Өвчтөн 50 настай, эрэгтэй COVID-19 эсрэг мРНХ-ийн вакцины хоёр дахь тун хийлгэснээс 10 хоногийн дараа цээжээр хүчтэй өвдөх бие сулрах гэсэн зовуурьтай эмнэлэгт хандсан байна.
Бодит үзлэг: Инотропын дэмжлэгтэй АД 115/66 мм муб, зүрхний цохилт 104 уд./мин и сатураци 94% хүчилтөрөгчийн дэмжлэгтэй (8 л/мин).
Амьдралын түүх: Өвчтөн архи, тамхи хэрэглэдэггүй. Харшилгүй. Амьсгалын дээд замын цочмог халдварыг үгүйсгэсэн.
Ялган оношилгоо: перикардит, миокардит, зүрхний хурц шигдээс, Такоцубо кардиомиопати, саркоидоз.
ПСР шинжилгээ : SARS-CoV-2 сөрөг
SARS-CoV-2 эсрэгбие: IgG 280 Ед/м (сөрөг хариу <1) илэрсэн
ЗЦБ: синусын тахикарди (97 уд/мин), V1–V4 ST сегмент өргөгдсөн, Гиссийн баруун хөлийн бүтэн хориг ( рис.1).
Зураг. 1. Хэвтэх үеийн ЗЦБ (А): V1–V4 ST сегмент өргөгдсөн, Гиссийн баруун хөлийн бүтэн хориг. Гарах үеийн ЗЦБ (B): хэвийн ST сегмент.
Лабораторийн шинжилгээ: зүрхний тропонин-I 14644 нг/л (сөрөг хариу<40), креатинкиназа-MB 72 МЕ/л. Натри хөөгч пептидийн түвшин (BNP) 248 пг/мл.
Вируст халдварын серологийн оношлогоо: Эпштейн-Барр вирус, цитомегаловирус, аденовирус, амьсгалын-синцитиаль вирус, салхин цэцэг, улаан бурханы морбилливирус, улаанууд, энтеровирус, паротитын орторубулавирус, парвовирус, Коксаки вирусын шинжилгээ СӨРӨГ.
Панель аутоантител: өөрчлөлтгүй.
Цээжний рентген болон CT шинжилгээ: Уушгины хаван дунд зэрэг, гэхдээ уушгины үрэвсэл биш.
Зүрхний соронзон-резонанст томографи (MRI): (A) – зүрхний миокардийн дунд хэсэгт таславчийн хананы хожуу үеийн (шар сум) шугаман тодрол. (B) Т2 – Богино тэнхлэгээр зүүн ховдлын нийт ханын өндөр эрчимтэй тодрол нь зүрхний миокардийн хаван байгааг илтгэнэ (улаан сум). MRI-ийн шинж тэмдэг нь Лэйк -Луизагийн үндсэн шалгуураар цочмог миокардит гэж дүгнэв. 5 долоо хоногийн дараа МRI ( зураг.2) дээр шугаман тодрол (LGE) арилсан (C), зүүн ховдолын нийт ханын өндөр эрчимт нь хэвээр байна (D).
Зураг.2. Зүрхний соронзон-резонанст томографи (MRI)
Зүрхний эхокардиографи: зүрхний зүүн ховдлын агших чадвар (EF) 35%, тархмал гипокинезитэй.
Зүрхний титэм судасны ангиографи: титэм судасны бөглөрөлт өөрчлөлт илрээгүй (зураг. 3).
Зураг. 3. Зүрхний короноангиографи: зүүн болон баруун титэм судас хэвийн
Эндомиокардиаль биопси (ЭМБ): лимфоцит ба макрофагийн оролцоотой кардиомиоцитын олон голомтот хүнд үрэвсэл (зураг. 4). Хурц миокардит оношийг гистологийн шинжилгээгээр баталгаажуулсан.
