Мэдрэл судлалын секторын эмч нар маань 2019.11.16-ны өдөр “ Зонхилон тохиолдох мэдрэлийн удамшлын оношлогоо, эмчилгээ” сэдвээр дотор, хүүхэд, мэдрэлийн эмч нарт сургалт зохион байгууллаа. Сургалтанд дээрх мэргэжлийн 80 гаруй эмч нар оролцож шинэ мэдлэг, мэдээлэлтэй боллоо. 

Энэ сургалтыг нээж АШУ-ны доктор, профессор, мэдрэлийн зөвлөх эмч Дамчаагийн Баасанжав хэлсэн үгэндээ “ Энэ өвчний талаар цаашид олон сургалт хийх хэрэгтэй. Монгол хүний удмын цэвэр ариун байдал бол тусгаар тогтнолтой шууд холбоотой чухал асуудал” гэж хэлсэн нь энэхүү сургалт ямар чухал болохыг илтгэнэ. Сургалтын үер мэдрэлийн удамшлын өвчний талаар хийсэн судалгаануудын тойм болон дэлхий дахинд ямар түвшинд авч үзэж, судалж байгаа талаар танилцууллаа. Сургалтанд оролцогчид “ Үр өгөөжтэй, ойлгомжтой, сайхан сургалт” боллоо гэж дүгнэсэн байна.