийн хэмжилзүйн үзүүлэлтүүд, хот ба хөдөөгөөр
Хувьсуурууд | Нийт | Хот | Хөдөө | p утга* | ||
Дундаж±СХ | Дундаж±СХ | 95% ИХ | Дундаж±СХ | 95% ИХ | ||
Нас (жил) | 38.9±12.8 | 38.5±14.8 | 37.8-41.2 | 39.2±10.8 | 37.4-41.0 | .653 |
Биеийнөндөр (см) | 163.6±7.8 | 164.2±7.7 | 162.8-165.6 | 163.1±8.0 | 161.7-164.4 | .259 |
Биеийн жин (kg) | 70.6±14.5 | 68.3±13.8 | 65.8-70.9 | 72.4±14.9 | 69.9-74.9 | .024 |
БЖИ (кг/м2) | 26.3±5.0 | 25.3±4.4 | 24.4-26.1 | 27.2±5.3 | 26.3-28.1 | .001 |
Бүсэлхийнтойрог (cm) | 87.2±16.0 | 86.0±17.9 | 82.7-89.3 | 88.1±14.3 | 85.7-90.5 | .313 |
Өөхлөг (%) | 28.5±8.0 | 27.7±7.1 | 26.4-29.0 | 29.1±8.6 | 27.7-30.6 | .138 |
*p утга – 2 бүлгийн ялгааг Т тестээр үнэлэв. |
Хүснэгт 4. Гэдэсний лактобациллын хэмжээ, насны бүлгээр.
Оролцогчид | Лактобацилл,Log10КҮН/мл | p утгаa | Интервал | p-утгаb | |
n=173 (%) | Дундаж± СХ | ||||
Насны бүлэг | |||||
<35 нас | 73 (45) | 5.67±1.27 | .011 | <35 x 35-54 нас | .018 |
35-54нас | 72 (23.75) | 6.09±1.20 | 35-54 x >54 нас | .252 | |
>54 нас | 28 (31.25) | 6.07±1.42 | <35 x >54 нас | .012 | |
aKruskal Wallistest, bMann-Withney U test , |
Гэдэсний хэвийн нян ба хооллолтын байдлын хамаарал
Зураг 2-т гэдэсний Лактобацилл ба Бифидобактерийн хэмжээг хооллолт давтамжийн асуумжаар үнэлсэн шим тэжээлийн бодисын өдрийн хэмжээ, БЖИ, бүсэлхийн тойрог, биеийн өөхлөг хоорондын хамаарлыг харуулсан байна. Spearson’s rho тестээрхамаарлыгүзэхэдгэдэснийЛактобациллынхэмжээньөдөртхэрэглэхөөхтос батөмснийхэрэглээтэйсул сөрөг хамааралтай (r=-.273, p<.05; r=-.163, p<.05), харинбүхэлүрийнхэрэглээтэйсул эерэг хамааралтай (r=.288, p<.05) байлаа. Мөнсүүнийхэрэглээг 4 бүлэгтболгонавчүзэхэдЛактобациллынхэмжээбүлэгтбүрдялгаатай (бүх p <.05)байлаа(Зураг 3). Гэсэн хэдий ч, Бифидобактерийн хэмжээ шим тэжээлийн бодистой ямар нэг хамаарал ажиглагдсангүй (бүх р>.05).
Гэдэсний хэвийн нян ба бусад хүчин зүйлсийн хамаарал
БЖИ-ийг долоо хоногт баах давтамжаар авч үзэхэд: >3удаа/өдөрт – 28.2кг/м2, 1-2 удаа/өдөрт – 27.3кг/м2, 4-6удаа/долоо хоногт – 24.5кг/м2, 2-3 удаа/долоо хоногт 24.9кг/м2, ба 1удаа/долоохоногт- 26.2 кг/м2тус бүр байв. БЖИ их байх тусам баах давтамж статистик ач холбогдол (p=.002) бүхий их байлаа. Мөн гэдэсний Лактобациллын хэмжээ ба БЖИ-ийн хооронд сул эерэг хамаарал ажиглагдлаа. (r=.175, p<.05; r=.179, p<.05) (Зураг 2). Харин Лактобацилл ба Бифидобактерийн хэмжээ, биеийн өөхлөг, бүсэлхийн тойрог хооронд ямар нэг ач холбогдол бүхий ялгаагүй байлаа (бүх p>.05).
Зураг 2. Гэдэсний хэвийн нян, хоолны бүтээгдэхүүнүүд, биеийн хэмжилзүйн үзүүлэлтүүд хоорондын хамаарал.
Судалгаанд оролцогчдод сэтгэл гутрал үнэлэх асуумжийг бөглүүлэн үнэлэхэд Лактобациллын тоо хэмжээ нь сэтгэл гутралын шинжтэй ба шинжгүй бүлгүүдэд (5.71 ба 6.08 log10 КҮН/мл, р>.05) ялгаагүй байлаа. Харин хамаарлыг үнэлэхэд маш сул эерэг хамааралтай (r=.175, p<.031) байв.
Зураг 3. Сүүний хэрэглээний 4 бүлэгт Лактобацилл болон Бифидобактерийн хэмжээний харьцуулалт
Зураг 4.Гэдэсний Лактобацилл (A) болон Бифидобактерийн (B) өсгөвөрлөгдсөн байдал.
Хэлцэмж
ГХНБ нь хүний эрүүл байхад чухал үүрэгтэй. Ойролцоогоор хүний биед тооцоолвол дан ганц 10 триллион нянгийн эс нь тогтоодсон3,21,22. ГХНБ-ийн олон угшилт байдал ба тоо хэмжээний тогтвортой байдалд хувь хүний төрлөгийн ямар замаар мэндэлснээс авхуулаад хооллолт, эмийн хэрэглээ, нас түүнчлэн газарзүйн байрлал нөлөөтэй байна3,15,23. Бид энэхүү судалгаагаараа харьцангуй эрүүл хүн амын Лактобацилл ба Бифидобактерийн хэмжээг өсгөвөрлөлтийн аргаар тооцоолохоос гадна зарим хүчин зүйлс болох нас, хооллолтын давтамжийн хувь ялгаатай байдал, хамаарлыг судаллаа.
Монгол хүний баасны сорьцонд хийгдсэн манай судалгаагаар хэд хэдэн чухал үр дүнг тогтоолоо. Судалгаануудаас 90%-д нь Лактобациллын төрөл илэрдэг бөгөөд насанд хүрсэн хүмүүсийн бараг 100%-д нь Лактобацилл өсгөвөрлөгддөг24,25. Насанд хүрэгчдэд өсгөвөрлөх шинжилгээгүйгээр баасанд real time PCR хийж 98%-д Лактобацилл илэрдэг ба дундажаар 102 – 104 эс/грамм хэмжээтэй байдаг24,25. Манай үр дүнгээр судалгааны хүн амын дундаж Лактобациллын хэмжээ 4.67*106КҮН/мл (log10 5.9±1.28 КҮН/мл) байсан нь ижил төрлийн аргаа хийгдсэн судалгаануудтай ойролцоо үр дүнтэй байлаа25. Харин Бифидобактерийн төрөлийн экосистем хүн амд илрэх нь бага бөгөөд 4-5 зүйлүүд нь түгээмэл тодорхойлогддог байна25. Судалгаануудаас харахад эрүүл хүнд ойролцоогоор ≥log10 6.0 КҮН/млхэмжээтэй илэрдэг25. Бидний судалгаагаар нийт оролцогчдын Бифидобактерийн дундаж хэмжээ 4.66*106КҮН/мл буюу log10 6.24±0.94 КҮН/млилэрсэн. Энэхүү үр дүн нь өмнөх судалгааны үр дүнгүүдтэй дүйж байлаа25,26. Эдгээр үр дүнгүүд нь цаашид эрүүл бус хүн амаас эрүүл хүн амыг ялгах, дисбактериозыг үнэлэхэд дөхөм үр дүн байж болно.
Манай судалгаагаар Лактобациллын хэмжээ нь насны бүлгүүдэд ялгаатай байсан. Тодруулбал, 35-54 насанд гэдэсний Лактобациллын хэмжээ хамгийн өндөр хэмжээнд байдаг болохыг Хүснэгт 4-д харуулав. Энэхүү үр дүн нь Mitsuoka нарын судалгааны үр дүнтэй дүйж байлаа27. Гэсэн хэдий ч манай үр дүнгээр Бифидобактерийн хэмжээ насны бүлгүүдэд ялгаагүй байсан. Өмнө хийгдсэн судалгаануудад хүн насанд хүрэхэд ГХНБ нь харьцангуй тогтвортой болдог нь тогтоогдсон28. Харин ГХНБ-гийн олон угшилт байдал нь хүний удамзүй, өвчлөл, хооллолт, насжилт ба эмчилгээтэй холбоотойгоор хувьсаж байдаг29,30. Mitsuoka нарын насжилт ба Лактобацилл, Бифидобактерийн хооронд холбон судласан судалгааны үр дүнгээр залуучуудтай харьцуулахад Бифидобактерийн хэмжээ настайчуудад буурч, харин C.Perfringens, Lactobacilli, Enterococci –ийн хэмжээ өндөр байсан27. Нөгөө талаас Hopkin нарын судалгаанд тайлагнаснаар залуучуудтай харьцуулахад насжилтын үед Лактобацилл баБифидобактери нь хамтдаа багасгаж эхэлдгийг тэмдэглэжээ31. Магадгүйманайсудалгаанднасныдээдхязгаар 70 байсаннь судалгааны хязгаарлагдмал тал бөгөөд цаашид насны хязгаарыг ихээр авах нь зүйтэйг харуулж байна.
Хэд хэдэн судалгаанд ГХНБ-д нөлөөлдөг эзэн биеийн болоод гадаад орчны нөлөөллүүдээс нас, хооллолтын байдал нь гэдэсний нянгийн орчны тэнцвэртэй байдалд ихээхэн өөрчлөлт оруулалдагийг дурьдах болсон32-34. Энэхүү судалгаагаар бид гэдэсний Лактобациллын тоо хэмжээнд бүхэл үрийн хэрэглээ ба сүүний хэрэглээ эерэг хамааралтай, харин өөх тос, төмсний хэрэглээтэй сөрөг хамаарал бүхий байгааг тогтоолоо. Түүнээс гадна Бифидобактерийн тоо хэмжээтэй сул эерэг хамааралтай байсан. Эдгээр үр дүнгүүд нь Wenjun Liu нарын судалгааны үр дүнтэй ойролцоо байлаа16. Энэхүү Монгол хүн амын дунд хийгдсэн судалгааны үр дүнгээр Лактобацилл нь Бифидобактерийн тоо хэмжээг идэвхжүүлдэг байх боломжтойг дурьдсан байв. Үүнийг Монголчууд нь бусад үндэстнээс ялгарах сүү, сүүн бүтээгдэхүүний өвөрмөц хэрэглээтэй холбон тайлбарлаж байна. Ямартай ч хооллолтын байдал нь ГХНБ-ийн олон угшилт байдал ба метаболизмд нөлөөлдөг нь тодорхой байна. Бид судалгаагаараа магадгүй бүхэл үрийг удаан хугацаанд тогтвортой хэрэглэх нь гэдэсний Лактобациллын тоо хэмжээг сэргээх, харин өөх тос, нүүрс ус их хэрэглэх нь бууруулж болох магадлалтайг тогтоолоо.
Бидний судалгаанд хэд хэдэн хязгаарлагдмал тал ажиглагдсан. Эхэнд нь судалгаанд хамруулсан хүмүүсийн насны хязгаар 18-70 нас, ахмад насны судалгаанд эзлэх хувь бага, мөн нийт түүврийн тоо бага зэрэг нь хязгаарлагдмал тал болж байна. Хоёрдугаарт бид зөвхөн харьцангуй эрүүл хүн амыг оруулах шалгуураар авч үнэлсэн бөгөөд цаашид өвчлөлийн байдалтай холбон судлах шаардлагатай байна. Гуравдугаарт ГХНБ-д дан ганц хооллолт, биеийн хэмжилзүйн үзүүлэлтийг нөлөөллийн тодорхойлсон. Дөрөвдүгээрт Лактобацилл ба Бифидобактерийг тодоройлоход хөлдөөж хадгалсан баасны сорьцийг стандарт аргачлалын дагуу өсгөвөрлөж, КҮН-г тооцсон. Цаашид орчин үеийн аргачлал (real time PCR гэхчилэн) ашиглан ГХНБ-ийн олон угшилт байдал нянгийн төрөл, зүйлийг тооцох шаардлагатай байна.
Дүгнэлт
Харьцангуй эрүүл насанд хүрсэн монгол хүний гэдэсний Лактобациллын хэмжээ 4.67*106КҮН/мл,Бифидобактерийн хэмжээ 4.66*106 КҮН/мл тодорхойлогдлоо.Насанд хүрсэн Монгол хүний гэдэсний Лактобациллын тоо хэмжээнд бүхэл үр , өөх тос, төмсний хэрэглээ зэрэг хооллолтын байдал (p<.05)нөлөөлж байна. Насны бүлгүүдэд Лактобациллийн тоо хэмжээ ялгаатай (p<.05) байна.
Ном зүй
-
- Ley RE, Turnbaugh PJ, Klein S, Gordon JI. Microbial ecology: human gut microbes associated with obesity.nature. 2006;444(7122):1022.
- Kabbani TA, Pallav K, Dowd SE, et al. Prospective randomized controlled study on the effects of Saccharomyces boulardii CNCM I-745 and amoxicillin-clavulanate or the combination on the gut microbiota of healthy volunteers.Gut microbes. 2016;8(1):17-32.
- Neish AS. Microbes in gastrointestinal health and disease.Gastroenterology. 2009;136(1):65-80.
- Turnbaugh P, Hamady Y, Yatsunenko T. A core gut microbiome in obese and lean twins. Nature457, 480–484. 2008.
- Jiang W, Wu N, Wang X, et al. Dysbiosis gut microbiota associated with inflammation and impaired mucosal immune function in intestine of humans with non-alcoholic fatty liver disease.Scientific reports. 2015;5:8096.
- Donowitz JR, Haque R, Kirkpatrick BD, et al. Small intestine bacterial overgrowth and environmental enteropathy in Bangladeshi children.MBio. 2016;7(1):e02102-02115.
- Gevers D, Kugathasan S, Denson LA, et al. The treatment-naive microbiome in new-onset Crohn’s disease.Cell host & microbe. 2014;15(3):382-392.
- Martínez I, Stegen JC, Maldonado-Gómez MX, et al. The gut microbiota of rural papua new guineans: composition, diversity patterns, and ecological processes.Cell reports. 2015;11(4):527-538.
- Tabibian JH, O’hara SP, Lindor KD. Primary sclerosing cholangitis and the microbiota: current knowledge and perspectives on etiopathogenesis and emerging therapies.Scandinavian journal of gastroenterology. 2014;49(8):901-908.
- Turnbaugh PJ, Ley RE, Mahowald MA, Magrini V, Mardis ER, Gordon JI. An obesity-associated gut microbiome with increased capacity for energy harvest.nature. 2006;444(7122):1027.
- Kirst ME, Li EC, Alfant B, et al. Dysbiosis and alterations in predicted functions of subgingival microbiome in chronic periodontitis.Applied and environmental microbiology. 2014:AEM. 02712-02714.
- Koeth RA, Wang Z, Levison BS, et al. Intestinal microbiota metabolism of L-carnitine, a nutrient in red meat, promotes atherosclerosis.Nature medicine. 2013;19(5):576.
- Collins SM, Surette M, Bercik P. The interplay between the intestinal microbiota and the brain.Nature Reviews Microbiology. 2012;10(11):735.
- Zhang J, Guo Z, Lim AA, et al. Mongolians core gut microbiota and its correlation with seasonal dietary changes.Sci Rep. 2014;4:5001.
- Arumugam M, Raes J, Pelletier E, et al. Enterotypes of the human gut microbiome.nature. 2011;473(7346):174.
- Liu W, Zhang J, Wu C, et al. Unique Features of Ethnic Mongolian Gut Microbiome revealed by metagenomic analysis.Sci Rep. 2016;6:34826.
- Д Рэгзэдмаа СЦ. Монгол хүүхдүүдийн гэдэсний хэвийн бичил биетний бүтэц, тоон харьцааны үндсэн үзүүлэлтийн үнэлгээ.Монголын Анагаах Ухаан. 1991.
- Д Рэгзэдмаа АХ, П. Бат-Өлзий. Бага насны хүүхдүүдийн гэдэсний дисбактериозын тархалтын байдал.Монголын Анагаах Ухаан. 1993.
- Б.Цэрэндаш ИО, Б.Батболд, Д.Рэгзэдмаа, С.Наранцэцэг, Д.Бадамсүрэн, Г.Үүрдмөнх Гэдэсний хэвийн нянгийн өөрчлөлтийг судалсан нь.Монголын Анагаах Ухаан. 2009;4(150).
- McKeown NM, Day NE, Welch AA, et al. Use of biological markers to validate self-reported dietary intake in a random sample of the European Prospective Investigation into Cancer United Kingdom Norfolk cohort.The American journal of clinical nutrition. 2001;74(2):188-196.
- Fujimura KE, Slusher NA, Cabana MD, Lynch SV. Role of the gut microbiota in defining human health.Expert review of anti-infective therapy. 2010;8(4):435-454.
