Секторын эрхлэгч: Б.Содгэрэл, АУ-ны доктор, ЭШТА
Судлаачид: Ц.Бадамсэд, АУ-ны доктор, профессор, ЭШТА
Л.Галсумъяа, АУ-ны доктор, ЭШТА
Т.Баяраа, ЭША
Б.Нандин-Эрдэнэ, ЭША
Б.Саруулжавхлан, ЭШДаА
Ё.Пилмаа, ЭШДаА
Зүрх судасны мэс заслын сектор нь Анагаах ухааны хүрээлэнгийн(АУХ) ууган секторын нэг юм. АУ-ны доктор Б.Содгэрэл 2016оноос эрхлэгчээр ажиллан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үргэлжлүүлэн удирдан явуулж байна. Өнөөгийн Монголын Зүрх судасны мэс заслын түүхэн хөгжил үүссэн үндсэн суурь нь АУХ-гийн зүрх судасны мэс заслын секторын (ЗСМЗС) хөгжилтэй түүхэн холбоотой.
Тус сектор нь анх үүссэн цагаасаа судлагаагаа өвчний тархалт оношлогоог төгс болгох асуудлаар эхэлж зүрхний төрөлхийн ба олдмол гажгуудын тархалтыг тогтоон, зүрхний гажгийн энгийн ба нийлмэл оношлогооны аргуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй практикт нэвтрүүлсэн (ЭКГ, Рентген, ЭХОКГ, Ангиография). Манай сектор нь АУ-ны салбарын хамгийн олон эрдэмтэн АШУ (6) болон АУ-ны (18) доктор төрүүлсэнээрээ түүхэнд мөнхөрчээ.
Түүнчлэн мэс заслын эмчилгээний нөхцөлүүд (биеийн халууныг бууруулах болон цусны зохиомол эргэлт)-ыг судалсан дүн, хагалгааны арга техникүүдийг боловсронгуй болгосон болно. Хөгжингүй орнуудтай хамтын ажиллагааны хүрээнд зүрх судасны мэс засал нь төрөлхийн болон олдмол гажгийн (олон хавхлагын зэрэг засах, титэм судас, судсан дотуурх мэс засал) чиглэлүүдээр судалгааг явуулж сэргээх шинжлэх ухааны үндэслэлийг тогтоон, үр дүн нь практик ажилд нэвтрүүлсээр байна.
Орчин үед зүрх судасны эмнэлзүйн судалгааг генетик молекул биологи, биоанагаахын түвшинд гүйцэтгэх болсон нь тус секторын хөгжлийг харуулж байна.
Судалгааны чиглэл
-
- Зүрх судасны мэс засал
- Зүрхний эмгэгийн эмнэлзүй
- Судсан дотуурх мэс засал
- Зүрх судасны эмгэгийн дүрс оношлогоо
- Зүрх судасны эмгэгийн генетик, молекул биологи
АУХ Зүрхний судасны мэс заслын сектор нийт эрдэм шинжилгээний төсөлт ажил – 11, эрдэм шинжилгээний өгүүлэл монголд – 253, гадаадад 10, эрдэм шинжилгээний илтгэл дотоодод – 328, гадаадад 12, ном товхимол – 37, патент – 5, аргачилсан зөвлөмж 38, стандарт – 5, зохиогчийн эрхийн гэрчилгээ – 36, ашигтай загварын гэрчилгээ – 19, олон аргачлал боловсруулсан бүтээлүүдийг дурдаж болохоор байна.
Мөн тус секторын түүхэн замналын хугацаанд АУ-ны доктор –18, АШУ-ны доктор – 6 , ШУА-ийн академич – 2, МУ-ын гавъяат эмч – 7, ардын эмч -2, хөдөлмөрийн баатар – 1, Төрийн соёрхолт – 6 төрөн гарчээ.