Коронавирус нь хүнд энгийн ханиад томуунаас хүнд хэлбэрийн (MERS, SARS) томуугийн вирусийн шалтгаант өвчин үүсгэдэг. Мөн энэхүү вирусийн бүлэг нь амьтдад ч өвчлөл үүсгэдэг. Бүрхүүлтэй, РНХ-ийн дан эрчлээст утаслаг, 26 – 32 kilobases хэмжээтэй, том вируст тооцогдоно. Гадаргуу дээрээ титэм төст дэгээтэй байдаг тул Coronavirus гэж нэрлэсэн. 1960-аад оны дунд үеэс хүний короновирусийг тодорхойлж эхэлсэн. 4 дэд бүлэгт хуваагддаг. Үүнд: alpha, beta, gamma, and delta.

Хүмүүст өвчлөл үүсгэгч 7 төрлийн вирусийг илрүүлээд байна.

  1. Нuman coronavirus 229E – HCoV-229E (1960 он)
  2. Нuman coronavirus OC43- HCoV-OC43 (1960 он)
  3. SARS-CoV (2001 он)
  4. NL63, NL, буюу New Haven coronavirus (2004 он)
  5. Human coronavirus HKU1 (HCoV-HKU1) (2005, Hong Kong)
  6. Middle East respiratory syndrome coronavirus (MERS-CoV) 2012 он
  7. 2019 Novel Coronavirus (2019-nCoV)

2019 оны 12-р сарын 31-ний өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Хятад улсын Ухан хотод илэрсэн коронавирусын дэгдэлтийг 2019-nCoV гэж албан ёсоор тогтоосон.

Стандарт (байнгын) сэргийлэлт

  • Гар угаах, халдваргүйжүүлэх
  • Хувийн хамгаалах хувцас хэрэгсэл хэрэглэх
  • Орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх
  • Тарилгын аюулгүй байдлыг хангах
  • Давтан хэрэглэж байгаа багаж хэрэгслийг цэвэрлэж, ариутгах
  • Угаалга, хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх
  • Зөв боловсон ханиах, найтаах

Нэмэлт сэргийлэлт буюу халдвар дамжих замд суурилсан сэргийлэлт

  • Шүүлтүүртэй амны хаалт хэрэглэх (NIOSH сертификаттай N95, EU шаардлага хангасан бол FFP2, FFP3)
  • Нүдний шил эсвэл нүүрний хамгаалалт
  • Цэвэр, урт ханцуйтай нэг удаагийн халад эсвэл комбинзон, бээлий
  • Шингэнд тэсвэртэй биш халадтай үед шингэн нэвтрэх эрсдлээс сэргийлж нэмэлтээр хормогч өмсөх

БНХАУ-д бүртгэгдсэн шинэ Коронавирусын (nCoV) халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар зүйн байдлын олон улсын судлаачдын нийтлэлээс:

  1. Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор урьдчилан сэргийлж, зүрх судасны өвчтэй хүмүүсээс зөвшөөрөл авч Америкийн зүрхний эмч нар нь доорхи мэдээллийг нийтлүүлсэн.

Үүнд мэдээлснээр, Ковид-19 архаг хууч өвчтэй хүмүүст өндөр эрсдэлтэйгээс гадна нас баралтын түвшин өндөртэй байна. Нийт өвчлөсөн хүмүүсийн 50 хүртэлх хувь нь архаг хууч өвчтэй, 40% нь зүрх судасны болон тархины цусан хангамжийн дутагдалтай байсан.

JAMA сэтгүүлд хэвлүүлсэн мэдээлэл дээр Ухан хотод 138 хүн Ковид-19 халдвар авсанаас 20% нь амьсгалын цочмог дутагдалын хам шинжтэй, 17%  хэм алдагдалтай, 7% зүрхний бүтцийн өөрчлөлттэй байсан ба зарим хүмүүст бүрэн батлагдаагүй ч миокардийн өөрчлөлтүүд илэрч байсан.

Америкийн Зүрх Судасны эмч нарын нийгэмлэгээс одоогийн нөхцөл байдалд доорхи зөвлөмжийг санал болгож байна.