- Zoetendal EG, Vaughan EE, De Vos WM. A microbial world within us.Molecular microbiology. 2006;59(6):1639-1650.
- O’Toole PW, Jeffery IB. Gut microbiota and aging.Science. 2015;350(6265):1214-1215.
- Matsuda K, Tsuji H, Asahara T, Matsumoto K, Takada T, Nomoto K. Establishment of an analytical system for the human fecal microbiota, based on reverse transcription-quantitative PCR targeting of multicopy rRNA molecules.Appl Environ Microbiol. 2009;75(7):1961-1969.
- Maukonen J, Matto J, Suihko ML, Saarela M. Intra-individual diversity and similarity of salivary and faecal microbiota.Journal of medical microbiology. 2008;57(Pt 12):1560-1568.
- Mitsuoka T. Bifidobacteria and their role in human health.Journal of Industrial Microbiology. 1990;6(4):263–267.
- Mitsuoka T. Recent Trends in Research on Intestinal Flora.Bifidobacteria and Microflora. 1982;1(1):3-24.
- Park SH, Kim KA, Ahn YT, Jeong JJ, Huh CS, Kim DH. Comparative analysis of gut microbiota in elderly people of urbanized towns and longevity villages.BMC Microbiol. 2015;15:49.
- Dethlefsen L, Huse S, Sogin ML, Relman DA. The pervasive effects of an antibiotic on the human gut microbiota, as revealed by deep 16S rRNA sequencing.PLoS Biol. 2008;6(11):e280.
- Martinez C, Antolin M, Santos J, et al. Unstable composition of the fecal microbiota in ulcerative colitis during clinical remission.The American journal of gastroenterology. 2008;103(3):643.
- Hopkins MJ, Sharp R, Macfarlane GT. Age and disease related changes in intestinal bacterial populations assessed by cell culture, 16S rRNA abundance, and community cellular fatty acid profiles.Gut. 2001;48(2):198-205.
- Claesson MJ, Jeffery IB, Conde S, et al. Gut microbiota composition correlates with diet and health in the elderly.Nature. 2012;488(7410):178-184.
- Khachatryan ZA, Ktsoyan ZA, Manukyan GP, Kelly D, Ghazaryan KA, Aminov RI. Predominant role of host genetics in controlling the composition of gut microbiota.PLoS One. 2008;3(8):e3064.
- Mariat D, Firmesse O, Levenez F, et al. The Firmicutes/Bacteroidetes ratio of the human microbiota changes with age.BMC Microbiol. 2009;9:123.
СУДАЛГАА 3. АЛКОГОЛИЙН БОДИСЫН СОЛИЛЦОО
Алкоголийн төрлийн бодис хэрэглэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг гадаадын эрдэмтдийн судалгаанууд мэдээлсээр байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр нийт 2.4 тэрбум хүн архи идэвхтэй хэрэглэгчийн тоонд ордог бөгөөд нийт нас баралтын шалтгааны 5.9% алкогол хэтрүүлэн хэрэглэх болон түүнээс үүдэлтэй осол гэмтэл, бусад архины шалтгаант архаг өвчнүүдийн нас баралт эзэлж байна [1, 2]. Энэ тоо нь дархлалын олдмол хомсдлын хам шинжийн нас баралт (2.8%), хүчирхийллийн шалтгаант нас баралт (0.9%), сүрьеэгийн нас баралтаас (1.7%) өндөр хувьтай үзүүлэлт бөгөөд нийт хавдрын шалтгаант нас баралтын 2.8% архи хэтрүүлэн хэрэглэгчид эзэлдэг ажээ [3]. Судлаачдын үзэж байгаагаар хатуу архи хэрэглэдэг Финлянд, Канад, Их Британи зэрэг орны оршин суугчид Газар дундын тэнгис орчмын иргэдээс зүрх, судасны өвчнөөр 4.2 дахин их өвчилдөг хэмээн тогтоосон [4] боловч ОХУ болон манай улсад энэ талаар яг тодорхой статистик байдаггүй.
Хүний бие махбодод алкогол нь хэд хэдэн замаар задардаг. Хамгийн түгээмэл тохиолдох хэлбэр нь алкогол дегидрогеназа болон альдегид дегидрогеназа эсгэгийн тусламжтайгаар явагддаг. Дээрх эсгэгүүд нь алкоголийн молекулыг задалж, бие махбодоос гадагшлуулах боломжийг бүрдүүлдэг. Алкогол дегидрогеназа нь алкоголийг задалж, хавдар үүсгэдэг ацетальдегид хэмээх бодисыг үүсгэдэг бол альдегид дегидрогеназа эсгэг нь ацетальдегидийг арай хоруу чанар багатай ацетат болгон задалдаг байна (Зураг 1) [5]. Эцэст нь ус болон карбон диоксид болж бие махбодоос гадагшилдаг ажээ. Түүнчлэн цитохром Р450 2Е1 ба каталаза эсгэгүүд алкоголийг ацетальдегид болгоход оролцдог. Гэхдээ цитохром Р450 2Е1 нь алкоголийн төрлийн бодисыг их хэмжээгээр хэрэглэх үед идэвхжиж үйл ажиллагаанд оролцдог ажээ. Харин каталаза эсгэг нь маш багахан хэмжээний алкоголийг задлах боломжтой юм. Эдгээрээс гадна их хэмжээний алкоголийг боловсруулахад өөхний хүчлээс өөхний хүчлийн этил эстерийн нэгдэл үүсэх үйл явц нэмэлтээр оролцдог болохыг судлаачид тогтоогоод байна. Сонирхолтой нь уг өөхний хүчлийн нэгдлүүд нь элэгний эсийг гэмтээх, элэгний эсийн өөхжилт үүсэх болон нойр булчирхайг гэмтээхэд нөлөөлдөг [6].
Зураг 1. Алкоголийн химийн задралын томъёо
Ацетальдегид нь бодисын солилцооны завсрын бүтээгдхүүн бөгөөд хүний биед багахан хугацаанд бий болоод ацетат болж задардаг боловч хортой бодис юм. Уг бодисын нөлөөнд хамгийн эхэнд элэг гэмтдэг ба нойр булчирхай, тархи болон бусад эрхтнүүдэд гэмтэл үүсгэх чадвартай байдаг. Мөн судлаачид бага хэмжээний алкогол ходоод болон гэдсэнд задарч тэр хэсгийн гэмтэл үүсгэдэг болохыг тогтоосон байна. Лабораторийн амьтанд хийсэн судалгаагаар ацетальдегид нь орон зайн баримжаа алдагдах, ой тогтоолтын алдагдал ба нойргүйдлийн асуудал үүсгэдэг болохыг судалсан [7]. Гэхдээ хүний тархийг хорт бодисоос хамгаалдаг тархи-цусны хоригийг ацетальдегид нэвтрэх боломжгүй байдаг ба тархинд үүсдэг уг бодис нь дээрх шинж тэмдгүүдийг үүсгэхүйц хэмжээнд хүрдэггүй. Тэгэхээр цитохром Р450 2Е1 болон каталаза эсгэгийн тусламжтай алкогол задарсан үед тархинд ацетальдегид нийлэгждэг байж болзошгүй талаар эрдэмтэд судалсаар байна [7].
Уусан хэмжээнээс үл хамааран хүний бие нэг цагт тодорхой хэмжээний алкоголийг задлах чадвартай байдаг [8]. Судлаачид уг чадварыг элэгний хэмжээ болон биеийн жинтэй холбон судалсан ба генетикийн хувьд алкогол задлагч эсгэгүүдийг кодолдог генүүдийн өөрчлөлтөөс хамаардаг. Зарим хүмүүс алкогол дегидрогеназа болон альдегид дегидрогеназа эсгэгийг кодолдог генийн өөрчлөлттэй байдгаас шалтгаалан алкоголийг удаан хугацаанд задалдаг бөгөөд үүнээс болоод төрөл бүрийн шинж тэмдгүүд илэрч архаг өвчтэй болдог байна [9]. Эдгээр эсгэгүүдийн генийн өөрчлөлтүүд үндэстэн бүрт харилцан адилгүй тархсан байдаг ба үүнээс хамаарч алкогол хамааралт эмгэгүүд улс орон болгонд өөр өөр байдаг. Жишээлбэл, алкогол дегидрогеназа эсгэгийн ADH1B2 хэлбэр Хятад, Япон, Солонгос хүмүүст түгээмэл байдаг боловч Европын болон Африк хүмүүст ховор тохиолддог байна [10]. Ийм төрлийн эсгэг ялгаруулдаг хүмүүс бусад хүмүүсийг бодвол архийг хурдан хугацаанд үр дүнтэй задалж энэ нь цаашлаад эмгэг үүсэх магадлал өндөр болдог ажээ. Нөгөө талаас авч үзвэл АНУ-д хийсэн судалгаагаар альдегид дегидрогеназа эсгэгийн ALDH1A1 генийн өөрчлөлт архинд донтох эмгэгтэй хүмүүст хамааралтай байгааг судалсан байна. Түүнчлэн архинд донтох эмгэгтэй эцэг, эхээс гарсан хүүхдүүд бусад хүүхдүүдтэй харьцуулахад архинд донтох магадлал 2-4 дахин их байдаг бөгөөд энэ нь генетикийн шалтгаантай юу эсвэл орчны нөлөө байна уу гэдэг дээр эрдэмтэд нэгдсэн нэг шийдэлд хараахан хүрээгүй байна [11].
Их хэмжээгээр алкоголийн төрлийн бодис хэрэглэх үед хүний бие махбодод янз бүрийн хавдар үүсэх, элэг, бүдүүн шулуун гэдэсний эмгэг үүсэх, сэтгэхүй, ой тогтоолтын өөрчлөлт илрэх гэх мэт шинж тэмдгүүд үүсдэг байна [12]. Гэхдээ хавдар үүсэх магадлал нь генетикийн, орчны болон хувь хүний зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг ажээ. Хүний биед эмгэг үүсгэх гол хүчин зүйл нь ацетальдегид юм. Ацетальдегид нь эс гэмтээх болон хавдар үүсгэх хэд хэдэн зам байгааг эрдэмтэд тогтоожээ. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсийн бөөмд гэмтсэн ДНХ-ийг засварлах процесс явагддаг ба ацетальдегид уг үйл явцыг дарангуйлснаар хавдар үүсэх боломжийг нэмэгдүүлдэг [13]. Нөгөө талаас авч үзвэл их хэмжээний архины төрлийн бодис хэрэглэснээр өндөр идэвхит цитохром Р450 2Е1 үүсч, хүчилтөрөгч агуулсан нэгдлүүд бий болсноор эсийн ДНХ гэмтэж, гэмтэлтэй уураг нийлэгжин эсийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна [14].
Судалгаануудаас үзэхэд архи хэрэглэж эхлэх нас залуужих тутам архинд донтох эмгэг нэмэгддэг. 21 нас хүрээгүй байхдаа архи хэрэглэж эхэлсэн залуучууд түүнээс дээш насандаа архи хэрэглэсэн хүмүүсээс 4 дахин илүү архаг архичин болдог гэсэн тооцоо байдаг байна. ДЭМБ-ын тооцоолсноор насанд хүрсэн нэг Монгол хүнд жилд дунджаар 40л архи согтууруулах ундаа ноогдож байгааг тогтоожээ. Иймээс бид архинаас хамааралтай хүмүүсийг илрүүлэх, хянах шаардлагатай байгаа юм. Эдгээр хүмүүсийн эрт илрүүлж, хянах нь архинаас шалтгаалсан архаг эмгэгүүд болон ихэнх төрлийн хавдруудаас сэргийлэх боломжтой болох ба энэ нь эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой.
Гадны судлаачид сarbohydrate deficient transferrin (CDT) хэмээх уургийн тусламжтайгаар өдөрт 60гр болон түүнээс их хэмжээний алкогол хэрэглэгч хүмүүсийг оношилж болдгийг тогтоожээ. Мөн түүнчлэн CDT уургийг цусан дах гамма-глутамил трансфераза, аспартат аминотрансфераза, аланин аминотрансфераза болон MCV (mean corpuscular volume) зэрэг үзүүлэлтүүдтэй хавсарч өвчтөний цусны болон элгэнд явагдаж байгаа өөрчлөлтүүдийг цогцоор нь тодорхойлох боломжтой.
Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэнгийн дотрын эмгэг судлалын секторын эрхлэгч, АУ-ны доктор Б.Батболд
Ном зүй
-
- Lee, B.P. and N.A. Terrault,Liver-related mortality in the United States: hepatitis C declines, non-alcoholic fatty liver and alcohol rise. Transl Gastroenterol Hepatol, 2019. 4: p. 19.
- Grant, B.F., et al.,Prevalence of 12-Month Alcohol Use, High-Risk Drinking, and DSM-IV Alcohol Use Disorder in the United States, 2001-2002 to 2012-2013: Results From the National Epidemiologic Survey on Alcohol and Related Conditions. JAMA Psychiatry, 2017. 74(9): p. 911-923.
- Kim, D., et al.,Changing Trends in Etiology-Based Annual Mortality From Chronic Liver Disease, From 2007 Through 2016. Gastroenterology, 2018. 155(4): p. 1154-1163.e3.
- Alcohol use and burden for 195 countries and territories, 1990-2016: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2016. Lancet, 2018. 392(10152): p. 1015-1035.
- Edenberg, H.J.,The genetics of alcohol metabolism: role of alcohol dehydrogenase and aldehyde dehydrogenase variants. Alcohol Res Health, 2007. 30(1): p. 5-13.
- Vonlaufen, A., et al.,Role of alcohol metabolism in chronic pancreatitis. Alcohol Res Health, 2007. 30(1): p. 48-54.
- Quertemont, E. and V. Didone,Role of acetaldehyde in mediating the pharmacological and behavioral effects of alcohol. Alcohol Research and Health: the Journal of the National Institute on Alcohol Abuse and Alcoholism, 2006. 29(4): p. 258-265.
- Rehm, J., et al.,The relationship of average volume of alcohol consumption and patterns of drinking to burden of disease: an overview. Addiction, 2003. 98(9): p. 1209-28.
- Kitson, K.E.,Regulation of alcohol and aldehyde dehydrogenase activity: a metabolic balancing act with important social consequences. Alcohol Clin Exp Res, 1999. 23(6): p. 955-7.
- Oota, H., et al.,The evolution and population genetics of the ALDH2 locus: random genetic drift, selection, and low levels of recombination. Ann Hum Genet, 2004. 68(Pt 2): p. 93-109.
- Higuchi, S., et al.,Aldehyde dehydrogenase genotypes in Japanese alcoholics. Lancet, 1994. 343(8899): p. 741-2.
- Bagnardi, V., et al.,Alcohol consumption and the risk of cancer: a meta-analysis. Alcohol Res Health, 2001. 25(4): p. 263-70.
- Seitz, H.K. and P. Becker,Alcohol metabolism and cancer risk. Alcohol Res Health, 2007. 30(1): p. 38-41, 44-7.
- Seitz, H.K. and F. Stickel,Risk factors and mechanisms of hepatocarcinogenesis with special emphasis on alcohol and oxidative stress. Biol Chem, 2006. 387(4): p. 349-60.
СУДАЛГАА 4. COVID-19-ИЙН ГЕНОТИП БОЛОН ФЕНОТИП: ХАЛДВАРЫН ЭМГЭГ ЖАМД ТЭДГЭЭРИЙН ОРОЛЦОО
Удиртгал
Коронавирүсүүд хүн төрөлхтөн болон сээр нуруутан амьтдад өвчин эмгэг үүсгэдэг. Эдгээр нь Nidovirales-ийн баг, Coronaviridae-ийн овог, Coronavirinae-ийн дэд овогт харьяалагддаг. Хятадын Ухань хотод шинэ коронавирүст халдварын дэгдэлт нь вирүсийн гаралтай энгийн бус уушгины хатгалгаагаар илэрч эхэлсэн ба одоо үүсээд байгаа цар тахлын дэгдэлтийг 2019-nCoV/COVID-19 гэж нэрлэсэн.
Филогенетикийн хамаарал болон геномын бүтэц дээр нь үндэслэн COVID-19-ийг Betacoronavirus-ийн төрөлд багтаажээ. Учир нь энэхүү вирүсийн геномын дараалал нь SARSr-CoV-тэй төстэй бөгөөд эсэд нэвтрэхдээ SARSr-CoV-ийн адил ACE2 (Angiotensin-converting enzyme 2) рецепторийг ашигладаг байна. SARS-ийн дэгдэлтийг үүсгэсэн SARS-CoVs-тэй дээрх шинжүүдээр адил учраас Олон улсын вирүсийн ангилал зүйн хорооны дэргэдэх Коронавирүс судлалын бүлгээс уг вирүсийг SARS-CoV-2 гэж нэрлэжээ.
COVID-19-ийн эмгэг жамд генетик болон фенотипийн бүтцийг судлах нь эмийн бодис ба вакцин гарган авахад чухал нөлөөтэй юм. Тиймээс энэхүү хураангуй өгүүллээр COVID-19-ийн генетик болон фенотип илрэл нь өвчний эмгэг жамд хэрхэн нөлөөлдгийг судлахын тулд энэ хоёр хүчин зүйлийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг багтааж, SARS-CoV-2-ийг өөрийнх нь овгийн вирүсүүдтэй харьцуулав.