Зураг.4. Эндомиокардиаль биопси. (A, B) Гематоксилин-эозиноор будсан зүрхний эд эсийн дээжинд үрэвслийн эсүүд бүхий миокардит,кардиомиоцитын гэмтэл (сум)байгааг харуулж байна. (C, D) Дархлаа будалт нь В-лимфоцитуудаас илүү их хэмжээний Т-лимфоцитуудын (CD3+) нэвчилтийг харуулж байна. (E) CD68-ийн дархлаа будалт нь хэд хэдэн макрофагуудын нэвчилтийг харуулж байна.
Өвчтөн кардиогенийн шоктой ирсэн учир эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн ( Зураг. 5 ).
Эмчилгээ: Дааврын пульс-эмчилгээ (метилпреднизолон, хоногт 1.0 гр х 3 хоног). Өвчтөнд дааврын пульс-эмчилгээний дараа ч инотроп эмчилгээ хийх шаардлагатай байсан.
Эмнэлэгт хэвтсэн 6 дахь хоног дээр өвчтөнд хүнд зэргийн АВ блокад илэрсэн учир венийн судсаар түр зуурын кардиостимуляторыг зүрхэнд суурилуулсан. Эхний дааврын пульс-эмчилгээ хийсний дараа зүрхний тропонин I-ийн түвшин хурдацтай нэмэгдэж, 53292 нг/л дээд цэгтээ хүрэв.Дараа нь хоёр удаа дааврын пульс- эмчилгээг хийж (метилпреднизолон, хоногт 1.0 гр, 3 хоногийн турш), цаашид преднизолоныг 40 мг хоногт уухаар, аажмаар тунг бууруулах замаар үргэлжлүүлнэ.
8 дахь хоног: Артерийн даралт нь тогтворжсон тул инотроп эмчилгээ хийх шаардлагагүй болсон.
9 дахь хоног: Зүрхний түр зуурын кардиостимуляторыг венийн судаснаас авсан.
18 дахь хоног: Преднизолон эмчилгээний курс дууссан, АВ блокад засарсан. Өвчтөнд зүрхний дутагдлын эсрэг эмийн эмчилгээг зөвлөсөн (бисопролол, спиронолактон болон сакубитрил/валсартан).
21 дахь хоног: Эмнэлэгт хэвтэж байх үед зүрхний тропонин I түвшин хэвийн хэмжээнд хүртэл буурсан; зүрхний ЭхоКГ-зүүн ховдлын агших чадвар 60%, ханын хөдөлгөөн хэвийн болсон.
Зураг.5. Тропонин I (TnI) и креатинкиназа‐MB (CK‐MB). Дааврын пульс-эмчилгээний үеийн TnI и CK‐MB түвшин: оргил үед нь даамжирсан АВ хориг ажиглагдсан.
Өвчтөн эмнэлэгт 22 хоног хэвтээд гарсан. Эмнэлгээс гарсны дараах 2 долоо хоногийн ажиглалтын хугацаанд өвчтөн ухаан алдаж, зүрхний дутагдлын хурцадмал шинж тэмдэг илэрсэн байна.
ЗЦБ: Атриовентрикуляр диссоциаци (зүрхний цохилт минутанд 62 ).
ЭхоКГ: Зүүн ховдлын EF 60%, ханын хөдөлгөөний өөрчлөлт илрээгүй.
Зүрхний тропонин I 223 нг/л, Натри хөөгч пептидийн түвшин (BNP) 1103 пг/мл.
Өвчтөн зүрхний дутагдлын улмаас эмнэлэгт хэвтэж шээс хөөх эм уусан. Долоо хоногийн дараа эмнэлгээс гарсан.
Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухаааны Хүрээлэн
Зүрх судасны мэс заслын сектор
Мэдээлэл бэлтгэсэн: Секторын эрхлэгч, АУ-ны доктор Б.Содгэрэл
Хянасан: ЭНБД, АУ-ны доктор Б.Батболд
Эх сурвалж : https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC8819635/
Recent Comments