Жамц давсны уусмал хэрэглэн амны хөндий, залгиур хоолойн үрэвсэл, бактери,
вирусийн халдвараас сэргийлцгээе
Давсны уусмалаар ам, хамар залгиурыг зайлах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай, эрүүл ахуйн, урьдчилан сэргийлэх болон эмчилгээний үйлдэлтэй энгийн хялбар арга байж болох талаар шинжлэх ухааны нотолгоонд суурилсан судалгааны ажлууд хийгдсээр байна.
Амны хөндий, залгиур хоолой зайлах уусмал нь амны хөндийн бүх гадаргууг хамарч, салст бүрхүүл, буйл, шүдний эрүүл ахуйд чухал нөлөө үзүүлдэг төдийгүй амны хөндийн бактерийн тоо хэмжээг зохистой түвшинд байлгах, амьсгалын замын бактери, вирус, мөөгөнцрийн халдварыг дарангуйлах замаар амны хөндий, шүд цаашлаад амьсгалын замын халдвар, үрэвсэлт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.
Сүүлийн үед хийгдсэн зарим судалгааны үр дүнгүүдээс иш татвал Ким нарын судалгаагаар давсны уусмалын тохиромжтой тун хэмжээ амны эвгүй үнэрийг багасган амны хөндийн салстын үрэвслийг дарангуйлах болон салстын хуурайшлаас сэргийлэх, цаашлаад амны хөндийн эмгэгтөрүүлэгч бактерийн тоог бууруулж байжээ.
2018 онд хийгдсэн амьсгалын дээд замын үрэвсэл үүсгэгч буюу зонхилон тохиолдох вирусийн халдварын үед давсны гипертоник уусмалаар хамар, залгиур хоолойг зайлах нь нус гоожих, хамар битүүрэх, ханиах, хоолой сэрвэгэнэх зэрэг ханиадны шинж тэмдгүүдийн үргэлжлэх хугацааг богиносгож буй талаар эмнэлзүйн туршилт судалгаанд дурдсан байна.
Түүнчлэн КОВИД-19-ийн халдварын эхэн үед хамар, ам, залгиурыг давсны уусмалаар угааж, зайлах нь өвчний шинж тэмдэг богиносох, гэр бүлийн хүмүүст халдвар тараах эрсдэлийг багасгасан төдийгүй амьсгалын замын синцитиал вирус, инфлюнза А, коксаки вирус, херпес вирусийн эсрэг үйлдэл үзүүлж буй талаар тус судалгааны ажилд дурдсан байна.
Монгол улсад олдоц ихтэй жамц давсыг манай оронд төдийгүй азийн бусад орнуудад эрт дээр үеэс хоол хүнс, ахуйдаа хэрэглэж ирсэн, энгийн давстай харьцуулахад найрлагадаа бие махбодод шаардлагатай, бактери, вирусийн эсрэг үйлдэлтэй бичил эрдэс бодисуудыг агуулж байдаг байгалийн гаралтай түүхий эд юм.
Манай хүрээлэнд 2022-2023 онд Жем интернэшнл ХХК-ийн хамт олны санаачлага, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн жамц давсны уусмалын бактерийн эсрэг үйлдлийг судалсан судалгааны ажлын үр дүнгээр амны хөндийн бактери дарангуйлах үйлдэл тун хамааралтайгаар харилцан адилгүй хугацаатай байсан бөгөөд амны хөндийн грам эерэг болон сөрөг бактериудад адил үйлдэл үзүүлж байлаа.
Бидний гар бие оролцсон хамтын бүтээл нь хамгийн тохиромжтой орц найрлага, технологитойгоор та бүхний гар дээр эцсийн бүтээгдэхүүн болон очиж буйд судлаач бид туйлын баяртай байгаа бөгөөд “DOMCH” ам, залгиур хоолой зайлах жамц давсны уусмалыг өдөр бүр гэр бүлээрээ хэрэглэж, хэвшил болгон бяцхан үрсээ ханиад томуу, амьсгалын замын бактери, вирусийн гаралтай үрэвсэлт өвчнөөс сэргийлээрэй.
Та бүхэн дээр дурдагдсан судалгааны ажлуудыг бүтэн эхээр доорх эх сурвалжуудаас харах боломжтой.
Эх сурвалж:
- Gimel Stephane Junior Nokam Kamdem, Michel Toukam, David Bienvenue Ntep Ntep, Karl Guy Gregoire Kwedi, Ngokwe Zilefac Brian, Stive Tamo Fokam, Charles Bengondo Messanga,Comparison of the effect of saline mouthwash versus chlorhexidine on oral flora,Advances in Oral and Maxillofacial Surgery,Volume 6,2022,100273,
- Kim JO, Kim NC. [Effects of 4% hypertonic saline solution mouthwash on oral health of elders in long term care facilities]. J Korean Acad Nurs. 2014 Feb;44(1):13-20. Korean. doi: 10.4040/jkan.2014.44.1.13. PMID: 24637282.
- Ramalingam S, Graham C, Dove J, Morrice L, Sheikh A. A pilot, open labelled, randomised controlled trial of hypertonic saline nasal irrigation and gargling for the common cold. Sci Rep. 2019 Jan 31;9(1):1015. doi: 10.1038/s41598-018-37703-3. PMID: 30705369; PMCID: PMC6355924.
- Ramalingam S, Graham C, Dove J, Morrice L, Sheikh A. Hypertonic saline nasal irrigation and gargling should be considered as a treatment option for COVID-19. J Glob Health. 2020 Jun;10(1):010332. doi: 10.7189/jogh.10.010332. PMID: 32395245; PMCID: PMC7193539.
Мэдээлэл бэлтгэсэн: ЭША Д.Юндэндаш
Хянасан: Секторын эрхлэгч, АУ-ны доктор С.Мөнхбаяр
Recent Comments