Коронавирүсийн геномын бүтэц ба амьдралын мөчлөг
COVID-19 нь бөөрөнхий эсвэл янз бүрийн хэлбэр бүхий бүрхүүлтэй, матриксын уургаас тогтох капсид дотроо РНХ (эерэг) холбоот нуклеопротеин агуулсан байдаг. Бүрхүүл нь цохиур хэлбэрийн (club-shaped) гликопротеины цацрагаас тогтдог. Мөн зарим коронавирүс гем агглютинин-эстераза (HE) агуулдаг (Зураг 1).
Зураг 1. Коронавирүсийн бүтэц
Коронавирүсүүд нь бусад РНХ агуулсан вирүстэй харьцуулахад хамгийн том геномтой (26.4-31.7 kb) ба G þ C-ийн агууламжийн харьцаа нь 32%-43%-ын хооронд байдаг. Олон тооны ОRF (Open reading frame-нээлттэй уншигдах хүрээ) генүүдийн (ORF1ab, spike, envelope, membrane and nucleo-capsid) хооронд байрласан байдаг. COVID-19-ийн геномын онцлог шинжийн нэг бол сэртэнгийн уураг нь өвөрмөц N-terminal фрагмент агуулдаг. Бүх коронавирүсийн бүтцийн гол уургуудын ген нь 5’-3’ чиглэлд S (Spike), E (Envelope), M (Membrane) болон N5 (Nucleocapsid) гэсэн дараалалтай байдаг (Зураг 2).
Зураг 2. Коронавирүсийн геномын бүтэц болон филогенетикийн мод: А, CoVs-ийн төлөөллүүдийн филогенетикийн модонд шинэ коронавирүс COVID-19-ийг улаанаар тэмдэглэв. В, Дөрвөн зүйлийн коронавирүсийн бүтэц: 2 урт полипептидээс үүсэх 16 бүтцийн бус уургуудийг pp1a ба pp1b хэсгүүд кодолдог. S, E, M болон N нь spike, envelope, membrane, nucleocapsid гэсэн бүтцийн 4 уургийг илтгэж байна.
COVID-19; CoVs, coronavirus; HE, hemagglutinin-esterase. Вирүсийн нэршлүүд: HKU, coronaviruses identified by Hong Kong University; HCoV, human coronavirus; IBV, infectious bronchitis virus; MHV, murine hepatitis virus; TGEV, transmissible gastroenteritis virus.
Энгийн коронавирүс геномдоо хамгийн багадаа зургаан ORF агуулдаг. nsp1 уургаар дутмаг Гамма коронавирүсээс бусад коронавирүс нь эхний ORFs (ORF1a/b) буюу бүтэн геномын уртын гуравны хоёртоо 16 nsp (nsp1-16) уургийг кодолдог. ORF1a ба ORF1b нь хоёр полипептид (pp1a, pp1ab) нийлэгжүүлдэг frameshift (жижиг геномын хэмжээнээсээс үл хамааран олон уураг кодлох боломж олгодог давхацсан дараалал) агуулдаг. Энэ хоёр полипептидийг вирүсийн өөрийнх нь кодолдог химотрипсин-төст протеаза (3CLpro) эсвэл гол протеаза (Main protease; Mpro) болон нэг эсвэл хоёр папайн-төст протеазаар 16 nsp уураг болон задардаг. Дөрвөн бүтцийн уурагт spike (S), membrane (M), envelope (E) болон nucleocapsid (N) орох ба геномын уртын гуравны нэгийг эзлэх, 3’ төгсгөлтэй ойр байрладаг ORF 10,11-ээр кодлогддог. Дээрх дөрвөн уургаас гадна өөр өөр коронавирүс нь бүтцийн өвөрмөц болон нэмэлт (HE-Hemagglutinin esterase, 3a/b уураг, 4a/b уураг) уургийг кодолдог (Зураг 2B. доод хэсэг).
Зураг 3. 5’ UTR, 3’ UTR болон COVID-19, SARS-CoV, MERS-CoV-ийн уураг кодлох хэсэг
Бета коронавирүсүүдийн геномын уртыг тоогоор үзүүлэв. COVID-19, SARS-CoV, болон MERS-CoV-ийн envelope (E), membrane (M), and nucleoprotein (N) уургийн геном дахь байрлалын ялгаа нь 3’ төгсгөлд харагдаж байна.
Эдгээр боловсорсон уураг нь геномыг хамгаалах болон вирүсийн репликацийн үе шатуудад хэд хэдэн чухал үүргийг гүйцэтгэдэг.
Коронавирүсийн мембранд 3-4 уураг байдаг. Хамгийн түгээмэл бүтцийн уураг нь мембраны (М) гликопротеин юм. Энэ уураг нь мембраны хос давхаргыг гурван үеэр хүрээлдэг (вирүсийн нийт тойргийг 3 дахин хүрээлдэг) ба богинохон NH2-төгсгөлийн хэсгийг вирүсийн гадна талд, урт COOH төгсгөлийг (цитоплазмын хэсэг) вирионы дотор талд үлдээдэг. Spike (S) уураг нь мембраны 1-р төрлийн гликопротеин ба пепломерийг бүрдүүлдэг. Саармагжуулах эсрэг биеийн гол өдөөгч нь S уураг юм. М уураг нь эс дотор S уургийн оролцоогүйгээр вирүсийн партикл бүрдэх үйл явцад голчлон оролцдог ба туникамицинээр үйлчлэхэд М уураг агуулсан, S уураггүй, халдварлах чадваргүй вирионууд үүссэн байна.
SARS-CoV2 (COVID-19), SARS- CoV болон MERS-CoV-ийн харьцуулалт
5 UTR болон UTR нь молекул хоорондын ба дотоодын харилцан үйлчлэлд оролцдог. Мөн РНХ-РНХ харилцан үйлчлэл болон вирүсийн ба эсийн уургууд холбогдоход чухал үүрэгтэй. 5 төгсгөлд байрладаг Pb1ab нь геномын эхний ORF ба COVID-19-д 29844bp (7096a.х), SARS-CoV-д 29751bp (7073a.х), MERS-CoV 30119bp (7078а.х) бүхий бүтцийн бус уургуудыг тус тус кодолдог. COVID-19, SARS-CoV болон MERS-CoV-ийн S уургийн ялгааг (Зураг 3) харуулав. Генетикийн хувьд COVID-19 болон SARS-CoV-ийн ялгаа нь 79% байгаа бол COVID-19 болон MERS-CoV-йин хоорондын ялгаа 50% байна.
SARS-CoV-2-ийн репликацын процесс эмгэг төрүүлэх чанарт нөлөөлөх нь
SARS-CoV-2 (COVID-19) нь ACE2 (the angiotensin-converting enzyme 2)-той S уургаараа холбогдож эсэд нэвтрэн халдварлуулдаг. Уг вирүс эсэд бүрэн нэвтрэхийн тулд S уураг нь протеаза энзимийн оролцоотойгоор бэлэн болох ёстой. SARS-CoV-2 (COVID-19) нь SARS-CoV-ийн адил TMPRSS2 хэмээх протеаза ашигладаг. TMPRSS2 протеазаар идэвхэжсэнээр SARS-CoV-2 нь S уургаараа ACE2-той холбогддог (Зураг 4).
Зураг 4. COVID-19 болон SARS-CoV-ийн S уураг нь ACE2-той холбогдож, эсийн протеаза болох TMPRSS2-оор идэвхждэг. Уушгины эсийг SARS-CoV-2-ийн халдвараас хамгаалах, клиникт хүлээн зөвшөөрөгдсөн TMPRSS2-ын эсрэг эмийн бодисууд
Вирүс эсэд нэвтэрсний дараа өөрийн бүрхүүлээ тайлж, удмын мэдээлэл нь хөрвүүлэгдэн, уураг нийлэгждэг. Коронавирүсийн геномын репликаци болон транскрипц нь цитоплазмын мембран дээр явагддаг ба вирүсийн РНХ-ийн үргэлжилсэн болон тасалдсан нийлэгжилтийг 20 кб репликаза генд кодлогдсон, уургийн аварга том комплекс явуулдаг. Репликаза комплекс нь 16 хүртэлх вирүсийн суб-юнит болон эзэн эсийн хэд хэдэн уургаас тогтдог гэж судлаачид таамаглажээ.
РНХ-хамааралт РНХ полимеразаас гадна РНХ хеликаза болон протеазын идэвх нь РНХ вирүст түгээмэл байдаг. Коронавирүсийн репликаза нь putative (үүрэг нь тодорхойгүй) дараалал-өвөрмөц эндорибонуклеаза, 3’-аас-5’ эксорибонуклеаза, 2’-O-рибоз метилтрансфераза, АДФ рибоз 10-фосфатаза болон 2-р бүлгийн короновирүсийн цагираг фосфодиэстераза зэрэг бусад РНХ вирүст байдаггүй (эсвэл ховор тохиолддог) РНХ-г боловсруулдаг энзимүүдийг ашигладаг гэж үзжээ.
Вирүсийн эмгэг жамд нөлөөлөх хүчин зүйлс
Коронавирүсийн халдвартай хавсарч тохиолддог эмгэгүүдэд зүрх судас, тархи судасны болон чихрийн шижин өвчнүүд орж байна. Мөн эсийн дархлааны дутмагшил, коагуляцын идэвхжил, элэг болон бөөрний гэмтэл, хоёрдогч бактерийн халдвар зэрэг хэд хэдэн эмгэг өөрчлөлтүүд ажиглагджээ. Лимфопени ба удаан хугацааны үрэвслийн процесс нь хүнд хэлбэрийн болон нас баралтанд хүргэсэн ихэнх тохиолдолд илэрсэн байна. Дээрхшинж тэмдгүүд нь 2003 оны SARS-ийн нутагшмал тахлын өвчтөнүүдэд илэрсэн шинж тэмдэгтэй төстэй ба энэхүү COVID-19-ийн тархварзүйн гажуудлын ард биологийн ямар нэгэн механизм байж болох юм.
S уурагт суурилан бүтээсэн хэд хэдэн вакцин болон эмийн бодис гарсан. Ду нарын судалгаа нь бүтэн S уураг, вирүсийн вектор, рекомбинант S уураг болон рекмбинант RBD (receptor binding protein) уураг зэрэг S уурагт үндэслэн бүтээсэн вакцинууд гаргаж болохыг харуулжээ. S уурагт суурилсан вирүсийн эсрэг эмчилгээний загвараас дурдвал: RBD-ACE2 блокер, S уургийн хуваагдлыг дарангуйлагч, fusion core блокер, S уургийн дарангуйлагч, саатуулагч жижиг РНХ-үүд багтаж байна. ИФН+рибаверин зэрэг зарим нэг рекомбинант нэгдлүүдийн COVID-19-ийн халдварын эсрэг үзүүлэх нөлөө нь хязгаарлагдмал байна. SARS-CoV-тэй харьцуулахад SARS-CoV-2-ийн рецептортой холбогдох хэсэг нь ACE2-той холбогдох чанар өндөр юм. ACE болон ACE2 нь ACE-ийн дипептидилкарбокси дипептидазын бүлд хамаардаг. Гэвч тэдгээрийн физиологийн үүрэг нь янз бүр байдаг. Өөрөөр хэлбэл ACE2 нь COVID-19 холбогдох бай болж байна. Үүн дээр үндэслэн Gurvitz нь одоогоор бэлэн байгаа ангиотензин рецептор 1 (AT1R) блокерууд болох лозартан зэргийг ашиглахыг зөвлөжээ. COVID-19-ийн эсрэг өвөрмөц, үр дүнтэй моноклон эсрэг биеийг илрүүлэн, хөгжүүлж Эбола вирүсийн эмчилгээнд хэрэглэдэг ремдезивиртэй хослуулан хэрэглэх тал дээр одоогийн эмчилгээ төвлөрч байна. Хүн ам дундах вирүсийн тархалтын эрчмийг судлахын тулд COVID-19 хүний эсийн рецептортой илүү сайн холбогдох гэж мутацид орж байгаа эсэхийг тогтоох нь чухал юм.
Дүгнэлт
Одоогоор COVID-19-д өвөрмөц эмчилгээ байхгүй ба хүнээс хүнд халдварлах төвшин өндөр болон цар тахлын хэмжээнд хүрээд байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх/өвөрмөц эмчилгээг олж нээхийн тулд энэхүү вирүсийн бүтэц, эмгэг төрүүлэх чанар, репликацын механизм зэргийг тодорхойлох шаардлагатай байна.
Мэдээллийг бэлтгэсэн: АУХ-ийн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан М.Батхишиг
Хянасан: АУ-ны доктор С.Мөнхбаяр
Эх сурвалж : https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7138183/
СУДАЛГАА 5. COVID-19-ИЙН ТАРХВАР ЗҮЙ БОЛОН ЭМНЭЛЗҮЙН ШИНЖ ТЭМДГҮҮДИЙН ТАЛААРХ ТОЙМ ӨГҮҮЛЭЛ
Оршил
БНХАУ-ын Хубэй мужийн нийслэл Ухань хотод уушгины хатгалгаа өвчний дэгдэлт 2019 оны 12 дугаар сарын эхээр гарсан. Шинэ коронавирүсийн шалтгаант уушгины хатгалгаа өвчний дэгдэлт эхэлснээс хойш БНХАУ-ын газар нутгийг бүрэн хамарч цаашлаад дэлхий даяар халдварын тохиолдол одоо ч эрс нэмэгдсээр байна. Хурдацтай тархаж буй COVID-19 өвчин дэлхий нийтийн анхааралыг татаж байгаа бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) үүнийг цар тахал хэмээгээд олон улсын анхаарлын төвд буй нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал гэж тодорхойлжээ. Энэ өвчний далд үеийг ерөнхийдөө 1−14 хоног гэж үзэж байна. Энэ өвчний эхэн үеийн шинж тэмдэг ихэвчлэн 2−3 хоног халуурах, ханиалгах гэх мэт амьсгалын замын энгийн шинж тэмдгүүдээс эхэлдэг. COVID-19–ийг судалгаагаар амьсгалын дээд замын өвчин болон дархлааны хариу урвал үүсгэдэг болохыг баталжээ. COVID-19 илрүүлэх RT-PCR-ийн сүүлийн үеийн хөгжил нь COVID-19-ийн эмнэлзүйн шинж чанар, молекул эпидемиологийн талаар илүү их ойлголттой болох боломжийг олгож байна. Учир нь COVID-19 халдварын эхэн үед өвчтөнүүдийн ихэнх Ухань хотын далайн бүтээгдэхүүний захтай холбогдож байсан бөгөөд COVID-19 өвчнийг зэрлэг амьтдаас гаралтай гэж үзэж байв. Профессор Ши-нарын судалгаагаар COVID-19-ийн байгалийн эзэн бие нь сарьсан багваахай байж магадгүй гэж мэдээлсэн бөгөөд түүний судалгааны баг COVID-19 халдвар батлагдсан өвчтөнөөс гаргаж авсан COVID-19-ийн геномын бүрэн дараалал нь сарьсан багваахайн коронавирүстай 96% төстэй болохыг тогтоожээ. Мөн COVID-19 нь ангиотензин-хувиргагч энзим-2 рецептороор дамжуулж эсүүдэд халдварладаг нь амьсгалын замын хүнд хэлбэрийн цочмог синдром коронавирүс (SARS-CoV)-тэй ижил болох нь тогтоогджээ. Гэсэн хэдий ч COVID-19-ийн талаарх судалгаа үргэжилсээр байна. Энэхүү тойм өгүүлэлд бид COVID-19-ийн тархвар зүй болон эмнэлзүйн шинж тэмдгүүдийн талаарх судалгаануудыг нэгтгэж авч үзлээ.
Вирүсийн бүтэц, хэлбэр
Коронавирүс нь 80 ~ 120 нм диаметр бүхий дан утаслаг РНХ агуулсан вирүс юм. Коронавирүс α-CoV, β-CoV, δ-CoV, γ-CoV гэсэн 4 бүлэгтэй бөгөөд байгаль дах хамгийн чухал эзэн бие бол сарьсан багваахай юм. Тэдний тээж байдаг вирүсийн 35% нь коронавирүсүүд бөгөөд үүнээс гадна өнөөг хүртэл дор хаяж хэдэн арван өөр коронавирүс тогтоогдсон байдаг. COVID-19 нь дугуй болон зууван хэлбэртэй, диаметр 60-140 нм бүхий коронавирүсын шинэ ангилал юм. Коронавирүсын ердийн бөөмийн бүтцийг электрон микроскопоор ажиглав. Сүүлийн үеийн судалгаагаар SARS коронавирүстай (BatCoV RaTG13) 96.3% төстэй гомологийг үзүүлж буй нь сарьсан багваахай COVID-19-ийн байгалийн эзэн байж болзошгүйг харуулж байна.
Тархвар зүй ба эмнэлзүйн шинж тэмдгүүд
Илрүүлэх арга
Ийлдсэнд эсрэг бие илрүүлэх арга нь COVID-19-ийн тархвар судлалын талаархи үндсэн ойлголтыг өгдөг боловч халдварын хугацааг тодорхойлох хязгаарлагдмал чадварыг багтаасан хязгаарлалтууд байдаг. Энэ нь хөнгөн, шинж тэмдэггүй халдварыг тодорхойлж, тоолоход хэцүү болгодог.
