(Энэхүү судалгаа нь электрон тамхи үйлдвэрлэгч алдартай брендүүдийн үйлдвэрлэлээс гарсан бодис, кофеин зэрэг нийлмэл бодисуудыг тодорхойлсон болно).
Жонс Хопкинсийн их сургуулийн судлаачид электрон тамхины аэрозол нь үйлдвэрлэлд хэрэглэгддэг химийн бодис, кофеин түүнчлэн бүтээгдэхүүний найрлагад дурдагдаагүй үл мэдэгдэх химийн бодисуудыг их хэмжээгээр агуулдаг болохыг тогтоожээ.
Энэхүү судалгаа нь хүнсний болон бохир усан дахь химийн бодисыг тодорхойлоход ашигладаг fingerprinting технологийг электрон тамхины шингэн болон аэрозолд ашигласан хамгийн анхны судалгаа юм. Электрон тамхи татдаг хүмүүс эрүүл мэнддээ сөрөг нөлөө үзүүлэх химийн бодисуудыг хэрэглэж буйгаа мэддэггүй бөгөөд эрсдэл нь бүрэн тогтоогдоогүй бүтээгдэхүүн хэрэглэж байна гэсэн судалгаа “Хор судлал” сэтгүүлд нийтлэгджээ.
“ЭЛЕКТРОН ТАМХИЙГ ЭНГИЙН ТАМХИНААС ХОРГҮЙ ГЭЖ СУРТАЛЧИЛЖ БАЙГАА НЬ НАДАД АСУУДАЛТАЙ САНАГДДАГ. МИНИЙ БОДЛООР БИД ИНГЭЖ ХЭЛЭХ ХАРААХАН БОЛООГҮЙ БАЙГАА БИЛЭЭ.”
- Карстен Прассе, Инженерийн сургууль, туслах профессор
“Электрон тамхийг энгийн тамхитай харьцуулсан судалгаанаас үзэхэд энгийн тамхинд байдаг бохирдуулагч бодис нь электрон тамхинд бага байдгийг тогтоосон. Гол нь электрон тамхины аэрозол эрүүл мэндэд эрсдэлтэй байж болзошгүй, тодорхойлогдоогүй химийн бодис агуулдаг.” гэж Карстен Прассе хэлэв. “Маш олон залуучууд электрон тамхийг хэрэглэдэг боловч тэд эрсдэлт хүчин зүйлсийг нь мэдэх шаардлагатай байх талаар дурдсан байна.”
Электрон тамхины судалгаануудад энгийн тамхинд агуулагддаг аюултай химийн бодисуудыг тодорхойлсон байдаг. Харин энэ удаа судлаачид электрон тамхины шингэн болон аэрозол дахь химийн бодисыг бүрэн судлах зорилгоор ямар нэгэн тодорхой химийн бодисыг сонгон авахгүйгээр нийтэд нь дүн шинжилгээ хийжээ.
Прассе болон судлаачид бохир ус, хоол хүнс, цусан дахь органик нэгдлүүдийг тодорхойлоход илүү өргөн хэрэглэдэг химийн аргачлал болох хроматографи/өндөр нягтралтай масс спектрометрийг ашиглан Mi-Salt, Vuse, Juul, Blu гэсэн дөрвөн брендийн электрон тамхины шингэнд туршилт хийсэн. Тэд шингэн дотроос үл мэдэгдэх олон мянган химийн бодис илрүүлсэн бөгөөд аэрозолд энэ тоо нь мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Түүнчлэн, шаталттай холбоотойгоор өтгөрүүлсэн гидрокарбонтой төстэй нэгдлүүдийг илрүүлсэн. Уламжлалт тамхинд шаталтын явцад үүссэн өтгөрүүлсэн гидрокарбон нь хортой нэгдэл бөгөөд үйлдвэрлэгчид электрон тамхи татах явцад бий болдоггүй гэж мэдээлжээ. Судалгааны багийнхан 2000 орчим химийн бодис олсон бөгөөд тэдгээрийн дийлэнх нь тодорхойлогдоогүй бодисууд байгаа юм. Багийн олж тогтоосон эдгээр бодисуудаас зургаан бодис нь хортой байж болзошгүй бөгөөд тэр дундаа электрон тамхинд өмнө нь байгаагүй гурван химийн бодис багтжээ. Мөн дөрвөн брендийн хоёрт нь кофейны сэргээгч бодис агуулагджээ. Электрон тамхинд кофейн илэрдэг боловч зөвхөн кофе, шоколад зэрэг кофейн агуулсан электрон тамхины амтанд л илэрсэн байна.
Мөн тэд кофейноос гадна амьсгалын замын цочроох, хортой нөлөө үзүүлэх гурван үйлдвэрлэлийн химийн бодис, пестицид болон хоёр амт орууланч бодисыг илрүүлжээ.
Прассе хэлэхдээ, тамхи татдаг байсан үеэл нь электрон тамхийг энгийн тамхинаас эрүүл гэж хэлсэн учир электрон тамхинд судалгаа хийж үзэх сонирхол төржээ. “Хүмүүс электрон тамхи татахдаа маш нарийн химийн бодисыг сорж байгаагаа мэдэх хэрэгтэй. Мөн эдгээр олон нийлмэл бодисуудын хувьд яг ямар химийн бодис болох нь судлагдаагүй” гэж Прассе хэлэв.
“Тамхи татах тухай боддоггүй байсан олон сая хүн тэр дундаа дунд, ахлах ангийн сурагчид электрон тамхи татдаг” гэж судлаачид хэлэв. “Тэдний хувьд тамхинаас үүдэлтэй эрсдэлийг бууруулж байгаа биш эсэргээрээ эрсдэлийг нэмэглүүлж байна.”
Зохиогчдын бүрэлдэхүүнд Жонс Хопкинс Блүүмбергийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн доктор, судлаач Мэттью Н.Ньюмейер оролцсон.
Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухаааны Хүрээлэн
Эрдэм Шинжилгээний Төв Лаборатори
Мэдээлэл бэлтгэсэн: ЭША, АУ-ны магистр Б.Батчимэг
Хянасан: Секторын эрхлэгч, АУ-ны доктор С.Мөнхбаяр
Recent Comments