Монгол улсад зүрх судлалын салбарын нийт эмч, мэргэжилтнүүдийн дунд 17 дах жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй “Зүрх судасны үндэсний конференц 2019” нь “Бүтцийн өөрчлөлт бүхий зүрх судасны эмгэг” сэдэвтэйгээр:
– 2019 оны 09 сарын 20-21-ны өдөр “Зайсан Хилл” цогцолборын хурлын танхимд
– 2019 оны 09 сарын 22-нд “П.Н. Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг” хурлын танхимд тус тус зохион байгуулагдалаа.
Конференцид Монгол орны өнцөг булан бүрт зүрх судасны чиглэлд ажиллаж буй нийт эмч, мэргэжилтэнүүд “Эрүүл зүрхний төлөө бид хамтдаа” уриан дор нэгдэж, мөн гадны олон улсын нэр хүндтэй, зөвлөх мэргэжилтнүүд оролцож, салбарын хөгжил, дэвшил, шинэ технологи, тулгамдаж буй асуудал, түүний шийдлийг хамтдаа хэлэлцэж, шийдэлд хүрсэн хурал байлаа.
Конференцийн 3 өдрийн туршид төрөлжсөн нарийн мэргэжилтнүүдийн лекц, хэлэлцүүлэг, сүүлийн үеийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, сонирхолтой тохиолдолууд, 2019 онд шинээр танилцуулагдаж буй удирдамж, зааврууд, гардан сургалтууд, сүүлийн үеийн бүхий л эм, эмнэлгийн хэрэгслийн үзэсгэлэнг бэлтгэн хүргэж ажилласан.
Конференцийн үйл ажиллагаа нь 3 өдрийн турш үргэлжилсэн бөгөөд тус өдрүүдэд:
2019.09.20 өдөр: Лекц, хэлэлцүүлэг, сүүлийн үеийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, сонирхолтой тохиолдолууд хэлэлцүүлэгдсэн.
Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэнгээс:
– Зүрх судасны мэс заслын секторын хамт олон, эрдэм шинжилгээний ажилтан Ё.Пилмаа “Насанд хүрэгчдийн дислипидемийн тархалтыг үнэлсэн нь” сэдвээр
– Эрдэм шинжилгээний төв лаборатори ЭША- Т.Балжинням “Дархлааны хариу урвалд оролцогч TLR9/IFN-y-ын харилцан үйлчлэлийг эндотел эсэд тодорхойлсон” сэдэвт судалгааны ажлуудыг тус, тус хэлэлцүүллээ.
2019.09.21 өдөр:Ц.Бундангийн нэрэмжит Зүрх судасны мэс заслынтасгийн 50 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулагдсан. Тус арга хэмжээнд Монгол улсад зүрхний мэс заслыг үүсгэн байгуулагч эрдэмтэн багш нар, үе үеийн мэс заслын эмч, сувилагч, эмнэлэгийн мэргэжилтэн гадны төлөөлөгч нар оролцож “Зүрх судасны мэс засал хагас зуун жил” баримтат кино, гэрэл зургийн үзэсгэлэн толилуулагдлаа. Мөн ШУГТЭ-ийн дарга Ц.Төмөр-Очир, Зүрхний төвийн дарга Д.Мөнгөнчимэг нар болон Люксембургийн зүрхний төв, Торгоны замын орнуудын зүрхний хэм судлалын нийгэмлэгтэй эрдэмтэн багш, мэс засалч нар оролцож бидний бахархал Шастинчуудаар академич Н.Баасанжав, АШУ-ны доктор Д.Цэгээнжав нар тодорсон, мөн олон шилдэгүүдээ тодорхойлсон сайхан үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
2019.09.22 өдөр: “Зүрх судасны үндэсний конференц 2019”-ийн үеэр “Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг”-ээс тус нийгэмлэгийн гишүүдэд зориулан конференцийн дагалдах сургалтуудын хүрээнд “Эмнэлзүйн судалгааны арга зүй”, “Зүрхний цахилгаан бичлэгийн сургалт”-уудыг зохион байгууллаа. “Амилуулах лавшруулсан тусламжийн семинар” нь ШУГТ дээр 2019 оны 9 сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа билээ. Сургалтанд хамрагдсанаар эмнэлзүйн эмч нарт эрдэм шинжилгээний бүтээл, судалгаа хийх арга зүйд суралцах, анхан шатны мэдлэг, чадварыг эзэмших давуу талтай сургалт болж “Зүрх судасны үндэсний конференц 2019”үйл ажиллагаа өндөрлөсөн.
Recent Comments