Сероэпидемиологи
Өмнөх судалгаануудаас харахад SARS-COV, MERS-COV эсвэл SARS-COV-2 бүхий өвчтнүүдийн сийвэн эсвэл ийлдэснээс өвчний эхэн үеэс хойш өөр өөр хугацаанд вирүсийн РНХ илэрдэг болохыг тогтоожээ. Гэсэн хэдий ч вирүсийн халдварын үед вирүсийн РНХ-ийг илрүүлэхэд полимеразын гинжин урвал (PCR) бүрэн тэнцэхгүй. COVID-19-ийн шинж тэмдэггүй халдварын тохиолдолын тоо ихсэж байгаа тул цусны аюулгүй байдлыг анхаарч үзэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ сүүлийн үеийн судалгаануудад бүх хүмүүс COVID-19-т өртөмтгий байгаа ба COVID 19 өвчин хүндрэх нь нас, суурь өвчин (цусны даралт ихсэх, чихрийн шижин, зүрх судасны өвчин гэх мэт)-тэй эерэг хамааралтай байгаа нь SARS-Cov болон MERS-Cov-ийн халдвартай ижил нөхцөл байдалтай байна. Дүгнэж хэлэхэд COVID-19 нь халдвар хүчтэй дамжих чадалтай, хүн амыг бүхлээр нь халдварт нэрвэгдүүлхээр байна. Тиймээс илүү өргөн тархахаас зайлсхийхийн тулд аль болох хурдан арга хэмжээ авах шаардлагатай байна. Уханий их сургуулийн Жуннан эмнэлгийн амьсгалын замын цочмог эмгэгийн тасгийн ерөнхий зөвлөхийн дурдснаар олон өвчтөний үхлийн эцсийн шалтгаан нь амьсгалын цочмог дутагдал байж болзошгүй юм гэжээ. COVID-19 өвчнөөр бүх насны дархлаа хэвийн болон дархлаа султай хүмүүс өвчилж, аюултай үе шат болох амьсгалын цочмог дистресс хам шинж руу шилжих дүр зурагтай байна. Амьсгалын цочмог дистресс хамшинжийн механизм тодорхойгүй байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. COVID-19 өвчинд зориулсан өвөрмөц эм эмчилгээ байхгүй тул шинж тэмдгийн эмчилгээн дээр төвлөрч байна. Үүнээс гадна хүнд хэлбэрийн өвчтөнүүд эрчимт эмчилгээ болон асаргаа сувилгаа шаарддаг гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
COVID-19 насанд хүрэгчдэд
Үүний зэрэгцээ сүүлийн үеийн судалгаануудад бүх хүмүүс COVID-19 халдварт өртөмтгий байгаа ба COVID-19 өвчин хүндрэх нь нас, суурь өвчин (цусны даралт ихсэх, чихрийн шижин, зүрх судасны өвчин гэх мэт)-тэй эерэг хамааралтай байгаа нь SARS-Cov болон MERS-Cov-ийн халдвартай ижил нөхцөл байдалтай байна. Профессор Хуан нарын судалгаагаар Ухань хотод COVID-19 оношлогдсон анхны 41 тохиолдол бүртгэгдсэнийй 27 нь (66%) далайн бүтээгдэхүүний захаар үйлчлүүлсэн түүхтэй байсан бөгөөд нэг тохиолдол нь гэр бүлийн гишүүд байв. Энэхүү судалгаанд анх COVID-19 нь хүнээс хүнд дамжиж болохыг дурьджээ. Үүний дараа эрдэмтэн Чэн нарын судалгаанд нэг эмнэлэгт COVID-19 өвчтэй 99 өвчтөнийг ажиглахад ойр дотны хүмүүс болон суурь өвчтэй өндөр настай эрэгтэйчүүдэд халдвар авах магадлал өндөр байсан бөгөөд амьсгалын цочмог хямралын хам шинж гэх мэт амьсгалын замын хүнд өвчинд хурдан шилжих боломжтой ба тэр ч байтугай амь насанд аюултай болохыг тогтоожээ.
COVID-19 хүүхдэд
Олон тооны судлаач хүүхдэд анхаарлаа хандуулан судалсан байдаг. Хүүхдүүдийн дархлааны үйл ажиллагаа төлөвшөөгүй тул амьсгалын замын халдварт өртөмтгий байдаг ба шинж тэмдгүүд нь илүү төрөлжсөн байдаг бөгөөд эсрэгбие үүсэх, дархлааны хариу урвал бусад шинж тэмдэг хялбархан алга болдог. Эпидемийн тархалт эхэлснээр хүүхдийн өвчлөлийн тоо аажмаар нэмэгдэж халдвар нь дутуу нярай болон нярайд халдварлаж байгаа бөгөөд одоо ч хүүхдүүдэд хүнд хэлбэрийн тохиолдол гарсаар байна. Одоогийн байдлаар өвчин батлагдсан хүүхдүүдийн ихэнх нь “хоёрдогч” халдвар гэж бүртгэгдэж байгаа бөгөөд хүүхдүүдийн хэрхэн халдварласан нь тодорхой бус байна. Бээжин, Гуандун болон бусад газруудад хүүхдүүд шинэ коронавирусаар халдварласан тохиолдол цөөнгүй гардаг, ялангуяа 2020 оны 1 сарын 26-ны өдөр Бээжин хотод 9 сартай нялх хүүхэд ойр дотны хүмүүсээр дамжин халдвар авсан нь насанд хүрэгчидтэй төстэй бөгөөд ихэвчлэн ахуйн хавьтал, амьсгалын дуслууд юм. Халдвартай хүүхдүүдийн ихэнхийг нэгтгэж буй халдвар дамжих зам нь агаарын дамжуулалт бөгөөд халдвар дамжихад гол үүрэг гүйцэтгэж байна. COVID-19 халдвартай жирэмсэн эхчүүдэд жирэмсний үе шатанд нарийн хяналт тавих шаардлагатай бөгөөд нярайд, хүүхдүүдэд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд хяналт тавих нь нэн чухал юм.
Улирлын шинж чанар
COVID-19-ийн өвчний дэгдэлт болон гэр бүлийн бэлгийн замын халдварын талаар тайлбарласан боловч улирлын шинж чанарын талаар маш бага мэдэгдэж байна. Эрдэмтэд шинэ коронавирүсийг одоогийн халдвар, нас баралтаас шалтгаалан улирлын чанартай амьсгалын замын өвчлөл болох магадлалтай гэж мэдэгджээ. АНУ-ын Пенн мужийн их сургуулийн халдварт өвчин судлалын профессор МакГроу COVID-19 нь илүү улирлын шинжтэй гэж үздэг. Энэ нь өвлийн улиралд хүнийбиед дуслаар халдварлагдаж, хүйтэн, хуурай агаарт хурдан тархдаг. Бусад томуугийн вирүсүүд нь ихэвчлэн өндөр температурт тэсвэрлэх чадваргүй зун болоход вирүс ямарч халдваргүй болдог. Нөгөө талаар халдварт өвчний мэргэжилтэн Амеш Адалжа МакГроутай санал зөрөлдөж байгаа бөгөөд нотолгоо нь улирлын шинж чанартай биш гэдгийг бид хавар, зуны цаг хугацааг хараагүй байгаа бөгөөд түүний шинж тэмдгүүд нь улирлын чанартай ханиадтай бага зэрэг төстэй байдаг нь улирлын чанартай вирүс гэсэн үг биш юм. Улирал шинж чанар үүнд нөлөөлж болох ч вирүсийн халдвар заавал алга болох албагүй. Бидний мэдэж байгаагаар БНХАУ дэлхийн хагас бөмбөрцгийн хойд хэсэгт байдаг; хаврын температур дунд зэргийн бөгөөд энэ нь вирүс тархахад тусалдаг. Гэсэн хэдий ч дэлхийн өмнөд хагас бөмбөрцөгт далай тэнгисээр дамжин халдварласан тохиолдол батлагдсан нь вирүс дулааны улиралд ч тэсвэртэй болохыг харуулж байна. Улирал өөрчлөгдөх тусам БНХАУ-д тархсан эпидемийн байдал суларч, өмнөд хагас бөмбөрцгийн орнуудын хямрал улам эрчимжиж магадгүй ч энэ талаар одоогоор таамаглалгүй байна. Тиймээс шинэ коронавирүс нь улирлын чанартай эсэх талаар хэлэхэд эрт байна. Бид энэ талаар сайн мэдэхгүй, дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийх өгөгдөл байхгүй байна.
Эмнэлзүйн шинж тэмдэг
COVID-19 нь ихэвчлэн амьсгалын замын өвчинтэй холбоотой байдаг. COVID-19 халдвартай холбоотой хамгийн түгээмэл шинж тэмдэг бол халуурах, хамар битүүрэх, ханиалгах юм. Мөн уушгины үрэвсэлт, хоол боловсруулах замын шинж тэмдгүүдтэй хавсарсан байдаг. COVID-19 халдвар авсан өвчтөнд эмнэлзүйн шинж тэмдгүүдийн талаар байнга мэдээлэгддэг (Хүснэгт 1).
Одоогийн байдлаар насанд хүрэгчид, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг оролцуулаад бүх төрлийн хүн COVID-19 халдварт өртөмтгий байдаг гэж үздэг. Ихэнх судалгаагаар ахимаг насны хүмүүсийн дунд COVID-19 харьцангуй их эрсдэлтэй байдаг (дунджаар 55 нас байдаг). COVID-19-ийн халдвартай насанд хүрэгчид халуурах, ханиалгах, ядрах зэрэг нь ихэнхдээ ажиглагддаг бол зарим өвчтөнүүдэд нус гоожих, толгой өвдөх, суулгах болон бусад шинж тэмдгүүд дагалддаг. Суулгалт гэх мэт нэмэлт шинж тэмдгүүд нь бага тохиолддог. Амьсгалын замын вирүсүүд хоорондоо харилцан үйлчлэлцдэг ба зарим бактери нь амьсгалын замын цочмог өвчинд, ялангуяа дархлаа суларсан эсвэл амьсгалын замын архаг өвчтэй өвчтөнүүдэд, жишээлбэл архаг бөглөрөлт уушигны үрэвсэл эсвэл цистик фиброзд өртөхөд нөлөөлдөг.
Эцэст нь хэлэхэд саяхан гарсан COVID-19 дэгдэлтийг ДЭМБ аюултай гэж үзэв. Олон улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Өнөө үед БНХАУ-д COVID-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх тухай хуульд заасны дагуу халдварт В ангилалд оруулсан. Халдварыг хянах үндсэн стратеги нь эрт илрүүлэх, эрт тусгаарлах, эрт оношлох, эрт эмчлэх явдал юм.
Эх сурвалж: www.aimjournal.ir/Article/aim-15538
СУДАЛГАА 6. ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧТЭЙ ӨВЧТӨНҮҮДЭД SARS-COV-2 ВИРҮС ИЛРҮҮЛСЭН НЬ
Wen-Hua Kong1,3, Yao Li1,3, Ming-Wei Peng1,3, De-Guang Kong1,
Xiao-Bing Yang1, Leyi Wang 2 and Man-Qing Liu 1
1.Wuhan Center for Disease Control & Prevention, Wuhan, Hubei, China.
2.Department of Veterinary Clinical Medicine, Veterinary Diagnostic Laboratory,
College of Veterinary Medicine, University of Illinois, Urbana, IL, USA.
3.These authors contributed equally: Wen-Hua Kong, Yao Li, Ming-Wei Peng.
Нийтлэгдсэн огноо:2020 оны 04 сарын 07
Амьсгалын замын цочмог хамшинж бүхий коронавирүс-2 (SARS-CoV-2)-ийн халдвараас шалтгаалсан Коронавирүсийн өвчлөл-2019 (COVID-19) нь 2019 оны 12 сарын сүүлчээр БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод анх удаа бүртгэгджээ. 2019 оны 10 сарын 6-наас 2020 оны 1 сарын 21-ны хооронд Ухань хотод томуу, томуу төст өвчин хэмээн оношлогдсон 640 хүний хоолойн арчдасын дахин шинжилгээ хийхэд 9 хүний арчдасанд SARS-CoV-2 вирүсийн РНХ, PCR шинжилгээгээр эерэг гарсан. Тиймээс Ухань хотод 2020 оны 1 сараас эхлэн олон нийтийг хамарсан халдвар эхэлсэн гэж үзэж байна.
COVID-19 өвчны тархалт БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод анх удаа бүртгэгдсэнээс БНХАУ-ын бүх мужуудад бүртгэгдсэнээс гадна дэлхийн 28 оронд халдвар дамжаад байна. 2020 оны 2 сарын 23-ны өдрийн байдлаар БНХАУ-д SARS-CoV-2 вирүсийн халдвар авсан 77 000 тохиолдол бүртгэгдсэний 60% нь Ухань хотод тохиолдсон байна. Энэхүү өвчний үүсгэгч нь амьсгалын замын цочмог хам шинж бүхий (SARS-CoV) вирүстэй филогенетикийн хувьд ижил төстэй SARS-CoV-2 вирүс билээ. SARS-CoV-2 вирүсийн дараалал нь 79.6% SARS-CoV вирүстэй төстэй авч эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд зөвхөн SARS төстэй уушгины хатгалгаа өвчин үүсгээд зогсохгүй хөнгөн болон эмнэлзүйн ямар нэг шинж тэмдэггүй явагдаж байна. БНХАУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дүн шинжилгээгээр COVID-19 өвчин батлагдсан тохиолдлын 80.9% нь хөнгөн буюу дунд зэргийн хэлбэр байсан ба амьсгал давчдах, хүчилтөрөгч дутлын шинж тэмдэггүй байжээ.
Ухань бол БНХАУ-ын төв хэсгийн 14 сая орчим хүн амтай томоохон хот юм. SARS-CoV-2-ийн халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдсэн нь Ухань хотод болон ойролцоох бүс нутагт энэхүү вирүсийн халдвар 1 сарын 8-наас хойш гарсан гэдгийг харуулж байна. Түргэн хугацааны молекулын оношилгооны аргыг 1 сарын эхээр хийх боломжгүй байсан. Мөн 2020 оны 1-р сарын 23-аас өмнө өргөн хүрээнд тус оношилгооны аргыг ашиглах боломжгүй байсан нь олон нийтийн дунд SARS-CoV-2 вирүсийн тархалтын хяналтанд хүндрэл учруулж байсан.
Ухань хотын өнөөгийн тархалтыг, ялангуяа өвчний хөнгөн тохиолдлын байдлыг илүү сайн мэдэхийн тулд томуу, томуу төст өвчин бүхий орон нутгийн гэнэт 38°C ба түүнээс дээш өндөр халуурсан, ханиалгасан болон хоолой өвдсөн гэсэн зовиуртай амбулоторит ирсэн өвчтөнүүдийн дунд SARS-CoV-2 вирүсийн халдвар байсан эсэхийг эргэн судаллаа. Томуу, томуу төст өвчний өвчлөл, түүний эмгэг жамын талаархи тандалт судалгааг БНХАУ-ын томуугийн тандалтын үндэсний сүлжээнд суурилан Ухань хотод 2005 оноос хойш хийж ирсэн. Орон нутгийн хүн амд үзүүлэх томуу, томуу төст өвчний чиг хандлагыг мэдэх зорилгоор тус мужийн хамгийн том хүүхдийн төв болох Ухань хотын хүүхдийн эмнэлэг, болон жилд 2 сая гаруй амбулаторийн үзлэг хийдэг томоохон эмнэлэг болох Уханий 1-р эмнэлгийг сонгосон (Нэмэлт Зураг.1). Томуу, томуу төст өвчний өвчлөлийн тоо, амбулаторийн нийт тоог долоо хоногт дээрхи эмнэлгүүд мэдээлж, эмнэлзүйн дээжүүдийг томуу, томуу төстэй өвчний онош бүхий өвчтөнүүдээс цуглуулсан. Энэхүү судалгаанд нийт 640 хоолойн арчдасыг томуу, томуу төст өвчин бүхий оноштой өвчтөнүүдээс 16 долоо хоногийн хугацаанд буюу 2019 оны 10-р сарын 06-ны өдрөөс 2020 оны 01-р сарын 21-ны хооронд цуглуулсан.
Энэхүү хугацаа нь өвлийн улирлын томуу болон бусад амьсгалын замын өвчлөлийн оргил үетэй давхцаж байв. Томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо бүх насныханд арванхоёрдугаар сарын эхэн үед огцом нэмэгдэж, шинэ жилийн үеэр оргил үедээ хүрэв (Зураг. 1а). Тодруулбал, энэ хугацаанд 5-14 насны бүлэгт өвчлөл 24 дахин өссөн (2019 оны 40-47 дахь долоо хоногт 75 тохиолдол; 2019 оны 52 дох долоо хоногт 1,916 тохиолдол). Амбулаторийн томуу, томуу төст өвчлөлийн хувь өсөв: 2019 оны 40-47 дахь долоо хоногт дунджаар 1.07% байсан бол 2020 оны 1 дэх долоо хоногт 9.44% хүртэл өссөн байна. Нэмж дурдахад, 2019-2020 оны өвлийн томуу, томуу төст өвчний тохиолдод өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр байсан (Зураг 1b, c, Эх сурвалжийн зураг 1). Энэ нь томуугийн халдвартай болон COVID-19 өвчний сэжигтэй өвчтөнийг ялган оношлох шаардлагатай байгааг харуулсан.
