ЭМЯ, Увс аймгийн Засаг даргын тамгын газар, ДЭМБ, Увс аймгийн Эрүүл мэндийн газар, Монголын анагаах ухааны академи, Анагаах ухааны хүрээлэн, Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, Ач анагаах ухааны их сургууль хамтран “Баруун бүсийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн V чуулган”-ыг 2019 оны 06-р сарын 27-29 ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Чуулганы нээлтэнд ЭМЯ-ны Эм үйлдвэрлэлийн тусламжийн газрын мэргэжилтэн Э.Оюунсүрэн, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Увс аймгийн засаг даргын орлогч дарга Т.Нямсамбуу, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Отгонбаяр, ОХУ Тыва улсын Урьдчилан сэргийлэх Улсын төвийн ерөнхий эмч Айдын Николаевич Сарыглар нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүллээ. Чуулганыг Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Отгонбаяр нээж үг хэллээ.
Чуулганд “Эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээ судалгаа өнөөгийн байдал” ЭМЯ-ны Эм үйлдвэрлэлийн тусламжийн газрын мэргэжилтэн, АУ-ны доктор Э.Оюунсүрэн, “Увс аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” Увс аймгийн ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяр, “Уур амьсгалын өөрчлөлт ба эрүүл мэнд – Баруун бүсийн тулгамдсан асуудал” академич, АШУ-ны доктор, профессор Б.Бурмаажав, “Шуурхай үйлдлийн багийн үйл ажиллагааны журам” АШУҮИС-ийн яаралтай тусламж, мэдээгүйжүүлийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор Л.Ганболд, “Уросепсис” УНТЭ-ийн Урологи, андорлогийн төвийн дарга, бөөр шилжүүлэн суулгах төвийн дарга, АУ-ны доктор, профессор Д.Баян-Өндөр, “УНТЭ-т хийгдэж буй цээжний хөндийн мэс заслын талаар” УНТЭ-ийн ерөнхий мэс заслын эмч, Монгол улсын зөвлөх эмч АУ-ны доктор, профессор О.Ганбат,“Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин” АУХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга АУ-ны доктор, дэд профессор Л.Тулгаа, “Орон нутгийн харъяа үйлчлүүлэгчид болон эмнэлгүүдэд ГССҮТөвийн тусламжийн онцлог, хэрэгцээ /ГССҮТ-д орон нутгийн гэмтлийн тохиолдлын үр нөлөөний үнэлгээ/” АШУҮИС-ийн Гэмтэл согог судлалын тэнхмийн эрхлэгч, АУ-ны доктор А.Эрдэнэбилэг, “Хорт хавдраас сэргийлэх, хянах бодлогын хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” ХСҮТ-ийн захирал, АУ-доктор, профессор Ж.Чинбүрэн, “Нярайн амьсгалын дистресс хамшинжийн оношилгоо, эмчилгээний зарчим” ЭХЭМҮТ-ийн нярайн зөвлөх эмч, АУ-ны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч С.Энхтуяа, “Эх барихын үжил” АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш, ЭМЯ-ны эх барихын зөвлөх мэргэжилтэн, АУ-ны доктор, профессор Д.Мөнхцэцэг, “Тархины судасны архаг нарийслийн үеийн эмийн эмчилгээ” АУ-ны доктор, профессор Б.Амаржаргал нар эмч мэргэжилтнүүдэд орчин үеийн оношилгоо эмчилгээний талаар шинэ мэдээлэл хүргэсэн.
Чуулганы 2 дахь өдөр АУХ-ийн ЭНБД, АУ-ны доктор, дэд профессор Л.Тулгаа нээж АУХ-ийн дотрын секторын эрхлэгч АУ-ны доктор Б.Батболд “Ходоодны хорт хавдрын хожуу үеийн оношлогооны асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Тус чуулганд баруун 5 аймаг, Улаанбаатар хотын нийт 350 эмч мэргэжилтнүүд оролцож, 12 илтгэл аман хэлбэрээр, 8 ханын илтгэл хэлэлцүүлснээс “Говь-Алтай аймгийн 5 хүртэлх насны хүүхдийн дундах Д аминдэм дутлын тархалт, хэрэглээг судалсан дүнгээс” илтгэлээр тэргүүн байр Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Туяа, “Цус цусан бүтээгдэхүүний эмнэлзүйн хэрэглээнд хийсэн судалгаа” илтгэлээр дэд байр Увс аймаг АНЭ-ийн их эмч Ц.Нандинбаяр, Ж.Одонтуяа, “Баруун бүсийн хүүхдийн гэмтлийн шалтгаант өвчлөлийг судалсан нь” АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль К.Ерболат, Б.Энх-Амгалан, “Настны чадваруудад үнэлгээ хийсэн үр дүн” Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч Д.Ариунзаяа нар гутгаар байр, “Болорын мэс заслын эмчилгээний харьцуулсан дүн” Увс аймгийн Онош эмнэлгийн их эмч С.Пүрэвсүрэн, “Проведение профилактических осмотров и диспансеразации населения Республики Тыва в отдаленних кожуунах в рамках Губернаторского проекта<Маршрут здоровья> 2014 год – I квартал 2019 года” ОХУ-ын Тыва улсын Урьдчилан сэргийлэх Улсын төвийн ерөнхий эмч Айдын Николаевич Сарыглар нар тусгай байр эзэлсэн.
Recent Comments