Эмнэл зүйн тохиолдол
Эмэгтэй 47 настай, африк – кариб гаралтай иргэн, 2020 оны 3 дугаар сард “ myopericarditis” гэсэн урьдчилсан оноштой эмнэлэгт хэвтсэн.
Хэвтэх үеийн зовуурь: бие зарайна, цээжээр өвдөнө, амьсгаадана, хуурай ханиалгана.
Өвчний түүх: Зүрх судасны эрсдэлт хүчин зүйлгүй. 2017 онд хийсэн ангиографийн шинжилгээнд титэм судасны бөглөрөл илрээгүй.
Лабораторийн шинжилгээ:
Тропонин: 225 болон 253 нг/л .
Хамар залгиурын арчидасны шинжилгээнд коронавирус эерэг.
Зүрхний цахилгаан бичлэг (зураг А): Синусийн тахикарди. Доод хажуугийн холболтод ST сегмент өргөгдсөн (concave infero-lateral ST elevation).
Цээжний хөндийн X-ray (зураг В): Уушгины нягтрал бага зэрэг ихэссэн, цусны эргэлтийн зогсонгишил шинж
Зүрхний хэт авиан шинжилгээ (Зураг C): Үнхэлцгийн хөндийд хамгийн өргөн хэсэгтэй 1,1 см тархмал шингэнтэй, зүрх шахагдсан шинжгүй, зүүн ховдлын үйл ажиллагаа хэвийн.
Үзлэгээр: Өвчтний халуун хэвийн 36.9С, артерийн даралт буурсан (80/50 мм.муб), зүрхний цохилт түргэссэн (110/мин).
Эмчилгээнд үр дүн өгөөгүй учир өвчтөнг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн цусны эргэлтийг дэмжих эмчилгээ хийв.
Давтан зүрхний хэт авиан шинжилгээ (Зураг D): Үнхэлцгийн шингэн хамгийн өргөн хэсэгтээ 2.0 см, зүрх шахагдах шинж илэрсэн.
Өвчтний биеийн байдал огцом муудаж, гемодинамик үзүүлэлтүүд тогтворгүй, мөн халдвар тараах эрсдэлийг харгалзан зөөвөрлөж, X-ray хяналтад үнхэлцгийн хөндийг хатгалт хийх тохиромжгүй гэж үзэв. Улмаар эрчимт эмчилгээний тасагт зүрхний хэт авиан хяналтан доор үнхэлцэгийг хатгаж нийт 540 мл шүүдэст шингэн соруулж авсан. Тус шингэнд Ковид-19 халдвар илрээгүй. Гемодинамик үзүүлэлтүүд нэн даруй сайжирсан.
Ковид-19 халдварын үед илэрсэн зүрх шахагдах анхны тохиолдлыг танилцууулав. Ковид-19 халдвартай өвчтөн хүндрэх үед ялган оношилгоонд зүрх шахагдах тохиолдлыг сэжиглэж үзэх ёстой.
Эх сурвалж: https://doi.org/10.1093/eurheartj/ehaa253
Мэдээлэл бэлтгэсэн: Зүрх судасны мэс заслын сектор, ЭША Ө.Нацагдорж
Мэдээлэл хянасан: Зүрх судасны мэс заслын секторын эрхлэгч, АУ-ны доктор Б.Содгэрэл
Зураг А. Зүрхний цахилгаан бичлэгт ST сегмент өргөгдсөн байв (concave infero-lateral ST elevation)
Зураг В. Уушигны нягтрал бага зэрэг ихэссэн, судасны зураглал баруун доод хэсгээр олширсон
Зураг С. Эхний зүрхний эхо-д үнхэлцэгт дунд зэргийн хэмжээний шингэнтэй байна
Зураг D. Давтан зүрхний эхо-д шингэний хэмжээ эрс нэмэгдсэн байна.
Recent Comments