Түлхүүр утга:

  • Тархины эдийн гэмтлийн цусны биомаркер болох хөнгөн нейрофиламент-NfL (neurofilament light) ба глийн мяндаслаг хүчлийн уураг-GFAP (glial fibrillary acidic protein) Ковид-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй  өвчтнүүдийн хүндрэлийн явцаас хамааран ихэсдэг бөгөөд эмнэлгээс гарсны дараа хянах явцад ч илрэх боломжтой юм.
  • Тархины эдийн гэмтлийн эдгээр маркерууд үрэвслийн хариу урвал ихэссэн  (ауто эсрэг бие, үрэвсэл үүсгэгч цитокинүүдийн илрэлээр тогтоосон) өвчтнүүдэд илүү өндөр байгаа нь тархины эдийн гэмтэл энэхүү хэт үрэвслийн үр дагавар байж болзошгүйг харуулж байна.
  • Цусны сийвэнгийн нийт Тау-уураг, М иммунглобулины ауто эсрэг бие ихэсдэг хоёр дахь тусдаа үзэгдэл эмнэлгээс гарсны дараа дагах судалгааны үеэр илэрдэг ч эдгээр нь өвчний хүндийн зэрэг болон ерөнхий үрэвслийн хэт зохицуулалттай илэрхий хамааралгүй юм.

Энэ судалгаа яагаад чухал вэ?

Ковид-19 халдварын дараа удаан хугацаанд мэдрэл-сэтгэцийн шинж тэмдгүүд үргэлжилдэг. Энэ нь яагаад амьсгалын замын халдварыг дагаж үүсдэг шалтгаан тодорхойгүй байгаа юм. Ковид-19 халдварын дараах урт хугацааны үр дагаврыг багасгахад эдгээрийн эмгэг жамыг судлаачид илрүүлснээр арга хэмжээг зөв чиглүүлэх боломжтой.

Энэхүү судалгаагаар Ковид-19 халдвараар хэвтэн эмчлүүлэгчдэд тархины эмгэг өөрчлөлт түгээмэл тохиолддог нь үрэвслийн хариу урвал хэт ихэссэнтэй холбоотой байх талтай гэж үзэж байгаа бөгөөд хэрвээ үрэвслийн энэ урвалыг зохицуулбал тархины эдийн гэмтлийг багасгаж болох юм.

Судалгааны загвар

  • Ковид-19 өвчний улмаас хэвтэн эмчлүүлсэн 175 хүний 250 цусны ийлдсэнд 3 удаа (хэвтсэнээс хойш 7 хоногт, эмнэлгээс гарсны дараа 31 хоногт, ажиглалтын 4 дэх сард) тус тус шинжилгээ хийсэн.
  • Тархины эсийн гэмтлийн биомаркерууд (NfL, GFAP ба Тау-уургууд), ауто-эсрэг бие (150 эсрэгтөрөгчийн эсрэг) болон үрэвслийн цитокинүүд (IL -1β, IL-6, IL-10, TNF-α и IFN-γ)-ийг цусанд шинжиллээ.
  • Судалгаанд оролцогчдыг хүчилтөрөгчийн хэрэгцээнд үндэслэн a) нэмэлт хүчилтөрөгч шаардлагагүй, б) нүүрний маскаар нэмэлт хүчилтөрөгч хэрэглэсэн в) механик агааржуулалт шаардлагатай гэж хүндийн зэргээр ангилсан.

Түлхүүр үр дүн

  • Цусан дахь NfL болон GFAP уургийн түвшин Ковид-19 өвчтөнүүдэд, ялангуяа хүнд явцтай тохиолдолд мэдэгдэхүйц ихэссэн ба энэ нь гэмтлийн гаралтай тархины эдийн гэмтлийн дунд болон хүнд явцтай зарим өвчтөнд илэрсэнтэй ижил байв.
  • Ковид-19-тэй өвчтөнүүдэд олон тооны эсрэг төрөгчийн эсрэг ауто-эсрэг бие, ихэвчлэн уушгины сурфактантийн идэвхитэй бодис А1 уургийн болон миелин холбогч гликопротеины (тархи болон захын мэдрэлд ялгардаг уураг) эсрэг бие илэрдэг. Ауто- эсрэг бие ихэвчлэн хүнд явцтай Ковид-19-тэй өвчтөнүүдэд илэрсний зэрэгцээ үрэвслийн цитокины хэмжээ ихсэлт тархины эдийн гэмтлийн биомаркерын түвшинтэй холбоотой байв.
  • Цаг хугацаа өнгөрөх тусам NfL, GFAP-ийн түвшин буурч байсан ч эмнэлгээс  гарсны дараах ажиглалтын үеэр хяналтын бүлэгтэй харьцуулахад NfL хэмжээ өндөр хэвээр байв. Хачирхалтай нь, эмнэлэгт хэвтэж байх үед нэмэгдээгүй цусны сийвэнгийн нийт тау уургийн түвшин эмнэлгээс гарсны дараах ажиглалтын хугацаанд нэмэгдэж, М иммунглобулины эсрэг биес илэрсэн нь дархлаа судлалын салангид профайлтай холбоотой байв.
  • Needham EJ ба бусад судлаачдын энэхүү мэдээлэл бол org сайт дээр тавигдсан, хяналтын шатандаа буй өгүүлэл юм.

Мэдээлэл бэлтгэсэн: МСС-ын ЭША Б.Оюунгэрэл

Хянасан: МСС-ын эрхлэгч Б.Чимэглхам

Эх сурвалж: https://www.medrxiv.org/content/10.1101/2021.12.03.21266112v1.full.pdf