Секторын зөвлөх: Л.Тулгаа АУ-ны доктор, дэд профессор

Секторын эрхлэгч: Б.Батболд АУ-ны доктор

Судлаачид:  И.Отгонбаяр АУ-ны докторант, ЭШДэА

                       Д.Ганчимэг АУ-ны магистр, ЭШДэА

                       Б.Тэгшжаргал АУ-ны магистр, ЭШДаА

                       Т.Насанжаргал, АУ-ны магистрант, ЭШДаА

                       Т.Болор-Эрдэнэ, ЭШДаА

                       Д.Баяр, ЭШДаА

  Түүхэн замнал:

 Анхны секторын эрхлэгч Но.Дондог 1961-1985

    • Зүрх судасны эмгэгийн чиглэлээр түлхүү ажиллаж байлаа.
    • Но.Дондог 1967 онд Москва хотод Мясниковын нэрэмжит институтэд ”Монгол хүний хооллолтын байдал ба шигдээсийн тархалт” нэг сэдэвт бүтээлээр дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.

Но.Дондогийн удирдлаган дор эрдэм шинжилгээний ажилтнаар Я.Дондог, А.Өлзийхутаг, Б.Бадамцэдэн, Чагинжав, Д.Баасанжав, Ш.Баяртогтох, Г.Дэжээхүү, Алимаа, Н.Цэвэгмид, Г.Долгор, Г.Бошигт, Ц.Дарьжав, Т.Хандсүрэн, О.Хандаа, Мөнгөнцэцэг, Тунгалаг, Т.Ариунаа нар, эрдэм шинжилгээний туслах ажилтнаар Л.Хоролсүрэн, Дагва-Очир, Хүрэлцэцэг зэрэг хүмүүс нар ажиллаж байлаа. 

Анхны судалгаа
“Монгол хүмүүсийн цусны даралт ихдэх өвчин болон судас хатуурах өвчний эпидмиологийн зарим асуудал”

    • Монгол орны хот хөдөөгийн хүн амыг хамруулан хийсэн
    • Монгол хүмүүсийн цусны даралтын дундаж хэмжээг олж тогтоон, цусны даралт нь нас ахих тусам ихэсдэг
    • Давс их хэрэглэдэг хүмүүсийн дунд даралт ихдэх өвчин олонтаа тохиолддог,
    • Даралт ихдэх өвчний эмнэлзүйн илрэл нь голцуу тархины хэлбэрээр явагддаг, зүрхний шигдээс болох нь харьцангуй бага байдаг, тархи бөөрний хүндрэл нилээд явагддаг зэрэг онцлогийг судлан тогтоожээ.

1961-1970

    • Кардиоревматологийн кабинетын хэмжээ, заавар,
    • Рашаануудын эмчлэж тохирох ба үл тохирох өвчний заалт,
    • Атеросклероз, гипертони өвчний хоолoн эмчилгээ,
    • Ревматизм өвчний онош, эмчилгээ, урьдчилан сэргийлэх аргачилсан заавар,
    • Хүйтний температурын атеросклероз өвчний явцад үзүүлэх нөлөө,
    • Зүрх судасны өвчтэй хүмүүсийг диспансерийн аргаар үйлчлэх тухай аргачилсан зөвлөмж
    • Даралт ихдэх өвчин, ишеми өвчний явц, клиникийн онцлог, оношлогоо, эмчилгээ
    • Зүрхний өвчний явцыг түргэсгэх хүчин зүйл,
    • Хүн амын үхэлд зүрхний өвчний эзлэх хувь, түүний хувьсан өөрчлөгдөж байгаа тухай,
    • Зүрхний ажиллагаа зогсоход үзүүлэх тусламж зэрэг олон заавар зөвлөмж боловсруулжээ.
    • Чацарганы тосыг атеросклероз өвчний явцыг саатуулах, эмчилгээний үр дүнг судлах ажил хийж байсан бөгөөд энэ ажлаар А.Өлзийхутаг 1970 ондМосква хотод ЗХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Бүх холбоотын тэжээл судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнд ШУ-ы доктор, профессор М.А.Самсоновын удирдлаган доор дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.