Энэхүү судалгаанд томуу, томуу төстэй өвчтэй 315 эрэгтэй, 325 эмэгтэй, 9 сараас 87 хүртэлх насны (дундаж наслалт 22.7) хүмүүсийг хамруулав. Есөн өвчтөний сорьцонд SARS-CoV-2 РНХ илэрсэн (Хүснэгт 1 ба өргөтгөсөн өгөгдөл зураг 1), эдгээр бүх 9 тохиолдол 2020 оны 1-р сард (2020 оны 1-3 дах долоо хоногт) улирлын томуу (ихэвчлэн A/H3 ба B/Victoria) идэвхитэй хэвээр байсан үед сорьцыг цуглуулсан ч давхар халдвар илрээгүй.
SARS-CoV-2 вирүсийн халдвар авсан 9 өвчтөний хүн ам зүйн мэдээлэл, өвчилсөн хугацааг өргөтгөсөн мэдээллийн зураг 2-т оруулсан болно. Хүйсийн харьцаа 1.25 (4 эрэгтэй, 5 эмэгтэй), бүгд насанд хүрэгчид (насны хүрээ: 35–71 нас) байв. Эдгээр хүн ам зүйн онцлог нь COVID-19 бүхий өвчтөнүүдийн талаархи бусад мэдээллүүдтэй нийцэж байсан. Хамгийн эхний тохиолдол 2020 оны 1-р сарын 4-ний өдөр буюу дэгдэлтээс нэг долоо хоногийн дараа эмнэлэгт хандсан байжээ. Өвчний эхэн үе ба эмнэлгийн тусламж авах хоорондын дундаж зөрүү 1.7 хоног байсан нь уушгины хатгалгаа бүхий эрт оношлогдсон өвчний өмнөх тайлангаас богино байв. Долоо хоног тутмын түүврийн хэмжээ бага байсан ч 2020 оны 1 сард томуу, томуу төст тохиолдлуудын дунд COVID-19 өвчин аажмаар ихсэж байсан бололтой. Ажиглалтын сүүлийн долоо хоногт SARS-CoV-2 вирүс эерэг тохиолдлын давтамж 30-аас дээш насны бүлгийн өвчтөнүүдийн дунд томуугийн вирүсийн халдвараас давсан байна (Хүснэгт 1). Энэхүү ажиглалт нь SARS-CoV-2 вирүсийн халдварын эрт үеийн динамик байдлын талаарх саяхан гарсан тархвар судлалын тооцоотой нийцэж байна. Сонирхолтой нь, COVID-19 өвчтэй 9 өвчтөн Ухань хотын зургаан дүүргээс гадна ойролцоох бүсээс ирсэн (Нэмэлт зураг 1) байсан нь энэ бүс нутагт олон нийтийг хамарсан COVID-19 өвчний халдварын тархалт эрт эхэлсэн талаархи нэмэлт нотолгоо болов.
Энэхүү тодорхойлолтоор томуу, томуу төст өвчний эмнэлзүйн илрэл нь COVID-19 өвчний хөнгөн буюу дунд зэргийн хэлбэртэй давхцаж байлаа. Томуу, томуу төст өвчний тандалтын дээжүүд нь орон нутагт SARS-CoV-2 вирүсийн эхэн үеийн тархалтыг судлах онцгой боломжийг олгов. Хамгийн гол анхаарал татсан зүйл бол эдгээр дээжүүдийн төлөөлөх чанар байсан. Ухань дахь хоёр эмнэлэг нь хоёулаа олон тооны хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, өндөр нэр хүндтэй улсын эмнэлгүүд ба нийтийн тээврээр хотын аль ч хэсгээс хялбархан ирэх боломжтой байрлалтай байв (Нэмэлт зураг 1). Нэмж дурдахад, БНХАУ-д шаталсан эмнэлгийн тогтолцоо учир дутагдалтай ч иргэн бүх нийтийн эрүүл мэндийн үндсэн даатгалд хамрагдсан тохиолдолд улсын томоохон эмнэлгүүдээр үйлчлүүлэх бүрэн боломжтой байдаг нь судалгаанд өвчтөнүүдийг хамруулахад хялбар байлаа.
SARS-CoV-2 вирүсийн хэмжигдэхүүний PCR шинжилгээний найдвартай байдал, амьсгалын дээд замын хоолойн сорьц, түүний дотор хоолойн арчдасыг хэрэглэх талаар зарим нэг маргаан байдаг ч энэхүү судалгаагаар 1-р сард томуу, томуу төст өвчин оношлогдсон өвчтөнүүдэд SARS-CoV-2 вирүсийн хуурамч сөрөг үр дүн гарсан байж болох магадлал нь судалгааны дүгнэлтийг сулруулахгүй болно. Голомтот халдвар хурдтай өссөний улмаас Ухань дахь томуу, томуу төст өвчний тандалт судалгааг 2020 оны 4 дэх долоо хоногоос эхлэн түр зогсоосон. Учир нь өвчний хяналт, удирдлагын газрын вирүсийн лаборатори болон эмнэлгүүдийн аль алинд нь COVID-19 өвчний эсрэг эмчилгээний хэрэгцээг шийдвэрлэхэд анхаарал хандуулж эхэлсэн. Энэхүү гар бичмэлийг шинэчлэн засварлахад Ухань хотод өдөр бүр батлагдсан тохиолдлын тоо дараа сараас эхлэн буурч эхэлсэн ба энэ нь замын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой байв. Түүнчлэн COVID-19 өвчний түүхийг бүрэн дүүрэн тодруулахын тулд хүн амын системчилсэн серологийн шинжилгээг яаралтай хийх шаардлагатай байна.
Дүгнэж хэлэхэд бидний хийж буй судалгааны ажил нь COVID-19 өвчний голомтот тархалтын эхэн үеийн талаархи мэдээллийг нэмэн дэлгэрүүллээ. Томуу, томуу төст өвчтэй орон нутгийн өвчтөнүүдийн дунд SARS-CoV-2 өвчний тохиолдлыг илрүүлснээр олон нийтийн хамарсан халдвар 1-р сарын эхээр Ухань хотод эхэлсэн байж болзошгүй гэдгийг илрүүллээ. Саяхан Diamond Princess Cruise хөлөг онгоц болон БНСУ-ын Дэгү хотод болсон дэгдэлттэй холбоотойгоор SARS-CoV-2 вирүсийн халдвар олон нийтэд дамжих аюул тулгарч буйг харгалзан үзэж бид бүх бүс нутагт томуу, томуу төст өвчний тохиолдлын эмгэг судлалын тандалтыг сайжруулахыг санал болгож байна.
Эх сурвалж: https://www.nature.com/articles/s41564-020-0713-1.pdf
Орчуулсан: Б.Өлзийсайхан /НЭМ-ийн магистр/, ЭША, АУХ
Хянасан: Л.Тулгаа /АУ-ы доктор/, ЭНБД, АУХ
СУДАЛГАА 7. COVID-19 ҮЕИЙН МИЛЛЕР-ФИШЕРИЙН ХАМ ШИНЖ БА ГАВАЛ ТАРХИНЫ МЭДРҮҮЛИЙН ПОЛИНЕВРИТ
Товч утга
Зорилго: Миллер-Фишер хамшинж ба гавал тархины мэдрүүлийн полиневрит цочмогоор илэрсэн, SARS-CoV-2 вирусийн халдвар авсан хоёр өвчтөний тохиолдлыг мэдээлэх.
Арга зүй: Өвчтөнүүдийн талаархи мэдээллийг Испани улсын Мадридын Их сургуулийн эмнэлэг, Мадридын Алкала де Хенарес хотын “Принсипе де Астуриас” их сургуулийн эмнэлгүүдээс авсан.
Үр дүн: Эхний өвчтөнд амтлах болон үнэрлэх мэдрэхүйн алдагдал, баруун талд цөм хоорондын харцны саа, баруун талын нүд хөдөлгөгч мэдрүүлийн саа, тэнцвэргүйдэл, рефлекс үүсэхгүй зэрэг мэдрэлийн эмгэг өөрчлөлттэй мөн ТНШ-д уураг-эсийн зөрөө, GD1b-lgG эсрэг бие илэрсэн 50 настай эрэгтэй байв. Таван өдрийн өмнөөс ханиалгах, халуурах, тайван бус болох, толгой өвдөх, бүсэлхий нуруугаар өвдөх зэрэг зовуурь илэрч эхэлсэн.
Хоёр дахь өвчтөн 39 настай эрэгтэй, түүнд амтлах мэдэрхүйн алдагдал,нүд гадагшлуулагч мэдрүүлийн 2 талын саажилт, рефлекс үүсэхгүй байх ТНШ-д уураг-эсийн зөрөө зэрэг шинж илэрсэн. Гурван өдрийн өмнөөс суулгалт, бага зэргийн халууралт, биеийн ерөнхий байдал муудаж эхэлсэн. Хамар залгиурын арчдасанд бодит хугацааны урвуу-транскриптаза-полимеразын гинжин-урвалын шинжилгээ хийхэд SARS-CoV-2 вирус аль аль өвчтөнд эерэг илэрч харин тархи нугасны шингэнд сөрөг гарсан.
Эхний өвчтөнд судсаар иммуноглобулин хийж, хоёр дахь өвчтөнийг ацетаминофенээр эмчилсэн. Хоёр долоо хоногийн дараа үнэрлэх, амтлах мэдрэхүй алдагдахаас бусад зовуурь арилсан.
Дүгнэлт: Энэ хоёр тохиолдол нь Ковид-19 тахлын үед Миллер-Фишер хамшинж ба гавал тархины мэдрүүлийн полиневрит ховор тохиолддог болохыг тогтоосон. Ковид-19 өвчний үед дархлааны хариу урвалын улмаас мэдрэлийн илрэлүүд үүсч болно.
Ковид-19 бүхий өвчтөнүүдэд мэдрэлийн шинж тэмдгүүдийн эмнэлзүйн хамрах хүрээг бүрэн тодорхойлох шаардлагатай хэвээр байна.
Түлхүүр үг: Ковид-19, Миллер-Фишер хамшинж, гавал тархины мэдрүүлийн полиневрит, SARS-CoV-2, амтлах чадвар алдагдах, үнэрлэх чадвар алдагдах.
Коронавирус нь дан утаслагт РНХ вирусын овогт хамаарах бөгөөд үүнд амьсгалын цочмог халтай хам шинж коронавирус (SARS-CoV) ба Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж коронавирус (MERS-CoV) хамаарна. Шинэ коронавирус болох SARS-CoV-2 нь Хятад болон бусад орнуудад хурдацтай тархаж, дэлхий даяар нийгмийн эрүүл мэндийн анхаарлын төвд байна.
SARS-CoV-2 бол өндөр эрсдэлт эмгэг төрүүлэгч вирус бөгөөд түүний тархвар судлал, бүс нутаг, дамжих зам, эмнэлзүйн шинж, эмчилгээний талаарх ойлголт нь өнөө үед өөрчлөгдсөн хэвээр байна. Коронавирус 2019 (COVID-19) өвчний эмнэлзүйн илрэлийн хамрах хүрээ нь шинж тэмдэггүй халдвараас эхлээд амьсгалын замын хүнд хэлбэрийн дутагдал хүртэл тохиолддог; халуурах, ханиалгах, ядрах, цэр гарах, амьсгал давчдах, миалги эсвэл артралги, хоолой өвдөх зэрэг нь түүний түгээмэл шинжүүд юм. Ходоод гэдэс (суулгалт, дотор муухайрах, бөөлжих) эсвэл мэдрэлийн шинж (толгой өвдөх) гэх мэт бусад нийтлэг шинжүүд илэрч байгаа талаар мэдээлсэн. Мөн ихэнх өвчтөнүүдэд амтлах, үнэрлэх мэдрэхүй алдагдах мэдрэлийн шинж тэмдгүүд илэрдэг.
Ковид-19-ийн эмнэлзүйн шинж, эмгэгжамын талаарх ойлголтуудыг тодруулах шаардлагатай хэвээр байна.
Ялангуяа Ковид-19 өвчний үеийн мэдрэлийн янз бүрийн илрэлийн үндсэн шалтгаан, механизм тодорхойгүй хэвээр байна. SARS-Co-V өвчний үед мэдрэлийн аксон эмгэх полиневропати, миопати, рабдомиолиз, тархины цус тасалдах харвалт зэрэг янз бүрийн илрэлүүд илэрсэн талаар мэдээлж байсан. MERS-CoV вирусийн халдварын эмчилгээний үед эсвэл дараа нь Бикерстаффын энцефалит Гийен-Барре хам шинжтэй давхцах, эрчимт эмчилгээнээс шалтгаалсан булчин сулрал, хордлого эсвэл халдварын гаралтай нейропати илэрч байсан. Бид SARS-CoV-2 вирусийн халдвар авсан хоёр өвчтөнд Миллер-Фишер хамшинж ба гавал-тархины мэдрүүлийн полиневрит илэрсэн талаар мэдээлж байна.
Материал, арга зүй: Өвчтөнүүдийн талаархи мэдээллийг Испани улсын Мадридын Их сургуулийн эмнэлэг, Мадридын Алкала де Хенарес хотын “Принсипе де Астуриас” их сургуулийн эмнэлгүүдээс авсан.
Стандарт удирдамж, бүртгэл, өвчтөний зөвшөөрөл
Судалгаанд оролцсон хоёр өвчтөнөөс бичгээр таниулсан зөвшөөрлийг авсан (судалгаанд хамрагдах зөвшөөрөл).
Мэдээллийн хүртээмж
Энэхүү судалгааны үр дүнг өгүүллээс авах боломжтой.
Үр дүн:
Тохиолдол 1: 50 настай эрэгтэй. 12 сарын 10-нд Мадридын Их сургуулийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт 2 хоногийн өмнөөс нүдэнд юм хоёрлож харагдах, амны эргэн тойрон мэдрэхүйн алдагдал, алхаа өөрчлөгдөж тэнцвэргүйдэх гэсэн зовуурьтай ирсэн. Тэрээр гуурсан хоолойн багтраа өвчний түүхтэй. Эмнэлэгт ирхээс 5 хоногийн өмнө ханиалгах, толгой өвдөх, ууц нуруугаар өвдөх, бие тавгүйрхэх, халуурах зэрэг зовуурьтай байсан. Түүнд дотор муухайрах, бөөлжих, мэдрэхүй алдагдах, шээсээ барьж чадахгүй болох зэрэг шинж тэмдэг илрээгүй боловч үнэрлэх ба амтлах мэдрэхүйн алдагдал байгааг тэмдэглэв. Биеийн дулаан 99.9ºF, амин үзүүлэлтүүд хэвийн байв (Пульс-72, Артерийн даралт 132/68 мм муб, SpO2-98%). Уушги, зүрх чагналтаар хэвийн, хэвлийн үзлэгээр мөн өөрчлөлтгүй.
Мэдрэлийн үзлэгт: Хэл яриа, танин мэдэхүйн үйл ажиллагаа хэвийн. Тэрээр парестезийн талаар хэлсэн ч түүнд нүүрний булчингийн сулрал ажиглагдаагүй. Мөчдөд булчингийн хүч, тонус хэвийн бөгөөд мэдрэхүйн алдагдал илрээгүй харин согтуу хүн шиг алхаатай болсон байв. Хуруу-хамрын сорил, өсгий-өвдөгний сорилд өөрчлөлт (дисметрия) илрээгүй. Дээд, доод мөчдийн шөрмөсний рефлекс илрээгүй, хоёр талын улны рефлекс хэвийн байв.
Нүдний мэдрэлийн үзлэгт хоёр нүдний хараа 20/25 байгааг тогтоов. Нүдний уг, өмнөд туйл, нүдний даралт хэвийн, харааны мэдрэлийн диск хавангүй. Нүдний хүүхэн хараа гэрэлд хариу урвалтай, птоз илрээгүй. Баруун нүдний гадагш доош хөдөлгөөн хязгаарлагдсан, зүүн тийш хөдөлгөхөд зүүн нүдэнд нистагм илэрнэ. Эдгээр шинжүүд нь баруун талын бөөм хоорондын офталмопарез, фассикуляр окуломоторын саажилттай тохирч байсан.
Шинжилгээнд: Цусны шинжилгээгээр лимфопени (1000 cell/ul), С-реактив уураг ихэссэн (2.8 мг / дл). Сийвэн дэх ганглиозидийн эсрэгбиетүүдийг (GM1, GM2, GM3, GD1a, GD1b, GD3, GT1a, GT1b, GQ1b, анти-сульфатидын эсрэгбиетүүд) шинжлэхэд GD1b-IgG эсрэгбиет эерэг гарсан. Ам залгиурын арчдасд хийсэн COVID-19 өвчний бодит хугацааны урвуу-транскриптаза-полимеразын гинжин-урвал (rRT-PCR) шинжилгээнд эерэг гарсан. Тархи нугасны шингэний шинжилгээнд даралт 11 см уд, цагаан эсийн тоо хэвийн (0 μl), уураг (80 мг/дл), глюкоз (62 мг/дл) ихэссэн,ариутгасан өсгөвөр,серологи сөрөг гарсан. Цээжний рентген зураг ба тодосгогчгүй тархины компьютер томографи хэвийн байсан.
Түүнд мэдрэлийн шинж тэмдэг илэрсэн 5 дахь өдрөөс эхлэн 5 хоногийн турш иммуноглобулин 0.4 г/кг тунгаар судсанд хийж эмчилсэн. Гавал-тархины мэдрүүлийн нейропати ба тэнцвэргүйдэл дараагийн өдрүүдэд мэдэгдэхүйц сайжирч эмнэлэгт хэвтсэнээс хойш хоёр долоо хоногийн дараа амтлах ба үнэрлэх мэдрэмж алдагдахаас бусад шинжүүд арилж гэрээр эмчлүүлж эхэлсэн.