–       Хэрэв өвчтөн өндөр настай, Ковид-19-ын халдвар сэжиглэгдэж байгаа бол дараах шинж тэмдгүүдийг нягтлах шаардлагатай. Ханиалга, амьсгал түргэсэх ба эдгээр хүмүүс нь халуурсан гэж өгүүлэмж багатайгаар эмнэлэгт хэвтдэг.

–       Хоёрдогчоор бактерийн халдвар авах эрсдэлтэй учир уушигны хатгалгааны эсрэг вакцин хийх шаардлагатай, мөн коронавирусийн бусад төст зүйлийн вакцин байж болно.

–       Ковид-19-тай өвчтөнд архаг хууч, хавсарсан эмгэгийг эмчлэх нь эмчилгээний гол зорилго байна.

–       Магадгүй Ковид-19-ийн халдвар сэжиглэж анхаарлаа түүнд хандуулах нь цочмог зүрхний шигдээс өвчинг бага оношлогдох эрсдэл болж байна.

  1. Epidemiological and clinical characteristics of 99 cases of 2019 novel coronavirus pneumonia in Wuhan, China: a descriptive study

Nanshan Chen*, Min Zhou*, Xuan Dong*, Jieming Qu*, Fengyun Gong, Yang Han, Yang Qiu, Jingli Wang, Ying Liu, Yuan Wei, Jia’an Xia, Ting Yu, Xinxin Zhang, Li Zhang.

Уушгины хатгалгаа бүхий 2019 онд БНХАУ-д шинэ Коронавируст (nCoV) халдвараар бүртгэгдсэн 99 өвчтөний 49 (49%) нь далайн хоол идсэн түүхтэй байсан. Өвчтөнүүдийн дундаж нас 55,5 (СХ±13,1) үүнээс 67 эрэгтэй, 32 эмэгтэй байв. Эмнэлзүйн шинж тэмдгүүд нь халуурах 83%, ханиалгах  82%, амьсгал давчдах 31%, булчин өвдөх 11%, толгой өвдөх 8%, хоолой өвдөх 5%, цээжээр өвдөх 2%, суулгалт 2%, дотор муухайрах, бөөлжих 1%-тай илэрсэн. Цээжний рентген зургаар 74 (75%) 2 талын уушгины хатгалгаа, 14 (14%) олон голомтот өөрчлөлт, нэг өвчтөнд пневмоторакс оношлогдсон.

Шинэ Коронавирусын халдвар (nCoV) нь оношлогдсоноос богино хугацаанд нийт тохиолдлын 17 өвчтөнд амьсгалын замын цочмог хямралын хамшинж, 11 өвчтөнд олон эрхтэний дутагдалд орж нас барсан.
Үзэх линкhttps://www.sciencedirect.com/science/article/pii/S0140673620302117

  1. Clinical Characteristics of Coronavirus Disease 2019 in China

Wei-jie Guan, Ph.D., Zheng-yi Ni, M.D., Yu Hu, M.D., Wen-hua Liang, Ph.D., Chun-quan Ou, Ph.D., Jian-xing He, M.D., Lei Liu, M.D., Hong Shan, M.D., Chun-liang Lei, M.D., David S.C. Hui, M.D., Bin Du, M.D., Lan-juan Li, M.D., et al., for the China Medical Treatment Expert Group for Covid-19*

Ковид-19-ийн дэгдэлтийн эхний үе шатанд өвчтөнд илрэх шинж тэмдгүүд, рентген зураг, лабораторийн шинжилгээ, өвчтөний биеийн хөнгөн, хүндийн байдал зэргээс шалтгаалан оношлогджээ. Судалгаанд өвчтөнүүдийн 43.8%-д халуурна гэсэн зовиуртай ирсэн боловч эмнэлэгт хэвтсэний дараа 88.7%-д халуурах шинж тэмдэг өгч нэмэгдсэн байна. Анхны үзлэгээр өвчтөнүүдийн 2.9%-д хавсарсан эмгэг байсан ба хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүсийн 17.9%-д цээжний рентгэн зургаар эмгэг зүйл ажиглагдаагүй. Харин эмнэлэгт хэвтсэний дараа өвчтөнүүдийн 15.7%-д хавсарсан эмгэг илэрсэн.

