Хүндэт мэргэжил нэгтнүүд ээ!

Дэлхийн гастроэнтерологийн холбоо (WGO) нь Олон улсын таргалалт ба бодисын солилцооны эмгэг судлалын холбоо (IFSO) -той хамтран жил бүр тохиодог Дэлхийн хоол боловсруулах эрхтний эрүүл мэндийн өдөр (WDHD) -өөр дамжуулан таргалалтыг тасралтгүй тархаж буй тахал болж байгааг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна. Дэлхийн хоол боловсруулах эрхтний эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 05 сарын 29-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд сургалт сурталчилгааны ажлыг жилийн туршид болон бусад арга хэмжээнүүдийн хүрээнд холбогдох үйл ажиллагаа, санаачлагыг хэрэгжүүлдэг. Энэ удаагийн Дэлхийн хоол боловсруулах эрхтний эрүүл мэндийн өдрөөр гастроэнтерологич, мэс засалч, хоол тэжээлийн мэргэжилтнүүд болон бусад хүмүүст таргалалтын эмгэг жам, эмгэг судлал, эмчилгээний талаархи сүүлийн үеийн суурь ба эмнэлзүйн судалгааны талаар ойлголт өгөх болно. Энэхүү кампанит ажил нь судалгааг эмнэлзүйн практикт шилжүүлэх, эмч, холбогдох эрүүл мэндийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн даатгуулагчид болон олон нийтийн хоорондын харилцааг хөнгөвчлөх зорилготой юм.

Энэ холбоосоор хандан webinar-т оролцон уу  https://www.virtualedition.wdhd2021.org/