Тохиолдол 2: Өвчтөн 39 настай эрэгтэй, цочмог диплопийн улмаас Мадридын Алкала де Хенарес хотын “Принсипе де Астуриас” их сургуулийн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байжээ. Түүний өвчний түүхэнд онцлог зүйл үгүй. Гурван хоногийн өмнөөс суулгах, бага зэргийн халууралт илэрсэн бөгөөд ядрах, толгой өвдөх, амьсгалын замын шинж тэмдэг, диспноэ илрээгүй. Түүнд дотор муухайрах, бөөлжих шинж илрээгүй ч амт мэдрэх чадвар алдагдсан. Үзлэгт биеийн дулаан 96.3ºF, пульс 74, артерийн даралт 125/72 мм муб, SpO2 98%. Амьсгал, зүрх судас, хэвлийн үзлэгүүдэд хэвийн.
Цусны шинжилгээнд элэг, бөөрний үйл ажиллагаа, миокардийн фермент, электролит хэвийн, лейкопени илэрсэн (3100 эс/нл). Өвчтөний ам залгиурын арчдасын шинжилгээгээр (rRT-PCR) Ковид-19 эерэг байв. Тархи нугасны шингэний шинжилгээнд даралт 10 см уб, цагаан эсийн тоо 2/мкгл (бүх моноцитууд), уураг 62 мг/дл, глюкоз 50 мг/дл, цитологи хэвийн, ариутгасан өсгөвөр,серологи сөрөг гарсан. Цээжний рентген зураг ба тодосгогчгүй тархины компьютер томографи мөн хэвийн байсан.
Мэдрэлийн үзлэгт ухаан санаа саруул, орон зай цаг хугацааны баримжаа хэвийн. Нүдний мэдрэлийн үзлэгт хоёр нүдний хараа 20/25 байв. Нүдний уг, өмнөд туйл, нүдний дотоод даралт хэвийн, харааны мэдрэлийн диск-д хавангүй. Нүдний хүүхэн хараа хэвийн. Хоёр нүдэнд дотогш хялар үүссэн, 2 талын гадагшлуулагч мэдрүүлийн саажилт үүссэн, нүдний цагираг булчингийн сулрал, ядралт илрээгүй. Мөчдийн шөрмөсний рефлексүүд үүсэхгүй харин мэдрэхүй хэвийн байсан. Алхаа хэвийн, их биеийн тэнцвэр алдагдал үгүй, хуруу-хамрын сорил, өсгий-шилбэний сорилд эмгэг өөрчлөлт (дисметрия) илрээгүй. Цусны шинжилгээгээр элэг, бөөрний үйл ажиллагаа, миокардийн энзимүүд, электролитүүд хэвийн, харин лейкопени илэрсэн. Залгиур хоолойн арчдасын шинжилгээгээр (rRT-PCR) SARS-CoV-2 вирус эерэг гарсан. Тархи-нугасны шинжилгээнд цагаан эс 2/мкгл (бүх моноцитүүд), уураг 62 мг/дл, глюкоз 50 мг/дл, цитолог хэвийн, SARS-CoV-2 вирус сөрөг гарсан байна. Цээжний рентген болон тархины тодосгогчгүй КТ хэвийн байсан. Эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт Анти-ганглиозидийн эсрэг биет илрээгүй учир өвчтөнийг бусад Ковид-19 өвчтөнүүдтэй адил эмнэлгийн хяналт хийж ацетаминофен, телемедицин ба шинж тэмдэгийн эмчилгээг гэрээр хийсэн. Хоёр долоо хоногийн дараа дараагийн зөвлөгөөн дээр түүний амтлах чадвар, нүдний хөдөлгөөн, гүний шөрмөсний рефлекс хэвийн болж бүрэн эдгэрсэн.
Хэлцэмж
Коронавирусууд нь ерөнхийдөө ижил төстэй бүтэцтэй бөгөөд бусад коронавирусын эмгэг төрүүлэгч механизм SARS-CoV-2-д бас хамааралтай байдаг. Тодруулбал, SARS-Cov-2-ийн хүний эсийн рецептор нь SARS-CoV-1-тэй адил ангиотензин-II хувиргах ферментийн рецептор байж болно. Хуримтлагдаж буй мэдээллүүдээс харахад нейротропизм нь коронавирусын нийтлэг шинж чанар мөн гэдэг нь харагдаж байна. Амьтны загвар дээр хийсэн туршилт судалгаануудын үр дүнгээс харахад SARS-CoV ба MERS-CoV вирус үнэрлэхүйн мэдрэлээр дамжин, тархинд орж, улмаар тархины тодорхой хэсэг рүү хурдан тархдаг. Энэ нь SARS-Cov-2 өвчнөөр өвчилсөн олон өвчтөнүүдийн үнэрлэх, амтлах мэдэрхүйн алдагдал үүсгэдэг байж магадгүй.
Цаашилбал, Ковид-19 халдвартай өвчтөнүүдэд илэрсэн үрэвслийн буюу дархлааны урвалын цитокин гэх мэт молекулууд хэлний амт мэдрэх мөхлөгт нөлөөлж улмаар амт мэдрэх чадварыг алдагдуулдаг байж болох юм. Гэсэн хэдий ч коронавирусын гаралтай мэдрэлийн шинж тэмдгүүдийн механизмын талаарх ойлголт бүрэн тодорхойгүй байна.
Миллер-Фишер хамшинж нь нүдний цочмог саажил, атакси, шөрмөсний рефлекс алдагдах шинжээр илэрдэг. Бид Ковид-19 халдвартай нэг өвчтөнийг сонгомол Миллер-Фишер хам шинжтэй гэж тогтоосон. Хоёрдахь өвчтөнд сонгодог Миллер-Фишерийн хамшинж илрээгүй ч гавал-тархины мэдрүүлийн полиневрит (эсвэл гавал-тархины олон мэдрүүлийн нейропати) гэж тодорхойлон эмчилхэд биеийн байдал аяндаа хурдан сайжирсан. Гэсэн хэдий ч нүдний саажлын шинж тэмдгийн илрэлгүй цочмог тэнцвэргүйдэл-нейропати гэх мэт Миллер-Фишерын сонгомол бус хэлбэрүүд байдаг ба хоёрдахь өвчтөний адил илрэхгүй байх боломжтой. Гавал-тархины полиневрит нь тусдаа дэд төрөл байж болох бөгөөд энэ нь Миллер-Фишер хамшинж ба Гийен-Барре хамшинжийн завсарын хэлбэр байж болно.
Миллер-Фишер хамшинж Гийен-Барре хамшинжийн адил үүсгэгчээр үүсгэгддэг өөрөөр хэлбэл вирусийн халдварын үед болон дараах үеийн процесс явагддаг нь тогтоогдсон. Haemophilus influenzae, Campylobacter jejuni, цитомегаловирус нь хамгийн түгээмэл тохиолддог эмгэг төрүүлэгчид бөгөөд бидний мэдэж буйгаар Миллер-Фишер хамшинж SARS-Cov-2 вирустай холбоотой илэрдэг талаар өмнө мэдээлэгдэж байгаагүй. SARS-CoV-2-ийн халдвартай эдгээр хоёр өвчтөнд Миллер-Фишер хамшинж ба гавал-тархины мэдрүүлийн полиневрит үүссэн нь зүгээр л давхцал байж болох юм. Энэ таамаглалыг цааш судлахад Гийен-Барре хамшинж ба SARS-CoV-2 халдвар нь хоорондооо харилцан холбоотой байж болохыг харуулсан нэг өгүүллийг саяхан нийтэлсэн билээ.
Ковид-19 халдвар ба Миллер-Фишер хамшинж, гавал-тархины мэдрүүлийн полиневритийн эмгэгжамд дархлааны хариу урвал эсвэл вирусийн шууд невропатоген нөлөөлөл байж болох юм. Гол механизм нь дархлааны хариу урвал гэж бид үзэж байна.
-
- Хоёр өвчтөнд SARS-Cov-2 вирус ТНШ-д илрээгүй нь вирусыг энцефалоген биш байж болохыг харуулж байна.
- Халдвар авсан өвчтөнүүдэд SARS-Cov-2 вирусийн үед сийвэн дэх үрэвслийн эсрэг цитокины түвшин нэмэгдэж байгааг харуулж байна.
- Цусны сийвэн дэх GD1b-IgG эсрэгбиет Миллер-Фишерийн хамшинжийн үед илэрч болно. Миллер-Фишер хамшинжтэй ихэнх өвчтөнүүдэд GQ1b эерэг гардаг ч GD1b-ийн эсрэгбие нь маш хурдан өөрчлөгддөг.
Эхний өвчтөнд судсаар иммуноглобулин хийснээр мэдрэлийн зовуурь ихээхэн багассан. Ковид-19 өвчний үед халдварыг саармагжуулах дархлааны тогтолцоог дэмжих зорилгоор иммуноглобулиныг судсаар хийж болно. Гэсэн хэдий ч Ковид-19 өвчнөөр өвчилж эдгэрсэн өвчтөнүүдийн IgG эсрэг биетийг хэрэглэх нь вирусийг саармагжуулах илүү үр дүн үзүүлж болох юм.
Дээрх 2 тохиолдолд судалгааны хязгаарлалтын улмаас электромиографи, электронерографи, мэдрүүлийн соронзон резонансын томограф (мэдрэлийн сайжруулалтыг илрүүлэх) зэргийг хийж чадаагүй. Үүний шалтгаан нь цар тахлын үеийн эмнэлгүүдийн нөхцөл байдалтай холбоотой.
Дүгнэлт: Бид Ковид-19 ба Миллер-Фишер синдром, гавал-тархины мэдрүүлийн полиневрит бүхий хоёр өвчтөний үр дүнг үзүүлэв. Цар тахлын үед Миллер-Фишер хам шинж, гавал-тархины мэдрүүлийн полиневрит өвчтэй хүмүүст Ковид-19-ийн халдвар байгаа эсэхийг шинжлэхийг санал болгож байна. Ковид-19 өвчний үед дархлааны хариу урвалын улмаас мэдрэлийн системийн шинж тэмдгүүд илэрч болно. Одоогоор мэдрэлийн шинж тэмдэг илэрч буй Ковид-19-тэй өвчтөнүүдийн эмнэлзүйн хамрах хүрээг бүрэн тодорхойлох шаардлагатай байна.
Миллер-Фишерийн хамшинжийн талаар товчхон тайлбар
Цочмог үрэвсэлт полирадикулоневропати – дархлаа дутлын хүчин зүйлийн нөлөөнд мэдрэлийн ширхгүүдийн миелингүйдэх бүтцийн өөрчлөлтийн суурин дээр үүсдэг өвчнийг Гийен-Барре хамшинж гэдэг. Түүний сонгомол бус хувилбарыг Миллер-Фишерийн хам шинж гэх бөгөөд энэ нь бага тархины тэнцвэргүйдэл, нүдний саажил, рефлекс үүсэхгүй болох гурвалсан шинжээр илэрдэг онцлогтой.
Шалтгаан:
-
- Вирус болон бактерийн халдвар (Campylobacter jejuni, Цитомегаловирус,Микоплазм, Эпштейн-баррын вирус )
- Удамшилын хүчин зүйл
- Дархлаа дутмагшил
- Хордлого (эмийн бодис, архи…гэх мэт)
Эмгэг жам: Цочмог үрэвсэлт полирадикулопати нь эсийн дархлааны өөрчлөлт, харшлын урвалын суурийнд мэдрэлийн ширхгүүдийн миелин бүрхэвчинд хоёрдогч бүтцийн өөрчлөлт гарах замаар үүсч хөгжинө. Морфлогийн өөрчлөлт нь мэдрэлийн ширхгүүдэд үрэвслийн урвал, миелингүйдэх процесс зонхилон явагдах байдлаар тодорхойлогдоно.
Эмнэлзүйн онцлог: Өвчин эхлэхээс 1-3 долоо хоногийн өмнө өвчтөнд амьсгалын замын халдвар, ходоод гэдэсний хямралын үзэгдэл ажиглагдана. Өвчний эхний илрэл бие сулрах, бага зэрэг халуурах, гар хөл чинэрч өвдөх шинжээр явагдана.
Бэлтгэсэн : Мэдрэл судлалын секторын ЭШДаА М.Мандахнар
Хянасан : Мэдрэл судлалын секторын эрхлэгч Б.Чимэглхам
Эх сурвалж https://n.neurology.org/content/early/2020/04/17/WNL.0000000000009619
СУДАЛГАА 8. COVID-19 БА ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭН ТОГТОЛЦООНЫ ШИНЖҮҮДИЙН ХАМААРАЛ
АНУ, БНХАУ, Өмнөд Солонгосын эрдэмтдийн мэдээлснээр Covid-19 халдварын үед хоол боловсруулах эрхтний зовуурь, ялангуяа суулгах шинж зарим өвчтөнд тохиолдож байгааг бичсээр байна [1-3]. Үүнээс гадна бөөлжих, хэвлийгээр өвдөх шинжүүд мөн багагүй тооны хүмүүст илэрч байгаа [4] нь дээрх халдвар хоол боловсруулах эрхтэнд бас нөлөөлдгийг илэрхийлж байгаа юм. Covid-19 халдварын үед хоол боловсруулах эрхтэн тогтолцооны шинж тэмдэг илэрч байгааг дараах шалтгаанаар тайлбарлаж болох юм. Шинэ төрлийн коронавирүс нь бай эсийн дотор нэвтэрч орохдоо ангиотензин хувиргагч энзим 2 буюу ACE II рецептортой холбогддог. Дээрх рецептор нь уушигны АТ2 эсийн гадаргуу дээр хамгийн түгээмэл байдаг учир Covid-19 халдварын үед амьсгалын эрхтэн тогтолцооноос зовуурь голлон илэрдэг [5]. Онолын хувьд авч үзвэл ACE II рецептор нь дан ганц уушигны эсэд төдийгүй улаан хоолойн дээд хэсэг, нарийн болон бүдүүн гэдэсний хоол тэжээлийг бие махбодод шимэгдүүлдэг эпитель эсийн гадаргуу дээр мөн олон тоогоор илэрч байдаг ажээ [6]. Хоол боловсруулах замын эсүүд гадны биетээр халдварлагдсан тохиолдолд хоол боловсруулалт, шингээлт алдагдсантай холбоотойгоор суулгах шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх шинжүүд бүх өвчтөнд илрэхгүй байгаа нь тухайн хүний генетикийн болон дархлааны онцлог, эс доторх үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай юм. Covid-19 халдварын үед амьсгалын эрхтний зовиур хоол боловсруулах эрхний зовиуртай хавсарч илэрсэн тохиолдолд өвчтөний тавилан муу байгааг судалжээ [1]. Ийм учираас Covid-19 халдварын сэжигтэй тохиолдлыг дан ганц амьсгалын зовиур илэрсэн бус хоол боловсруулах эрхтний зовиур дангаараа илэрсэн тохиолдолд ч авч үзэх хэрэгтэй юм.
Covid-19 халдварын үед хоол боловсруулах тогтолцооны шинж тэмдгүүд илэрдэг нь тийм ч шинэлэг мэдээлэл биш ажээ. Бусад урьд өмнө нь тохиолдож байсан коронавирүсийн шалтгаант амьсгалын замын халдварт өвчний дэгдэлтийн үед мөн хоол боловсруулах замын шинжүүд илэрч байсныг судалгаанаас харж болно. Хүнд хэлбэрийн амьсгалын замын хам шинж (SARS)-ийн дэгдэлтийн үед 144 өвчтөнд хийсэн судалгаагаар суулгалт 23.6%, бөөлжилт 19.4%, хэвлийн өвдөлт 5% тохиолдож байсан байна [7]. Газар дундын тэнгисийн амьсгалын замын хамшинж (MERS)-ийн үед 330 өвчтөнд хийсэн судалгаагаар суулгалт 11.5%, бөөлжилт 17.6%, хэвлийн өвдөлт 14.2% тохиолдож байсан ажээ [8]. Covid-19 халдварын үед 1099 өвчтөнд хийсэн судалгаагаар суулгалт 3.8%, бөөлжилт 5.0% тохиолдож байгааг судалсан байна [9]. Иймээс магадгүй зарим өвчтөнд халуурах шинжээс гадна хоол боловсруулах замын шинжүүд халдварын эхэн үед илэрч байж болзошгүй юм. Мөн Covid-19-өөр халдварлагдсан өвчтөний цус болон баасанд вирүсийн РНХ илэрч [10] байгаа нь уг халдвар ахуйн замаар дамждаг байж болзошгүй.
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт, элэгний талаас илрэх шинж тэмдгүүд SARS халдварын үед 60% [11], MERS халдварын үед мөн тохиолдож байсныг судалсан [12] ба Covid-19 халдварын үед 16.1-31% тохиолдож байгааг илрүүлсэн байна [13, 14]. Гэхдээ халдвар авахаас өмнө архаг элэгний эмгэгтэй байсан өвчтөнүүдийн талаар мэдээлэл одоогоор тодорхойгүй байсаар байна. Covid-19 халдвартай өвчтөнүүдийн 2-11% аспартат аминотрансфераз (АсАТ)-ын хэмжээ ихэсдэг [9], ойролцоогоор 50% гамма глутамилтрансфераз (ГГТ) нэмэгддэг (Zhang C нарын хэвлэгдээгүй гар бичмэл) болохыг тогтоожээ. Covid-19 халдварын үед элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөж байгаа нь нэг бол ACE II рецептор эерэг холангиоцит коронавирүсээр халдварлагдаж [15] элэгний үйл ажиллагааг алдагдуулж байгаа эсвэл дархлааны өөрчлөлтөөс үүсэн үрэвсэл бий болж байна хэмээн тайлбарлахыг оролджээ. Элэгний эсэд Covid-19 илрэхгүй байгаа [16] ба элэгний үйл ажиллагааны өөрчлөлт нь зөвхөн Covid-19 халдварын явцад эсвэл эмчилгээ хийж байх үед илэрч байгаа юм. Тэгэхээр элэгний эсийн гэмтэл, үйл ажиллагааны өөрчлөлт нь вирүсийн эсрэг эмийн нөлөөнөөс үүссэн байх талтай байна. Энэ талаар хийсэн судалгааны ажил одоогийн байдлаар хэвлэгдээгүй.
Энэ бүгдээс харахад Covid-19 халдварын үед хоол боловсруулах замын шинж тэмдгүүдийг анзааралгүй орхигдуулж болохгүй ба суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх шинж илэрсэн үед өвчтөнийг цаг алдалгүй тусгаарлах, яаралтай оношлох болон түргэн хугацаанд арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай.
АУХ-ийн Дотрын эмгэг судлалын секторын эрхлэгч, АУ-ны доктор Б.Батболд
Ном зүй
-
- Pan L, Mu M, Yang P, et al. Clinical Characteristics of COVID-19 Patients With Digestive Symptoms in Hubei, China: A Descriptive, Cross-Sectional, Multicenter Study. The American journal of gastroenterology2020.
- Liang W, Feng Z, Rao S, et al. Diarrhoea may be underestimated: a missing link in 2019 novel coronavirus. Gut2020:gutjnl-2020-320832.
- Ong J, Young BE, Ong S. COVID-19 in gastroenterology: a clinical perspective. Gut2020:gutjnl-2020-321051.
- Gu J, Han B, Wang J. COVID-19: Gastrointestinal Manifestations and Potential Fecal-Oral Transmission. Gastroenterology2020.
- Lu R, Zhao X, Li J, et al. Genomic characterisation and epidemiology of 2019 novel coronavirus: implications for virus origins and receptor binding. Lancet (London, England)2020; 395:565-74.
- Zhang H, Kang Z, Gong H, et al. The digestive system is a potential route of 2019-nCov infection: a bioinformatics analysis based on single-cell transcriptomes. bioRxiv2020:2020.01.30.927806.
- Booth CM, Matukas LM, Tomlinson GA, et al. Clinical features and short-term outcomes of 144 patients with SARS in the greater Toronto area. Jama2003; 289:2801-9.
- Arabi YM, Al-Omari A, Mandourah Y, et al. Critically Ill Patients With the Middle East Respiratory Syndrome: A Multicenter Retrospective Cohort Study. Critical care medicine2017; 45:1683-95.
- Guan W-j, Ni Z-y, Hu Y, et al. Clinical Characteristics of Coronavirus Disease 2019 in China. New England Journal of Medicine2020.
- Yeo C, Kaushal S, Yeo D. Enteric involvement of coronaviruses: is faecal-oral transmission of SARS-CoV-2 possible? The lancet Gastroenterology & hepatology2020; 5:335-7.
- Chau TN, Lee KC, Yao H, et al. SARS-associated viral hepatitis caused by a novel coronavirus: report of three cases. Hepatology (Baltimore, Md)2004; 39:302-10.
- Alsaad KO, Hajeer AH, Al Balwi M, et al. Histopathology of Middle East respiratory syndrome coronovirus (MERS-CoV) infection – clinicopathological and ultrastructural study. Histopathology2018; 72:516-24.
- Xu X-W, Wu X-X, Jiang X-G, et al. Clinical findings in a group of patients infected with the 2019 novel coronavirus (SARS-Cov-2) outside of Wuhan, China: retrospective case series. BMJ2020; 368:m606.
- Huang C, Wang Y, Li X, et al. Clinical features of patients infected with 2019 novel coronavirus in Wuhan, China. Lancet (London, England)2020; 395:497-506.
- Chai X, Hu L, Zhang Y, et al. Specific ACE2 Expression in Cholangiocytes May Cause Liver Damage After 2019-nCoV Infection. bioRxiv2020:2020.02.03.931766.
- Xu Z, Shi L, Wang Y, et al. Pathological findings of COVID-19 associated with acute respiratory distress syndrome. The Lancet Respiratory medicine2020; 8:420-2.
СУДАЛГАА 9. COVID-19 ХАЛДВАРТАЙ ӨВЧТНИЙ ЦУСНЫ БҮЛЭГНЭЛТИЙН АЛДАГДАЛ, БҮЛЭНТ БӨГЛӨРЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
Бэлтгэсэн: АУ-ны доктор Б.Содгэрэл,
ЭША Ө.Нацагдорж (Анагаах ухааны хүрээлэн)
COVID-19 бүхий өвчтөний цусны бүлэгнэлтийн алдагдлын талаархи эрдэм шинжилгээний өгүүллүүдийн тоймыг толилуулж байна.
COVID-19 бүхий өвчтөнд тромбоэмболи үүсэх эрсдэл ба цус бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ: шинээр гарч ирж буй нотолгоо, авах арга хэмжээ
“British Journal of Heamatology“ сэтгүүлд 4 сарын 18-ны өдөр шинэ коронавирусын халдвартай өвчтөнд антикоагулянт эм хэрэглэх талаар нийтлэл гарсан байна.
Уг шинэ судалгааны дүнгээс харахад хүнд хэлбэрийн коронавирусын халдвар нь цус бүлэгнэх шинж чанартай, венийн судасны бүлэнт бөглөрөл үүсэх өндөр эрсдэлтэй цус бүлэгнэлтийн алдагдал буюу судсанд цус түгмэл бүлэгнэх хам шинж үүсгэдэг байна [1-3]. Гүний венийн судасны бөглөрөл болон уушигны артерийн бүлэнт бөглөрөл зэрэг венийн бүлэнт бөглөрлийн хүндрэл ба COVID-19 хоорондын хамаарлын талаар эмнэлзүйн тохиолдол тоймд дурдагджээ [2]. Cui S., нар (2020 он) эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй шинэ коронавирусын халдвартай уушгины хатгалгаатай 81 хүнд өвчтөнд венийн судасны бүлэнт бөглөрлийн хүндрэл давамгайлж байгаа талаар бичжээ. Бүлэнгийн эсрэг урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгээгүй эмчлүүлэгчдийн 25%-д венийн судасны бүлэнт бөглөрлийн хүндрэл илэрсэн бөгөөд тэдний 40% нь нас барсан байна [3]. D-dimer хэмжээ >1.5 мкг/мл-ээр нэмэгдэхэд венийн судасны бүлэнт бөглөрөл үүсэх эрсдлийн мэдрэмж чанар 85%, өвөрмөц чанар 88.5%, сөрөг үр дүнгийн таамаглал 94.7% байсан [3]. Эдгээр чухал ажиглалтуудаас хэд хэдэн асуулт гарч ирж байна:
-
- Энэхүү өгөгдөл нь COVID-19-тай холбоотой бүлэнт бөглөрлийн эрсдэл нэмэгдэж байгааг харуулж байна уу?
- COVID-19 халдвартай хүмүүст D-dimer үзүүлэлтийн үүрэг, эмнэл зүйн ач холбогдол нь юу вэ?
- Эдгээр өвчтнүүдийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэнд бүлэнгийн эсрэг эмчилгээний бодит үүрэг юу вэ?
Цус бүлэгнэлтийн алдагдал нь COVID-19 халдвараар нас барсан ихэнх хүнд тохиолдож байгааг мэдээлж байсан [1]. Хүнд хэлбэрийн шинэ коронавирусын халдвар авсан 449 өвчтөнийг судалж үзэхэд үжлийн шалтгаантай цус бүлэгнэлтийн алдагдал эсвэл D-димерын түвшин ихэссэн дэд бүлэгт нас баралт бага байгаа нь антикоагулянт эмчилгээтэй (ихэвчлэн бага молекулт гепарин) холбоотой гэж үзсэн байна [6].
Иймээс, хүнд зэргийн COVID-19 халдвартай өвчтөнд венийн бүлэнт бөглөрлийн хүндрэл ба нас баралтын өндөр эрсдэлтэй байдаг бөгөөд антикоагулянт эмчилгээ нь тэдний тавиланг сайжруулах боломж болж байна. Аливаа хүнд халдварын үед венийн тромбоэмболийн хүндрэл үүсэх маш өндөр эрсдэлтэй байдаг. Гэсэн хэдий ч COVID-19 халдварын үед эндотелийн гэмтэл, бичил судасны бүлэнт бөглөрөл зэрэг венийн бүлэнт хүндрэл үүсгэх бусад нэмэлт эрсдэл, эсвэл аутоиммуны механизмын шалтгаан байх магадлалтай [7]. Энэ талаар нэмэлт судалгаа хийх шаардлагатай байна.
Өөр нэг чухал зүйл бол хүнд зэргийн COVID-19 халдвартай өвчтнүүдэд венийн бүлэнт бөглөрлийг урьдчилан таамаглахад D-dimer түвшин нэмэгдэх нь эмнэлзүйн ач холбогдолтой юм. D-dimer нь зөвхөн венийн бүлэнт бөглөрлийг урьдчилан таамаглахаас гадна эрсдлийг урьдчилан үнэлэх шалгуур болгон ашиглаж болохыг харуулж байна. Судалгаанд хамрагдсан 199 өвчтөний D-dimer түвшин 1мкг/мл-ээр ихсэхэд эмнэлгийн нас баралтын эрсдлийн харьцаа 18.4 (95% CI: 2.6, 128.6) байсан [8]. International Society on Thrombosis and Haemostasis (ISTH) удирдамжийн дагуу D-dimer хэмжээ ихэссэн өвчтэй хүмүүсийг (3-4 дахин ихэссэн гэж тодорхойлсон) өвчний хүнд явцыг илэрхийлсэн бусад шинж тэмдэггүй байсан ч эмнэлэгт хэвтүүлэхийг зөвлөсөн [9]. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй COVID-19 халдвартай бүх өвчтнүүдэд бүлэн үүсэхээс урьдчилан сэргийлэх ба бүлэнгийн эсрэг эмчилгээг заалтын дагуу эмчилгээний тунгаар эхлүүлэхийг ISTH болон American Society of Hematology санал болгосон байна [9, 10]. Гэсэн хэдий ч дараах асуултууд хэвээр байна:
– Венийн бүлэнт бөглөрлийг батлагдахаас өмнө амьсгалын дутмагшилтай хүнд зэргийн COVID-19 ба / эсвэл ерөнхий биеийн байдал тогтворгүй бүх эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдэд бүлэнгийн эсрэг эмчилгээг дундаж эсвэл эмчилгээний тунгаар хэрэглэх ёстой юу?
– Эмнэлгээс гарсны дараа бүлэнгийн эсрэг урьдчилан сэргийлэх эмчилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай юу? Хэр удаан хэрэглэх вэ?
– Эмнэлэгт хэвтэж эмчлэгдээгүй, ялангуяа удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байсан эсвэл бусад цус бүлэгнэх эрсдэлтэй тодорхой бүлэг өвчтнүүдэд бүлэнгийн эсрэг урьдчилан сэргийлэх эмчилгээг хийх үү? Олон хүн амыг хамарсан D-dimer-ийг тодорхойлох боломжгүй байгаа нь венийн бүлэнт бөглөрлийн өндөр эрсдлийг илрүүлэхэд саад учруулж байна.
Шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар судлаачид бичжээ. Тэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бүх өвчтнүүдэд бүлэгнэлтийн эсрэг урьдчилан сэргийлэх эмчилгээг хийх хэрэгтэй бөгөөд зарим тохиолдолд илүү эрчимтэй хувь хүнд тохирсон эмчилгээний зарчим шаардагдаж магадгүй юм гэж үзэж байна.
COVID-19 халдвартай өвчтнүүдийг бүлэнт бөглөрлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж [9,10]
Нийгэмлэг | Бүлэнт бөглөрлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж |
International Society on Thrombosis and HaemostasisAmerican Society of Haematology | COVID-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бүх өвчтөнд эсрэг заалт байхгүй л бол (идэвхтэй цус алдалт, ялтасны тоо 25×109 /л-ээс бага) бага молекулт гепариныг урьдчилан сэргийлэх тунгаар авах ёстой.COVID-19 бүхий эмнэлэгт хэвтсэн, цус алдах эрсдэл багатай бүх өвчтнүүдэд бага молекулт гепарин эсвэл фондапаринукс бүхий бүлэнгийн эсрэг урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх шаардлагатай. Гепаринаар өдөөгдсөн тромбоцитопени тохиолдолд фондапаринуксийг хэрэглэнэ. Антикоагулянт хэрэглэх эсрэг заалттай эсвэл боломжгүй бол механик аргыг (жнь, пневмокомпресс төхөөрөмж) ашиглаж болно. COVID-19 халдварын хүнд зэргийн өвчтнүүдэд антикоагулянтыг эмчилгээний тунгаар өгч турших шаардлагагүй (жишээлбэл, венийн тромбоз батлагдаагүй тохиолдолд). |
Эх сурвалж: British Jounal of Heamatology. First published: 18 April 2020 https://doi.org/10.1111/bjh.16727
COVID-19 өвчтний эмнэлэгт суурилсан бүлэнт бөглөрлийн урьдчилан сэргийлэлт
The Lancet сэтгүүлд 04 сарын 21-нд «Hospital-based use of thromboprophylaxis in patients with COVID-19» гэсэн маш ач холбогдолтой өгүүлэл нийтлэгдсэн байна. Tang N., нар (2020 он) Хятадад COVID-19 халдвар авч эмнэлэгт хэвтсэн дараалсан 183 тохиолдлыг тайлбарласан байна [11]. Ихэнх өвчтөнд цус бүлэгнэлтийн тогтолцооны идэвхжил илэрсэн. Цус бүлэгнэлтийн идэвхжлийн түвшин нь (эмнэлэгт хэвтэх үеийн D-dimer-ийн концентраци ихэссэн) амьд үлдсэн хүмүүсийнхтэй харьцуулахад нас барсан хүмүүст мэдэгдэхүйц өндөр байв. Нийт 183 өвчтний 21 нь нас барсан байна. Нас барагсдын 15 (71%) тохиолдол, 162 амьд үлдэгсдийн 1 (1%) тохиолдолд эмнэлэгт хэвтэх үед судсанд цус түгмэл бүлэгнэх хам шинж илэрсэн. Дээрх тохиолдлаас харахад эмнэлэгт хэвтэх үеийн D-dimer концентраци ихэссэн нь (>1 мкг/мл) эмнэлгийн нас баралтын эрсдэлтэй холбоотой (18 дахин өндөр байсан) байжээ [2].
Өмнө нь бичсэн нийтлэлүүдээс ажиглахад хүнд хэлбэрийн вирусын шалтгаант уушигны үрэвсэл, амьсгалын цочмог дистресс хам шинжтэй H1N1 халдвартай өвчтнүүд уушигны артерийн бүлэнт бөглөрлөөр хүндрэх эрсдэл 23 дахин илүү байв [3], эдгээр өвчтнүүдэд бүлэнгийн эсрэг эмчилгээг тогтмол хийхийг удирдамжуудад зөвлөсөн байна [4]. D-dimer хэмжээ 2 дахин нэмэгдэх нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бүх өвчтнүүдийн венийн бүлэнт бөглөрлөөр хүндрэл үүсэх эрсдлийн шинэ биомаркер болжээ. Эцэст нь томуугийн A H1N1 [3] улмаас үүссэн амьсгалын цочмог дистресс хам шинжтэй бүлэнт хүндрэлгүй хүнд өвчтнүүдэд антикоагулянт эмчилгээ нь амьдрах чадварыг дээшлүүлэх боломжтой болсон байна [3].
Эдгээр өгөгдлийг харгалзан үзвэл эмнэлэгт шинэ коронавирусын халдвартай эмчлүүлэгсэд, ялангуяа цусны бүлэгнэлтийн тогтолцоо идэвхжсэн шинж тэмдэг илэрсэн (D-dimer түвшин нэмэгдсэн) тохиолдолд бүлэнт бөглөрлөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэж зөвлөж байна.
COVID-19 халдвараар өвчилсөн хүмүүст бүлэнт бөглөрлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь үр дүнг сайжруулах эмнэлзүйн хувьд мэдэгдэхүйц цус алдалтгүйгээр амьдрах чадварыг дээшлүүлэх эсэх талаар проспектив, бодит мэдээлэл цуглуулах нь чухал болохыг судлаачид тэмдэглэжээ.
Эх сурвалж:https://www.sciencedirect.com/science/article/pii/S0140673620309260
Эх сурвалжуудын жагсаалт:
-
- Tang N, Li D, Wang X, Sun Z. Abnormal Coagulation parameters are associated with poor prognosis in patients with novel coronavirus pneumonia. J Thromb Haemost. 2020;18:844- 847.
