Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэнгийн Дотрын эмгэг судлалын сектор, АШУҮИС-ийн АУС-ийн Ходоод гэдэс, элэг судлалын тэнхим болон АШУҮИС-ийн Хепато гастроэнтрологич оюутны клуб хамтран Академич, АШУ-ны доктор, профессор Б.Цэрэндашийн нэрэмжит “Хоол боловсруулах эрхтэн судлалын улсын анх дугаар олимпиад”-ыг 2019 оны 06-р сарын 08-ны өдөр АШУҮИС-ийн төв байранд амжилттай зохион байгууллаа.
Олимпиадын нээлтэнд АШУҮИС-ийн АУС-ийн захирал АУ-ны доктор, профессор Р.Отгонбаяр, АШУҮИС-ийн Япон, Монголын хамтарсан эмнэлэгийн захирал АУ-ны доктор, профессор Х.Алтайсайхан, Академич Б.Цэрэндаш агсаны хүү Ц.Тулга, АШУҮИС-ийн АУ-ийн Ходоод гэдэс, элэг судлалын тэнхимийн эрхлэгч Н.Бира нар нээж үг хэлсэн ба Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга АУ-ны доктор, дэд профессор Л.Тулгаа “Академич, АШУ-ны доктор, профессор Б.Цэрэндашийн ажил, амьдралын түүхэн замнал” сэдвээр илтгэл тавьсан.
Олимпиадад Монгол улсын ардын багш, Хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор Х.Гэлэгжамц, Монгол улсын ардын эмч, АУ-ны доктор, профессор П.Онхуудай, Монгол улсын гавъяат багш, АШУ-ны доктор, профессор Б.Дагданбазар, Монгол улсын хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор М.Шагдарсүрэн, Монгол улсын хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор С.Бадамжав, Монгол улсын хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор Ц.Бадамсэд, Академич, АШУ-ны доктор, профессор Б.Бурмаажав, АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва болон академич Б.Цэрэндашийн гэр бүл, үр хүүхдүүд хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүллээ.
Тус олимпиадад АШУҮИС-ийн АУС, “Ач” АУИС, “Этүгэн” АУИС, Шинэ АУИС-ийн 57 багийн 171 оюутнууд мэдлэг чадвараа сорьсон. Олимпиад 3 үе шаттай явагдаж аваргуудаа шалгаруулсан бөгөөд олимпиадад оролцсон оюутнууд зохион байгуулалт сайтай, шударга өрсөлдөөнтэй явагдсаныг цохон тэмдэглэсэн юм.
Recent Comments