ОУ-ын хам судалгаа /1972-1980/

    • 1971 онд Но.Дондог  ДЭМБ-ын экспертүүдийн зөвлөгөөнд оролцож тухайн үед ОУ-ын түвшинд хийгдэж байсан “Цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэн идэвхтэй эмчлэх, түүний алсын үр дүн”, “Зүрхний  шигдээс болон тархины инсультийн гаралтыг бүртгэх” зэрэг хам судалгаанд Монгол орныг оролцуулах болж жилд 2000$-ын эм болон багажийн тусламж авсан.
    • Энэхүү хөрөнгө оруулалтаар зүрхний хэм алдагдлыг засах дефибриллятор, зүрхний ачаалалтай бичлэг хийх гүйлтийн зам буюу “тридмилл”, АД хэмжигч ширээний мөнгөн усны автомат тонометр, АД буулгах болон ревматизмаас сэргийлэх зориулалтын 4-5 төрлийн эмүүд, судалгааны ажилд хэрэглэх УАЗ 469 (хожим ЭМЯ авсан) авто машин, дөлт фотометр, мэргэжлийн ном, сэтгүүлүүд зэрэг монголд байхгүй багаж тоног төхөөрөмж, эмүүдийг анх удаа авчирч судалгаа шинжилгээ болон эмчилгээндээ хэрэглэж байв.
    • Тухайн үеийн социалист системийн орнуудаас Монгол орон ганцаараа оролцож байсан юм.
    • Манай секторт ирж байсан энэхүү ном, сэтгүүлүүдээс тухайн үеийн ЭША, багш, эмч нар тогтмол үзэж ашиглан дэлхийн түвшинд хийгдэж буй орчин үеийн онол, судалгаа шинжилгээний үр дүнтэй танилцаж мэдлэгээ сэлбэдэг нэг ёсны номын өргөө мэт байдаг байлаа.

1971-1980

    • Дан ганц зүрх судасны талаар биш элэг, цөс, уушги, рашаан судлалын талаар бүтээл туурвиж байсан.
    • Зүрхэнд цус хомсрох өвчин болон үнхэлцэг хальсны үрэвслийн эмчилгээ
    • Элэг, цөс, хоол боловсруулах замын өвчин, вирүст хепатитыг рашаанаар эмчлэх
    • Уушгины хатгалгаа өвчний эмчилгээ, уушгины хавангийн эмчилгээ
    • Зүрхний гажигтай эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж
    • Хэрэх өвчний эмнэлзүйн онцлог, зүрхний хэм алдагдлын эмчилгээ
    • Зүрхний шигдээстэй өвчтөнд реабилитаци хийх, зүрхний шигдээстэй өвчтөнийг зөөвөрлөх заавар
    • Ходоодны шүүс шинжлэхэд гистамин сэдээгчийг хэрэглэх, архаг ходоодны үрэвслийн эмчилгээ
    • Шаврыг эмчилгээнд ашиглах нь
    • Биеийн жин буулгах эмчилгээ

1981-1990

    • 1980-1985 онд мөн ДЭМБ-ын шугамаар олон улсын түвшинд хийгдсэн “Моника” программ буюу “Зүрхний ишеми өвчний эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх” сэдэвт хам судалгаа,
    • 1980-1990 онд Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн (ЭЗХТЗ) гишүүн орнуудын зүрх судасны салбарт хамтран ажиллах судалгааны хүрээнд “Зохион байгуулалттай ба зохион байгуулалтгүй хүн амын дунд зүрх судасны өвчинтэй тэмцэх” сэдэвт хам судалгаа
    • Зүрхний шигдээс өвчнийг ЭКГ-ээр оношлох,
    • зүрхний дутагдлыг судас тэлэх эмээр эмчлэх,
    • цусны даралт ихдэх өвчний үхлийн шалтгааныг судлах,
    • хэрэх өвчний урьдчилан сэргийлэлт,
    • зүрхний булчингийн хурц шигдээсийн үеийн хэм алдагдал,
    • элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагаа,
    • тамхи зүрх судасны өвчинд нөлөөлөх нөлөөлөл

1986-1995

    • Секторын эрхлэгчээр Я.Дондог, Д.Баасанжав, Т.Сүхбаатар, А.Өлзийхутаг нар ажиллаж байв.
    • 1991 онд профессор А.Өлзийхутаг тэргүүтэй сектор бүрэлдэхүүнээрээ АУИС-д шилжин 1995 оныг хүртэл судалгаа шинжилгээний ажлаа хийж байлаа.
    • Ш.Баяртогтох 1988 онд  ”Хэрх өвчний зарим клиник онцлог болон хоердогч урьдчилан сэргийлэлт Улаан Баатар хотын нөхцөлд” дэд эрдэмтний зэрэг
    • Монгол орны бүс нутгийн агаарын даралт, цаг уурын байдал хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгааны ажил хийж 1990 онд А.Өлзийхутаг “Монгол орны бэсрэг өндөр уулын бүсийн хүмүүсийн эмнэлзүйн ба физиологийн онцлог” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