- Danzi GB, Loffi M, Galeazzi G, Gherbesi E. Acute pulmonary embolism and COVID-19 pneumonia: a random association? Eur Heart J. 2020. 10.1093/eurheartj/ehaa254.
- Cui S, Chen S, Li X, Liu S, Wang F. Prevalence of venous thromboembolism in patients with severe novel coronavirus pneumonia. J Thromb Haemost. 2020. 10.1111/jth.14830.
- Minet C, Potton L, Bonadona A, Hamidfar-Roy R, Somohano CA, Lugosi M, et al. Venous thromboembolism in the ICU: main characteristics, diagnosis and thromboprophylaxis. Crit Care. 2015;19:287.
- Malato A, Dentali F, Siragusa S, Fabbiano F, Kagoma Y, Boddi M, et al. The impact of deep vein thrombosis in critically ill patients: a meta-analysis of major clinical outcomes. Blood Transfus. 2015;13:559-568.
- Tang N, Bai H, Chen X, Gong J, Li D, Sun Z. Anticoagulant treatment is associated with decreased mortality in severe coronavirus disease 2019 patients with coagulopathy. J Thromb Haemost. 2020. 10.1111/jth.14817.
- Zhang Y, Xiao M, Zhang S, Xia P, Cao W, Jiang W, et al. Coagulopathy and Antiphospholipid Antibodies in Patients with Covid-19. N Engl J Med. 2020. 10.1056/NEJMc2007575.
- Zhou F, Yu T, Du R, Fan G, Liu Y, Liu Z, et al. Clinical course and risk factors for mortality of adult inpatients with COVID-19 in Wuhan, China: a retrospective cohort study. Lancet. 2020;395:1054-1062.
- Thachil J, Tang N, Gando S, Falanga A, Cattaneo M, Levi M, et al. ISTH interim guidance on recognition and management of coagulopathy in COVID-19. published: 25 March 25, 2020 (https://clotconnect.wpcomstaging.com/2020/03/26/covid-19-and-coagulopathy-twomanagement-guidance-documents-for-health-care-professionals/).
- https://www.hematology.org/covid-19/covid-19-and-vte-anticoagulation
- N Tang, D Li, X Wang, Z Sun Abnormal coagulation parameters are associated with poor prognosis in patients with novel coronavirus pneumonia J Thromb Haemost, 18 (2020), pp. 844-847
- F Zhou, T Yu, R Du, et al. Clinical course and risk factors for mortality of adult inpatients with COVID-19 in Wuhan, China: a retrospective cohort study Lancet, 395 (2020), pp. 1054-1062
- AT Obi, CJ Tignanelli, BN Jacobs, et al.Empirical systemic anticoagulation is associated with decreased venous thromboembolism in critically ill influenza A H1N1 acute respiratory distress syndrome patients J Vasc Surg Venous Lymphat Disord, 7 (2019), pp. 317-324
- SR Kahn, W Lim, AS Dunn, et al.Prevention of VTE in nonsurgical patients: antithrombotic therapy and prevention of thrombosis, 9th ed: American College of Chest Physicians Evidence-Based Clinical Practice Guidelines Chest, 141 (suppl) (2012), pp. e195S-e226S
- KP Cohoon, Y De Sanctis, L Haskell, RD McBane, TE SpiroRivaroxaban for thromboprophylaxis among patients recently hospitalized for acute infectious diseases: a subgroup analysis of the MAGELLAN study J Thromb Haemost, 16 (2018), pp. 1278-1287
СУДАЛГАА 10. ДЭЛХИЙН МЭДРЭЛ БУЛЧИНГИЙН ЭМГЭГ СУДЛАХ НИЙГЭМЛЭГИЙН ЗӨВЛӨМЖ:
КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ДЭГДЭЛТИЙН ҮЕД МЭДРЭЛ БУЛЧИНГИЙН
ЭМГЭГ БҮХИЙ ХҮМҮҮС БОЛОН ТЭДНИЙ ЭМЧЛЭГЧ ЭМЧ,
БУСАД МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ
Зохиогчид: “Мэдрэл булчингийн өвчин” сэтгүүлийн редактор, доктор Максвелл С.Дамианы удирдлаганд Дэлхийн Мэдрэл булчингийн өвчнийг судлах нийгэмлэгийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүд (WMS, www.worldmusclesociety.org)
Нийтлэгдсэн огноо: 2020 оны 3-р сарын 28 (2020 оны 4-р сарын 20-нд шинэчлэгдсэн)
Орчуулсан: АУХ-ийн Мэдрэл судлалын секторын ЭША, АУ-ны магистр Т.Саранцэцэг
Хянасан: АУХ-ийн Мэдрэл судлалын секторын эрхлэгч, АУ-ны доктор Б.Чимэглхам
Тэмдэглэл: Ковид-19-ийн талаархи мэдээлэл маш хурдан өөрчлөгдөж байгаа тул энэхүү баримт бичигт нийтэлсэн зөвлөмжийг 3 өдөр тутамд хянаж байдаг. Та зөвлөмжийн сүүлийн хувилбар ашиглаж байгаа эсэхээ баталгаажуулна уу.
Мэдрэл-булчингийн өвчний бүлэгт шалтгааны хувьд янз бүрийн (захын мэдрэлийн удамшлын болон олдмол өвчнүүд, нейроны, мэдрэл-булчингийн синапсын, булчингийн), эмнэлзүйн шинж байдлаараа ялгаатай, тахир дутуужилт үүсгэх шинжүүдээр харилцан адилгүй олон өвчнүүдийн жагсаалтыг багтаасан байдаг. Үүнтэй холбоотой тохирсон зөвлөмж гаргах нь амар биш юм. Энэ зөвлөмжийг мэдрэл-булчингийн олон өвчнүүдийг хамруулан, мэдрэл-булчингийн эмгэгтэй хүмүүс (МБЭХ), түүний асран хамгаалагч, мэдрэлийн эмч, бусад мэргэжлийн эмч нарт зориулан гаргасан.
-
- Мэдрэл-булчингийн эмгэгтэй хүмүүс өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарах эсэх
Мэдрэл судлалын үндэсний холбоодууд, Мэдрэл–булчингийн эмгэг судлалын ажлын хэсэг (Их Британийн мэдрэлийн эмч нарын холбоо, Европын мэдрэлийн-булчингийн эмгэгийн талаарх Европын зохицуулах ажлын хэсэг EURO-NMD ба бусад) мэдрэл-булчингийн өвчин, Ковид-19-тэй хавсарсан үед хэрхэн эмчлэх тухай удирдамж боловсруулжээ. Энэхүү удирдамжид хүнд явцтай Ковид-19-ийн эрсдлийг мэдрэл-булчингийн хөнгөн зэргийн эмгэгтэйгээс бусад бүх хүнд “өндөр” буюу “дунд зэрэг” гэж тодорхойлдог.
Ковид-19-ийн хүнд буюу өндөр эрсдэлтэйг илтгэх шинж тэмдгүүдэд:
-
- Амьсгалд оролцох булчингийн сулрал ялангуяа кифосколиоз бүхий хүмүүст уушгины амьдралын багтаамж (УАБ 60%-иас бага) багассан;
- Амьсгалын аппарат хэрэглэх эсвэл трахеостомитой байх;
- Ам залгиурын булчингийн сулралаас үүдэн сул ханиах, цэр шүлсээ сайн гаргаж чадахгүй байх;
- Зүрхний эмгэгтэй (зүрхний эмгэгийн улмаас эм ууж байгаа);
- Мэдрэл-булчингийн холбоос, бодисын солилцооны эмгэгтэй хүн халуурах, халдвар авах, өлсөх зэргээс болж байдал дордох эрсдэл;
- Рабдомиолизийн эрсдэл;
- Чихрийн шижин ба хэт таргалалт хавсарсан тохиолдол;
- Стероид болон бусад дархлаа дарангуйлагч эм ууж буй хүмүүс.
-
- Ковид-19 халдвар авахгүйн тулд мэдрэл-булчингийн эмгэг бүхий хүмүүст авах арга хэмжээ
Ковид-19 нь халдвартай хүн ханиах, найтаах, ярих үед агаар-дуслын болон хүрэлцэх замаар халдварладаг тул дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээ мэдрэл-булчингийн эмгэгтэй хүмүүст хамгийн их хамааралтай байдаг.
-
- Бусдаас 2 метрээс багагүй зай барьж байх; өндөр эрсдэлтэй хүмүүс (1-р зүйлийг үз) өөрсдийгөө тусгаарлахыг зөвлөж байна; өөрийн тусгаарлалтыг хэрхэн хийх талаар албан ёсны зөвлөмжийг дагах хэрэгтэй.
- Ажлын цагаар гэрээс ажиллах байдлаар ажлын хуваарийг өөрчлөх;
- Олон нийтийн газраар явах, нийтийн тээврээр зорчихыг хязгаарлах; эрсдэл өндөртэй хүмүүсийн гэр оронд зочлохгүй байхыг хүн ард анхаарах;
- Гараа тогтмол угаах (савантай бүлээн усаар 20 секунд), гар ариутгагч бодис хэрэглэх, 60%-иас багагүй спирт агуулсан уусмалаар гадаргууг цэвэрлэх;
- МБЭХ-ийн асран хамгаалагч аль болох гадагшаа гарахгүй байх. Эмнэлгийн ажилтан гэрээр үйлчилгээ үзүүлэхдээ маск /хувийн хамгаалах хэрэгслийг өмсөх;
- Эмнэлгийн байгууллага, нөхөн сэргээх тасгуудад биеэр очиж сэргээн засах эмчилгээ, дасгал хөдөлгөөнд хамрагдах зайлшгүй тохиолдолд эмнэлгийн мэргэжилтэн тусгай хамгаалалтын шил, хамгаалалтын хувцас, бээлий, Fpp2 загварын масктай үйлчлэх. Сэргээн засах эмчилгээний зөвлөгөөг аль болох утсаар болон цахим хэлбэрээр гэртээ үргэлжлүүлэх.
- Асран хамгаалагч өвдөх эсвэл хорио цээрийн дэглэмд орох зэрэг шалтгааны улмаас асрах боломжгүй болох эрсдэлийг тооцож аливаа нөхцөл байдалд бэлэн байх нь чухал. МБЭХ-ийн асаргааг хариуцдаг хүн нөхцөл байдлыг үргэлж хянаж, одоогийн нөхцөлд эмнэлэгт хэвтэхгүйгээр тэдний хэрэгцээг хэрхэн хамгийн сайнаар зохицуулан хангах талаар төлөвлөсөн байх хэрэгтэй.
- Урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар албан ёсны эх сурвалжаас өгсөн хамгийн сүүлийн зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.
-
- Ковид-19 цар тахлын үед мэдрэл-булчингийн эмгэгтэй хүмүүст эмчилгээний халдварын эрсдэл
-
- МБЭХ удаан хугацаагаар тусгаарлагдах (дор хаяж 1 сар) тохиолдолд амьсгал дэмжих эм, багаж хэрэгслийг хангалттай бэлдсэн байгаа эсэхийг баталгаажуулах шаардлагатай;
- МБЭХ, асран хамгаалагчид шаардлагатай бүх эмийг эмийн сангаар дамжуулан онлайн захиалга, хүргэх үйлчилгээг ашиглан бэлтгэх;
- Асран хамгаалагч нар МБЭХ-ийн нөхцөл байдалд тохирсон яаралтай тусламж, багаж хэрэгслийн зарчмыг мэддэг байх;
- Глюкокортикостероид хэрэглэж байгаа МБЭХ өөрсдөө дур мэдэн эмээ гэнэт зогсоохгүй, үргэлжлүүлэн ууж байх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд эмийн тунг нэмэгдүүлэх хэрэгтэй;
- Булчингийн үрэвсэл, миастени, захын мэдрүүлийн өвчний үед дархлаа дарангуйлах бэлдмэл хэрэглэж байгаа бол нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөгүйгээр дур мэдэн эмчилгээг зогсоож болохгүй.
- Дархлаа дарангуйлах эмчилгээ шинээр эхлэх эсэх, хэзээ эхлэх зэрэг асуудлыг халдварын эрсдэл хэр хүнд байгаа болон эмчилгээг хойшлуулснаас гарах эрсдэлтэй уялдуулан шийдвэрлэх хэрэгтэй.
- МБЭХ зүрх судасны, гипогликемийн гэх мэт урьд өмнө заасан эмийн бэлдмэлийг өмнөх схемийн дагуу үргэлжлүүлэн хэрэглэх ёстой;
- Эмнэлгийн нөхцөлд үргэлжлүүлэх шаардлагатай эмчилгээнд (жишээ нь, Миозим (Myozyme), иммуноглобулин эсвэл ритуксимаб судсаар тарих эсвэл эмнэлзүйн туршилттай холбоотой эмчилгээ гэх мэт) хөл хорио, тусгаарлалтанд оруулах шаардлага нөлөөлж болзошгүй. Энэ төрлийн эмчилгээг зогсоох ёсгүй бөгөөд боломжгүй тохиолдолд булчинд тарих хэлбэрээр солих гэх мэтээр хэвтүүлэхгүйгээр эмчилгээг үргэлжлүүлэх (гэрээр сувилагч үйлчлэх) шаардлага гарч болно.
-
- Ковид-19 халдварын шинж тэмдэг илэрсэн үед мэдрэл-булчингийн эмгэгтэй хүмүүс хэзээ тусламж хүсэх вэ?
Боломжтой бол эмнэлэгт хэвтэхээс зайлсхийх хэрэгтэй, гэхдээ шаардлагатай тохиолдол үүсвэл цаг алдаж болохгүй. Өвчтөнд дараах зүйлийг мэдээлэх хэрэгтэй.
-
- Түргэн тусламжийн үйлчилгээ магадгүй маш их ачаалалтай байх;
- Эмчлүүлэгчдийг биеийн байдлаас шалтгаалан тусламжийн эрэмбэлэн ангилалт хийж байгаа тохиолдолд МБЭХ өөрсдийн үндсэн оношийг мэдээлэх шаардлагатай. Энэ нь амьсгалын аппаратаар дэмжлэг өгөх зайлшгүй шаардлагатай МБЭХ-ийг сэхээний тасагт эмчлэх хэрэгтэйг нотлох болно. Гэрт хэрэглэж байсан хувийн аппаратыг эмнэлэгт хэрэглэхийг зөвлөхгүй.
- Эмнэлэгт хэвтсэн тохиолдолд юун түрүүнд эмчлэгч эмчид мэдрэл-булчингийн өвчний талаар, өөртөө хэрэглэдэг эм болон эсрэг заалттай эмийн талаар мэдээлэл өгөх шаардлагатай.
-
- Ковид-19 өвчний сэжигтэй ба оношлогдсон тохиолдолд дархлаа дарангуйлах ямар эмчилгээ зөвлөх вэ?
-
- Дархлаа дарангуйлах эмийг зогсоох болон өөр эмээр солих шийдвэрийг нарийн мэргэжлийн эмчийн (мэдрэл-булчингийн эмгэгийн мэргэжилтэн) шийдвэрээр тухайн өвчтөнд тохируулан гаргана.
- Кортикостеройд эмчилгээг зогсоож болохгүй.
- Иммуноглобулин эмчилгээ, цус шүүх эмчилгээ Ковид-19 өвчний болон хүндрэлийн эрсдэл болохгүй.
-
- Ковид-19 өвчний эмчилгээ мэдрэл-булчингийн өвчний явцад нөлөөлөх үү ?
-
- Ковид-19-ийн өвөрмөц эмчилгээг бүрэн боловсруулаагүй байгаа бөгөөд судалгааны үе шатандаа байна. Ковид-19-ийн эмчилгээнд хэрэглэж байгаа олон эм мэдрэл-булчингийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөөлдөг. Жишээлбэл, хлороквин ба азитромицин хэрэглэх нь миастенитай өвчтөнд амьсгалын дэмжлэгтэй үед аюулгүй байна. Харин Дюшенн миодистрофи болон бусад зүрхийг хамарсан миодистрофийн хэлбэрүүдийн үед хлороквин, хидроксихлороквин эмчилгээ кардиомиопатийн хүндрэлийг нэмэгдүүлэх аюултай байдаг.
- Бусад эмчилгээний хэлбэрүүд (шинж тэмдгийн болон бактерийн эсрэг) мэдрэл булчингийн өвчинд (ихэвчлэн бодисын солилцооны, митохондрын, миотонийн, мэдрэл-булчингийн дамжуулалтын алдагдалтай өвчнүүд) нөлөөлж болдог.
- Ковид-19-ийн туршилт эмчилгээг санал болгох тохиолдолд мэдрэл-булчингийн нарийн мэргэжлийн эмчээс заавал санал, зөвлөгөөг нь авсны дараа шийдвэр гаргах хэрэгтэй.
- Дархлаа дарангуйлагдсан хүмүүст амьд вакцин хэрэглэхийг зөвлөхгүй.
Эх сурвалж: https://www.worldmusclesociety.org/files/COVID19/WMS%20Covid-19%20advice%2028-03-2020%201800.pdf
Нэмэлт мэдээллийг дараах хаягуудаар орж үзнэ үү:
https://www.theabn.org/page/COVID-19
https://www.youtube.com/watch?v=3DKEeRV8alA&feature=youtu.be
http://www.eamda.eu/2020/03/19/coronavirus-covid-19-information-for-peop…
https://www.gov.uk/government/publications/guidance-on-shielding-and-pro…
https://ern-euro-nmd.eu/
European Neuromuscular Centre website: www.enmc.org