1.  Анагаах ухааны эрдэм шинжилгээ, сургалт, эмнэл зүйн тусламж үйлчилгээг хослуулан ажиллана.

2. Монгол улсын анагаах ухааны хөгжил, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудалд чиглэсэн эрдэм шинжилгээний төсөл, суурь судалгаа, цөм      технологи, инновацийн ажлыг  чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.

3. Эрдэм шинжилгээний ажлын үр дүн, дэвшилтэт шинэ технологийг эрүүл мэндийн салбарт нутагшуулан нэвтрүүлнэ.

4. Эрдэм шинжилгээний ажилтны мэргэжлийн ур чадвар, чадавхийг сайжруулан, эрдэм шинжилгээний ажилтан-эмч-их сургуулийн багш гэсэн гурвалсан шаардлагад нийцсэн         ажилтныг төлөвшүүлнэ.

5. Салбар хоорондын болон гадаад хамтын ажиллагаа, харилцаагаа өргөжүүлэн эрдэм шинжилгээний ажлын чанар, шинэлэг тал, үр өгөөжийг байнга дээшлүүлнэ.