ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ

Хүний сэтгэхүйн бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн салбар болон үйлдвэрлэх арга ажиллагаа, бүтээгдэхүүнд хамаарах бүтээл, ялгах хэрэгслийг өмчлөх эрхийг оюуны өмч гэдэг.

Монгол улсын оюуны өмчийн эрх зүйн орчин

    • Патентийн тухай хууль /2006 онд шинэчлэн найруулсан/
    • Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль
    • Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль гэсэн гурван гол  хуулиудаар зохицуулагдана.

Оюуны өмчийг дараах үндсэн хоёр чиглэлд ангилдаг. Үүнд:

    1. Аж үйлдвэрийн өмч / Патент олгодог/
    • Шинэ бүтээл
    • Бүтээгдэхүүний загвар
    • Ашигтай загвар
    • Барааны тэмдэг
    • Газарзүйн заалт
    1. Зохиогчийн эрх /Гэрчилгээ олгодог/
    • Ном туурвил
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлагийн бүтээл
    • Архитектурын бүтээл
    • Бүжиг
    • Жүжиг
    • Кино
    • Гэрэл зураг
    • Компьютерийн программ
    • Бусад

Зохиогчийн эрх гэж юу вэ? /COPYRIGHT ©/

Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүх төрлийн бүтээл бүтээсэн арга, хэлбэр, агуулга, ач холбогдол, үнэ цэнэ, зориулалтаас үл хамаарч хамгаалагдана. Ямар нэг баталгаажуулалт шаардахгүй. Зохиогчийн эрх бүтээл хуулбарлахаас хамгаална.

Зохиогчийн эдлэх онцгой эрх

Хуулбарлах

Олон нийтэд тоглох

Өргөн нэвтрүүлгээр дамжуулах, дахин дамжуулах

Түгээх

Нийтийн хүртээл болгох

Орчуулах

Найруулах

Өөрчлөх

Үүсмэл бүтээл болгон туурвих

Зохиогчийн эдлэх эдийн бус баялгийн эрх

Нэрээ дурдуулах

Бүтээл халдашгүй байх

Нэр хэрэглэх 

Оюуны өмчийг хамгаалах зорилго:

–     Бүтээл туурвигч, шинийг санаачлагчид эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус эрх олгох, хамгаалах

–     Төрөөс дэмжин урамшуулснаар улс орны эдийн засгийн хөгжлийг хангах, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох

–      Хөрөнгө оруулалтыг хамгаалах, бизнесийн үйл ажиллагаа эрхлэгчэд шударга өрсөлдөх боломж олгох

Манай улс анх 1963 онд оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийж эхэлсэн түүхтэй. 1992 оны Монгол улсын үндсэн хуулиар хуульчилж өгсөн байдаг.

Дэлхийн улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хувийг зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэл эзэлдэг бөгөөд тухайлбал, АНУ-д 2013 оны байдлаар 11,44%, БНХАУ 2014 оны байдлаар 7,28%-ийг тус тус эзэлжээ. Энэ утгаараа оюуны өмч бол бизнесийн арга хэрэгсэл юм.

Оюуны өмчдөө эрхийн хамгаалалт хийлгэх буюу зохиогчийн эрхийн мэдүүлэг мэдүүлснээр танд дээрхи эрх үүсэх боломжтой юм.

Зохиогчийн эрхийн гэрчилгээ авахад бүрдүүлэхэд материал:

    • өргөдлийн маягт
    • бүтээлийн танилцуулга
    • эх бүтээл
    • иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, байгууллага бол хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар
    • гэрээ, тодорхойлолт
    • үйлчилгээний хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэх шаардлагатай байдаг.

Эх сурвалж: www.ipom.gov.mn /Оюуны өмчийн газар/; IP Consulting LLC

Бэлтгэсэн: АУХ-ийн дотрын секторын ЭША Т.Насанжаргал