Эмнэлзүйн тохиолдол
37 настай эрэгтэй. 2020 оны 1 сарын 14-ний өдөр эмнэлэгт хэвтсэн.
Эмнэлэгт ирэх үеийн зовиур: Цээжээр эвгүй оргих, амьсгаадах, суулгах
Өвчний түүх: Дээрхи зовуурь сүүлийн 3 хоногт илэрсэн.
Үзлэгт: Артерийн даралт 80/50 мм м.у.б хүртэл буурсан.
Эмнэлэгт ирэх үеийн шинжилгээ:
Лабораторийн шинжилгээ: тропонин I 10000 нг/л, креатининкиназын изоэнзим (Creatine kinase isoenzyme CKMB) 112.9 нг/л, захын натри хөөгч пептид (NPBNP) 21025 нг/л.
Багажийн шинжилгээ:
Цээжний рентген зураг: Зүрх томорсон (Зураг А: зүрх цээжний харьцаа 0.70).
Цээжний компьютер томографи (CT) шинжилгээ: Уушигны үрэвсэл, зүрх томрох, цээжний гялтанд хальсанд шингэн тодорхойлогдоно (B ба C зураг).
Зүрхний цахилгаан бичлэг: Цочмог зүрхний шигдээс (III, AVF холболтон дээр ST-сегмент өргөгдсөн) (D ба E зураг)
Зүрхний хэт авиан шинжилгээ: Зүрх томорсон, ховдлын систолын үйл ажиллагаа буурсан.
– Зүүн ховдлын хэмжээ (LV) 58 мм
– Зүүн тосгуурын хэмжээ (LA) 39 мм
– Баруун ховдлын хэмжээ (RV) 25 мм
– Баруун тосгуурын хэмжээ (RA) 48 мм
– Зүүн ховдлын агших чадвар (LVEF) 27%
– Үнхэлцэгт 2 мм орчим шингэнтэй
Титэм судасны ангиографи: Титэм судасны нарийсал илрээгүй.
Цэрний шинжилгээ: Амьсгалын замын эмгэгтэй холбоотой 13 вируст нуклейн хүчил үзэхэд, коронавирусын нуклейн хүчлийн сорил эерэг, бусад 12 нуклейн хүчил сөрөг
Онош: Уушгины үрэвсэл ба зүрхний шок бүхий коронавирусын цочмог миокардит
Эмийн эмчилгээ:
– Үрэвслийн эсрэг – Метилпреднизолон (200 мг/өдөр, 4 өдөр)
– Дархлаа дэмжих- Иммуноглобулин (20 г/өдөр, 4 өдөр)
– Артерийн даралт нэмэх – Норэпинефрин
– Зүрхний ачааллыг бууруулах шээс хөөх эм – Торакемид ба Фуросемид
– Зүрхний булчингийн агшилтыг нэмэгдүүлэх – Милринонэ
– Халдварын эсрэг – Пиперациллин сульбактам
– Ходоодны хүчлийг дарангуйлах – Пантопразол
Эмчилгээ хийсний дараа өвчтний биеийн байдал мэдэгдэхүйц сайжирсан.
– Нэг долоо хоногийн дараа:
Цээжний рентген зурагт: Зүрх цээжний хэвийн харьцаа (Зураг F зүрх цээжний харьцаа 0.49).
Зүрхний хэт авиан шинжилгээ: Зүрхний хэмжээ, үйл ажиллагаа хэвийн хэмжээнд эргэж ирснийг харуулж байна (LV 42 мм, LA 34 мм, RV 24 мм, RA 33 мм, LVEF 66%).
Лаборатори шинжилгээ: Тропонин I- 220.5 нг/л, Креатининкиназын изоэнзим (CKMB)- 9.14 нг/л, захын натри хөөгч пептид (NPBNP)-1587 нг/л
– 3 долоо хоногийн дараа: зүрхний булчингийн гэмтлийн биомаркер хэвийн хэмжээнд хүрсэн. Тропонин I – 21.4 нг/л, Креатининкиназын изоэнзим (CKMB) – 2.25 нг/л, захын натри хөөгч пептид (NPBNP) -139 нг/л
Дүгнэлт: Эмнэлзүйн энэхүү тохиолдол нь бусад ижил төстэй өвчтнүүдийг эмчлэхэд тус болох болов уу. Үрэвслийн эсрэг глюкокортикоид, иммуноглобулины эмчилгээнд эрт оруулах нь ийм өвчтний эмчилгээнд чухал үүрэг гүйцэтгэдэг байж болох юм.
Эх сурвалж: https://doi.org/10.1093/eurheartj/ehaa190
Мэдээлэл бэлтгэсэн: Зүрх судасны мэс заслын сектор, ЭША Ё.Пилмаа, Ө.Нацагдорж
Мэдээлэл хянасан: ЗСМЗ-ын секторын эрхлэгч АУ-ны доктор Б.Содгэрэл
Recent Comments