Орчуулсан: Э.Төгөлдөр – ЭШдАа, мэдрэл судлалын сектор, АУХ

Хянасан: Б.Чимэглхам – Ph.D, мэдрэл судлалын секторын эрхлэгч, АУХ

Xiaobo Yang болон түүний хамт олон эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсэн шинэ титэмт вирусын өвчний (ШТВӨ) онош батлагдсан  52 хүнд судалгаа хийсэн бөгөөд эдгээр хүмүүсийн 32 нь нас барсан ба 22%  тархины судасны эмгэгтэй, 22% чихрийн шижин өвчинтэй байжээ. Мөн өөр нэгэн судалгаанд онош батлагдсан 1099 тохиолдлыг  хамруулсан бөгөөд тэднээс шинэ титэмт вирусын халдвар хүнд явцтай байсан 173 тохиолдлоос артерийн даралт ихсэх өвчин (АДИӨ) 23.7%, чихрийн шижин өвчин (ЧШӨ) 16.2%, зүрхний титэм судасны өвчин (5.8%), тархины судасны эмгэг (2.3%) зэрэг хавсарсан өвчлөлтэй байжээ. Дараачийн судалгаанд ШТВӨ-ний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 140 тохиолдлыг хамруулсан бөгөөд эдгээр тохиолдлын 30%-д АДИӨ, 12%-д ЧШ өвчин хавсарсан байжээ. Шинэ титэмт вирусын халдвартай эдгээр хүмүүст хавсарсан өвчнийг эмчлэхийн тулд ихэвчлэн ангиотензин хувиргагч фермент саатуулагч (АХФС) хэрэглэсэн боловч энэ эмчилгээний талаар судлаагүй байна.

Хүний коронавирус (амьсгалын цочмог халтай хамшинж үүсгэгч коронавирус [SARS-CoV] болон SARS-CoV-2) нь бай эсдээ ангиотензин хувиргагч энзим рецептор 2 (ACE2) ашиглан холбогддог бөгөөд энэ нь уушги, гэдэс, бөөр, цусны судасны  хучуур эсүүдэд экспресслэгддэг байна. Чихрийн шижин хэвшинж 1, 2 хэлбэр болон АДИӨ-ний  үед АХФС болон ангиотензин рецептор блокатор (АРБ) эмчилгээ хийхэд AХЭР2-ын экспресс нэмэгддэг болох нь тодорхойлогдсон байдаг. Мөн АХЭР2-ын экспресс ибупрофен болон тиазолидинедион хэрэглэж байгаа үед  нэмэгддэг байна. Эдгээр үр дүнгээс үзэхэд АХЭР2 экспресс нь чихрийн шижин өвчний үед болон АХФС, АРБ эмчилгээ хийхэд ихэсдэг болох нь тодорхой байна. AХЭР2-ын экспресс ихэссэний үр дүнд  шинэ титэмт вирусын халдвар даамжирч хүндрэх магадлал нэмэгдэж байна. Тиймээс бид чихрийн шижин өвчтэй, эсвэл артерийн даралт ихсэх өвчтэй хүмүүст АХФС болон АРБ эмчилгээ хийх нь ШТВӨ-ний явцыг хүндрүүлэх, амь насанд халтай нөхцөл байдал үүсгэхэд нөлөөлж байна гэж таамаглаж байна. Хэрэв бидний энэ таамаглал батлагдвал эмчилгээний тал дээр зөрчилдөөн үүсгэж болох юм. Учир нь AХЭР2 үрэвслийн эсрэг үйлдэлтэй гэж үзэж уушигны үрэвсэлт өвчин, хавдар, чихрийн шижин, АДИӨ зэрэг өвчнүүдийн шинэ эмчилгээ гаргаж болох тал дээр судалгаа хийж байгаа аж. Цаашид SARS-CoV-2  халдвараар халдварлахад ялангуяа Ази хүмүүст генетикийн урьдал хүчин зүйл холбоо хамаарал байгаа эсэх энэ нь магадгүй ЧШӨ хамааралт AХЭР2-ын полиморфизм, тархины харвалт, АДИӨ зэрэгтэй хамаарал байгаа эсэх талаар судлах хэрэгтэй байна. Эдгээр мэдээллүүдийг нэгтгэн дүгнэхэд тухайн хувь хүний мэдрэг чанар нь магадгүй эмчилгээ, AХЭР2-ын полиморфизм зэргээс хоёулангаас нь хамааралтай байж болох юм.

Зүрхний өвчин, АДИӨ, ЧШ өвчинтэй, AХЭР2 экспрессийг нэмэгдүүлдэг эм хэрэглэдэг хүмүүс ШТВӨ-ний халдвар авах, халдвар нь хүнд явцтай байх өндөр магадлалтай тул уг өвчтөнүүдийг сайтар хянаж хэрэв боломжтой бол AХЭР2 нэмэгдүүлдэг эмийг солих хэрэгтэйг зөвлөж байна. 2020.02.28-ны өдрийн байдлаар бид кальцийн суваг хориглогчид нь AХЭР2-ын экспрессийг ихэсгэдэг эсэх талаар ямар нэгэн судалгаа олоогүй тул уг эмийг альтернатив эм болгон ашиглахыг зөвлөж байна.

Энэхүү мэдээллийг бичихэд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү https://www.thelancet.com/journals/lanres/article/PIIS2213-2600(20)30116-8/fulltext

 Lei Fang, George Karakiulakis,

*Michael Roth

michael.roth@usb.ch

Pulmonary Cell Research and Pneumology, Department of Biomedicine and Internal Medicine,

University Hospital Basel, CH-4031 Basel, Switzerland (LF, MR); and Department of Pharmacology, School of Medicine, Aristotle University of Thessaloniki, Thessaloniki, Greece (GK)

  1. Yang X, Yu Y, Xu J, et al. Clinical course and outcomes of critically ill patients with SARS-CoV-2 pneumonia in Wuhan, China: a single-centered, retrospective, observational study.

Lancet Respir Med 2020; published online Feb

doi.org/10.1016/S2213-2600(20)30079-5.

  1. Guan W, Ni Z, Hu Y, et al. Clinical characteristics of coronavirus disease 2019 in China. N Engl J Med 2020; published online Feb 28. DOI:10.1056/NEJMoa2002032.
  2. Zhang JJ, Dong X, Cao YY, et al. Clinical characteristics of 140 patients infected by SARS-CoV-2 in Wuhan, China. Allergy 2020; published online Feb 19. DOI:10.1111/all.14238.
  3. Wan Y, Shang J, Graham R, Baric RS, Li F. Receptor recognition by novel coronavirus from Wuhan: Ananalysis based on decade-long structural studies of SARS. J Virology 2020; published online Jan 29. DOI:10.1128/JVI.00127-20.
  4. Li XC, Zhang J, Zhuo JL. The vasoprotective axes of the renin-angiotensin system: physiological relevance and therapeutic implications in cardiovascular, hypertensive and kidney diseases. Pharmacol Res 2017; 125: 21–38.