Цусны зохиомол эргэлт, мембран оксигенатор аппарат нь зүрх болон уушгины хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнд амьсгалын үйл ажиллагааг орлуулах, эмийн эмчилгээний үр дүн өгч цусны хөдлөл зүй ба амьсгалын эрхтний үйл ажиллагаа сэргэтэл үүрэг гүйцэтгэх төхөөрөмж болно. ЭКМО төхөөрөмж нь уушгины үйл ажиллагаа, хийн солилцоог гүйцэтгэх ба цусны зохиомол эргэлт, мембран оксигенаторын тусламжтайгаар венийн цусыг хүчилтөрөгчжүүлэн артерийн цусаар эд эрхтэнг хангахад оршино. 

2019.05.19 өдрийн “Журнал клуб”-т Зүрх судасны мэс заслын секторын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, перфузиологич их эмч, АУ-ны доктор, дэд профессор Л.Галсумьяа эмчийн тавьсан сонирхолтой илтгэлийг хүргэж байна.