“Гарааны Дерма Лаб” ХХК нь инновацийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 374 тоот тогтоолоор батлагдсан “Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам”-ын дагуу
“Үс арчилгаа, үс уналтын эсрэг бүтээгдэхүүний туршилт судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэл” сэдэвт инновацийн төслийг
хэрэгжүүлэхээр байгуулагдсан Анагаах Ухааны Хүрээлэнгийн анхны гарааны компани юм.
Алсын хараа
Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт “СУДАЛГАА-ХӨГЖҮҮЛЭЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛ”-ийн цогц үйл ажиллагаа бүхий тэргүүлэгч компани байх.
Зорилго
Өөрийн орны ургамал, амьтны гаралтай түүхий эдийг ашиглан арьс, үс арчилгаа, эмчилгээний лабораторийн туршилт судалгаагаар баталгаажсан шинжлэх ухааны үндэслэлтэй үндэсний бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэх.