12-15 насны 2260 хүүхдийн дунд явуулсан клиник туршилтын үр дүнгээр Файзер вакциныг 12-15 насны хүүхдүүдэд насанд хүрэгчидтэй адил тунгаар /нэг удаагийн тун 0.3 мл буюу 30 микрограм/ хэрэглэхэд аюулгүй нь тогтоогдсон ба уг вакцин нь хүүхдүүдийг шинж тэмдэг бүхий COVID-19 өвчнөөс 100% үр дүнтэй хамгаалж байгаа нь туршилтаар батлагджээ. Судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь хөнгөнөөс дунд зэргийн хариу урвал (тариулсан газар өвдөх, хөндүүрлэх 79-86%, ядарч, сульдах 60-66%, толгой өвдөх 55-65%) үзүүлсэн нь бусад насны бүлгүүдтэй төстэй байв. Түүнчлэн, вакцины эсрэг өрнөх хүүхдийн дархлааны хариу урвал нь насанд хүрсэн залуу хүмүүсийнхтэй төстэй хэлбэрээр явагдаж байна гэж үзсэн байна. Дээрх судалгааны үр дүн NEJM-New England journal of Medicine cэтгүүлд 2021 оны 5-р сарын 27-ны өдөр нийтлэгджээ. Үүний дараагаар Америкийн өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс 12-оос дээш насны хүүхдүүдэд Pfizer-BioNTech/Файзер вакциныг 21 хоногийн зайтай 2 тунгаар хийхийг зөвлөсөн байна.

Вакцин хийлгэсний дараа хүүхдэд зарим нэг сөрөг нөлөө илэрч болох ба энэ нь дархлаа тогтох үйл явцыг илтгэж буй хэвийн үзэгдэл юм. Сөрөг нөлөө нь хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлж болох боловч хэд хоноод шинж тэмдэг нь аяндаа арилах ба вакцины 2 дахь тунгийн хариу урвал илүү хүчтэй өрнөж болохыг дурджээ.

Вакцин хийлгэсний дараа илэрч болзошгүй шинж тэмдгүүд:

Орчуулж бэлтгэсэн: Анагаах ухааны хүрээлэн, Эрдэм шинжилгээний төв лаборатори, ЭША Ө.Хулан

Хянасан: ЭШТЛ-ийн эрхлэгч, АУ-ны доктор С.Мөнхбаяр

Эх сурвалж:

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/recommendations/adolescents.html

https://www.nejm.org/doi/10.1056/NEJMoa2107456?url_ver=Z39.88-2003&rfr_id=ori%3Arid%3Acrossref.org&rfr_dat=cr_pub++0pubmed