Ковид-19-тэй холбоотой нас баралтын тоо SARS-CoV-2 нь SARS-CoV буюу Ойрхи Дорнодын амьсгалын замын хамшинжтэй холбоотой коронавирус (MERS-CoV) -ээс нас баралтын түвшин бага байсан.
Үзэх линк: https://www.nejm.org/doi/full/10.1056/NEJMoa2002032

  1. Clinical features of patients infected with 2019 novel coronavirus in Wuhan, China

Chaolin Huang*, Yeming Wang*, Xingwang Li*, Lili Ren*, Jianping Zhao*, Yi Hu*, Li Zhang, Guohui Fan, Jiuyang Xu, Xiaoying Gu, Zhenshun Cheng, Ting Yu, Jiaan Xia, Yuan Wei, Wenjuan Wu, Xuelei Xie, Wen Yin, Hui Li, Min Liu, Yan Xiao, Hong Gao, Li Guo, Jungang Xie, Guangfa Wang, Rongmeng Jiang, Zhancheng Gao, Qi Jin, Jianwei Wang†, Bin Cao

2020 оны 1-р сарын 2-ны байдлаар эмнэлэгт хэвтсэн 41 өвчтөнийг 2019-nCoV лабораторийн шинжилгээгээр батлав. Халдвар авсан өвчтөнүүдийн 30 (73%) нь эрэгтэйчүүд, 13,2% нь өөр эмгэг хавсарсан байсан.Үүнд чихрийн шижин 8 (20%), цусны даралт ихсэх 6 (15%), зүрх судасны өвчинтэй (15%) байлаа. Өвчин эхлэхэд түгээмэл тохиолддог шинж тэмдэг нь халуурах 98%, ханиалгах 76%, архаг ядаргаа 44%, бага тохиолддог шинж тэмдэг нь толгой өвдөх 8%, суулгалт 3%, амьсгаадалт 55%-д илэрсэн. Энэхүү судалгааны үр дүнгээс харахад БНХАУ-д бүртгэгдсэн шинэ Коронавирүст (nCoV) халдварын эмнэл зүйн шинж тэмдэг нь дийлэнхи өвчтөнүүдэд ижил байна. Мөн тархалт хурдацтай тархаж байгаагын дээр нууц үе нь уртсаж байгаатай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авах тал дээр дэлхий улс орон бүр хичээнгүйлэн ажиллаж байна.

Үзэх линк: https://www.sciencedirect.com/science/article/pii/S0140673620301835

Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буй Коронавирусийн тархалтын талаарх мэдээлэл (2020 оны 3 сарын 03-ны байдлаар)

Дээрхи тоон мэдээллээс харахад Коронавируст халдвар тархсан 73 улс бүртгэгдсэн үүнээс халдвар авсан хүний тоо 90892-д хүрсэн.

Нийт нас баралт 3117 ба бүрэн эдгэрсэн 47969 хүн байгаа гэсэн тоон баримт байна.

  1. ACC Clinical Bulletin Cardiac Implications of Novel Coronavirus (COVID-19) Brendan Mullen, EVP, Science & Quality, American College of Cardiology. February 28, 2020 ACC Science and Quality Committee.

Америкийн Зүрх судасны эмч нарын нийгэмлэгээс (ACC) шинэ коронавирусын тархалтын үед зүрх судасны өвчтэй хүмүүсээс эмч, эмнэлгийн ажилчдад  халдвар авах өртөмтгий,  онцгой эрсдэлтэй гэсэн мэдээллийг нийтэлжээ.
Үзэх линк: https://www.acc.org/latest-in-cardiology/articles/2020/02/13/12/42/acc-clinical-bulletin-focuses-on-cardiac-implications-of-coronavirus-2019-ncov

Мэдээлэл бэлтгэсэн: АУХ, зүрх судасны мэс заслын секторын ЭШДаА Ё.Пилмаа

Хянасан: АУХ, зүрх судасны мэс заслын секторын эрхлэгч, АУ-ны доктор Б.Содгэрэл