1995-өнөөг хүртэл

    • Секторын эрхлэгч Б.Цэрэндаш (1995-2016)
    • Секторын эрхлэгч Л.Тулгаа 2016
    • 1994 онд “Элэгний ацетилжуулах чадварыг эсийн хамгаалах үйл ажиллагаатай холбон судалсан нь” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсанаар элэг судлалын чиглэлээр судалгаа шинжилгээний ажлуудыг хийж эхэлсэн.
    • Элэг, нойр булчирхайн хэт авиан болон рентген шинжилгээний аргууд, түүний үзүүлэлт,
    • Зарим эмийн элгэнд үзүүлэх нөлөөлөл,
    • Ангиографийн шинжилгээний арга зэрэг судалгаа шинжилгээний ажлын чиглэлээр ажиллаж тодорхой үр дүнд хүрчээ.

Хэрэгжүүлсэн төслүүд /2005 оноос хойш/

    • “Элэгний өөхжилтөнд нөлөөлж буй архидалт, таргалалт, хоолны дэглэм алдагдах, зарим эмийн нөлөөлөл зэргийн судалж, элэгний өөхжилтөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулах” шинжлэх ухаан технологийн төслийн үр дүн. 2005 он
    • “Элэгний порфири өвчний эмнэлзүй, оношлогооны зарим онцлог, цус шүүх (пламаферез) эмчилгээний үр дүнгийн судалгаа”  шинжлэх ухаан технологийн төслийн үр дүн. 2005 он
    • “Элэгний өөхжилтийн үед илрэх үндсэн шинжүүдийн эмнэлзүй, лаборатори, дүрслэл оношлогоо, эфферент эмчилгээний харьцуулсан судалгаа” шинжлэх ухаан технологийн төслийн үр дүн. 2006 он
    • “Хемохроматоз, Вильсоны өвчин, Альфа-1-антитрипсины дутал, удамшлын шалтгаант элэгний пигментийн солилцооны өвчнүүдийн клиник генетикийн зэхэц судалгаа” шинжлэх ухаан технологийн төслийн үр дүн. 2006 он
    • “Элэгний биотрансформацийн эмнэлзүйн судалгаа” шинжлэх ухаан технологийн төслийн үр дүн. 2009 он
    • “Хоол боловсруулах эрхтний зарим эмгэгийн үеийн нян хямрал (дисбактериоз)-ын судалгаа” шинжлэх ухаан технологийн төслийн үр дүн. 2010 он
    • “Липидийн солилцооны өвчнүүдийн молекулбиологийн судалгаа” сэдэвт суурь судалгааны ажлын тайлан. 2012 он
    • “Хемохроматозын молекулбиологийн судалгаа” сэдэвт суурь судалгааны ажлын тайлан. 2012 он
    • Өрхийн эрүүл мэндийн төвийн лабораторийн оношзүйн тусламжийн сэтгэл ханамжийн судалгаа. 2013 он
    • Дорнод аймгийн насанд хүрсэн хүн амын өвчлөлийн байдал, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа. 2014 он
    • Дорнод аймгийн хүн амын дунд хепатит В, С вирүсийн талаарх мэдлэг хандлага дадлыг үнэлэхсудалгаа. 2017 он

Хэрэгжиж буй төслүүд

    • “Ходоодны хожуу үеийн хорт хавдрын эрсдэлийн судалгаа”. 2017.04-2018.12
    • Монгол хүний ийлдэст “Пепсиноген” үзэж ходоодны хорт хавдрын эрт үеийн илрүүлэлтийн маркер тодорхойлох. 2018.01.15-2019.12.30
    • Улаан хоолой ходоодны хорт хавдрын тархалт, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа. 2017-2019 он

АУХ-ийн  Дотрын эмгэг судлалын сектор энэ хугацаанд нийт эрдэм шинжилгээний  төсөлт ажил – 109, эрдэм шинжилгээний өгүүлэл – 21, эрдэм шинжилгээний илтгэл-120, ном товхимол- 26,  аргачилсан зөвлөмж,  стандарт – 109,  Зохиогчийн эрхийн гэрчилгээ – 18,  Ашигтай загварын гэрчилгээ – 18 (дээрх бүтээлүүдээс гадаадад – ) гээд олон бүтээлүүдийг дурдаж болохоор  байна.