Ковид-19 халдвар эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч, эмнэлгийн байгууллага, мэргэжилтнүүд туршлага хуримтлуулан энэ тухай бусаддаа хэлж ярих болсон байна. Жишээ нь Н.В.Склифосовскийн нэрэмжит Яаралтай тусламжийн эрдэм шинжилгээний хүрээлэн нь вебинар буюу онлайн сургалт үнэ төлбөргүй хийж өөрсдийн дадлага туршлагыг хуваалцаж байгаа юм. Хүрээлэнгийн захирал Оросын шинжлэх ухааны академийн гишүүн, АШУ-ны доктор С.С.Петриков “Олон төрлийн мэргэшлийн эмнэлэгт Ковид-19 өвчтөнд тусламж үйлчилгээ зохион байгуулах” сэдвээр сургалт явуулсан нь авч хэрэгжүүлэх санаа, зөвлөмж ихтэй тул тоймлон орчуулж хүргэе.

Эхлээд хүрээлэнгийн тухай товч мэдээлэл өгье.

Тус хүрээлэн нь олон төрлийн мэргэшлийн эрдэм шинжилгээ-дадлага сургалтын томоохон төв бөгөөд түргэн тусламж, яаралтай мэс засал, сэхээн амьдруулах, хавсарсан гэмтэл, түлэгдэлт, яаралтай зүрх судас, хурц хордлого гэх мэт бүх төрлийн яаралтай тусламжийн чиглэлээр ажилладаг. 900 орчим эмч эрдэм шинжилгээний ажилтнууд (3 академич, 88 ScD, 230 Ph.d) ба жилдээ 67000 хүнд 2500 төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Анагаахын 40 чиглэлээр ажилладгийн тал нь эмнэлзүйн чиглэл бөгөөд нэн ялангуяа яаралтай тусламж шаардагдах өвчин эмгэгүүдийн оношилгоо эмчилгээний шинэ арга боловсруулан гаргадаг. 944 эмнэлгийн орон дээр (132 сэхээний ор) жилдээ 30000 өвчтөн хүлээж авч, 20000 хагалгаа хийдэг. Сургалтын бааздаа жилд 200 ординатур эмч (манайхаар бол резидент гэсэн үг) хүлээн авч сургадаг.

Ингээд тус хүрээлэн бэлтгэл хэрхэн хийсэн талаар захирлын илтгэлээс тоймлоё.

ЭМНЭЛГИЙН БАЙР:

-Эмнэлгийн 1 жигүүр (корпус) сулласан. Энэ нь эх барилгатай хүзүүвчээр холбогдох 6 давхар барилга юм. 1-5 давхарт өвчтөн эмчлэх, 6 давхрыг улаан бүсээс гарсан ажилтнууд түр амрах хэсэг болгосон.

-Хэвтүүлэн эмчлэх өрөө бүр угаалтуур, шүршүүртэй байх хэрэгтэй болсон.

-Санпропускник (бохир бүсээс гарахдаа ариутгах хэсэг) -уудыг байгуулсан. Бохир бүсээс хэрхэн гарах зурагтай зааварчилгаануудыг хадсан. I өрөөнд нүдний шил, нэгдэх бохир бээлий тайлах; II өрөөнд бусад хамгаалалтын хувцсаа тайлах; III өрөөнд гараа угаах, ариутгалын бодисоор арчих. Дараа нь доош бууж усанд орох, хувцас солих боломжтой.

102 ОР БЭЛДСЭН:

-22 ортой 2 сэхээн: 13 ортой “хүлээн авах”, 9 ортой “хүнд өвчтний сэхээн”

-80 ортой эмчилгээний хэсэг: энэ нь 20 ортой 4 тасаг болсон.

-Удирдах баг (IT мэргэжилтэн, жижүүрийн удирдлага, корпусын дарга)

-Дотуур холбооны гар утас, дотоод сүлжээний утас

-КТ байхгүй, рентген байсан.

-Чек хуудас (️ зурдаг бэлэн асуумжтай хуудаснууд)

-Хүчилтөрөгч бэлдсэн.

-“Бохир” бүсэд эмч нар чек хуудас ашиглан бичсэн зүйлсээ скайнэрдэн, компьютерээр явуулж, “цэвэр” бүсэд гарч ирсний дараа өвчний түүхийг үргэлжлүүлэн гүйцээж бичиж байсан.

-Хяналтан дор хамгаалалтын хувцас өмсөж тайлах дадлага сургуулилт хийсэн. Бэлтгэлийн үед бүх зүйл санаснаар болж байв!

-Бид КТ тийм их ач холбогдолтой оношилгоо болно гэж мэдээгүй учир рентген ашиглана гэж төлөвлөсөн.

Эрдэм шинжилгээний баг чек лист бэлдэж өгсөн. Хурдан ажиллах боломжтой энэ чек лист бидэнд маш их хэрэг болсон. Бохир бүсэд чек хуудас бөглөн өвчтнийг хааш шилжүүлэх алгоритмын дагуу хурдан ажиллах боломжийг хангасан.

НЭЭЛТ:

5 дах өдрийн орой нээсэн. 103 бидний төсөөлөөгүй олон хүн авчирсан. Ажлын бус цаг тул хүлээн авахад өвчтөн хүлээж авах ажилтан дутагдсан. Ажилтнууд хүлээж авсан хүнээ дотогш авч ороод нэг мэдсэн удирдлагын багаас “цэвэр бүсэд” хүн үлдээгүй байсан. 12-36 цагийн дараа дахин зохицуулалт хийсэн.

ДАХИН ЗОХИЦУУЛАЛТ:

-Жижүүрийн удирдлагыг 5 ээлж болгон 24 цагаар ажиллуулав.

-1 удаа ээлжинд гарахдаа 2-уулаа гарах боллоо. 1 нь дотогш орлоо гэхэд нөгөө нь үлдэх юм. Энд ихэвчлэн тасгийн эрхлэгч нар томилогдсон.

-Хүлээн авахын эмч, сувилагч нарыг нэмсэн.

-Рентген огт хэрэггүй байсан. Өвчтнүүдийг битүү боксонд хийж өөр корпус руу КТ-т хүргэх баг ажиллуулсан. Коридор гарган хүргэж байв. Корпустаа КТ суурилуулах санал гаргаж удахгүй хотын захиргаанаас хүч тавин шинээр КТ суурилуулж өгсөн.

-Хүмүүсийн 30-50% сэхээн амьдруулах тасагт хэвтэх шаардлагатай байсан. Сэхээний ор хүрэлцэхгүй болж 7 хоногийн дараа нэмсэн. Анх сэхээн ба эмчилгээний 22:80 ортой байсан бол одоо 52:50 болгосон.

1 давхарт сэхээний хүлээн авах

2 давхарт хүнд өвчтөний сэхээн: ЭКМО, амьсгалын аппаратанд орох хүмүүс

4 давхарт амьсгалын аппараттай ч сайжирч буй хүмүүс

3,5 давхарт эмчилгээний тасгууд байрласан.

-Сэхээний ор бүр амьсгалын аппарат, хүчилтөрөгчтэй байх хэрэгтэй.

-ЭКМО аппарат 3 байна.

-Зарим өвчтөн гемодиализийн аппаратанд орж байна.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУХАЙД:

-Хамгийн дутагдаж буй зүйл бол хүний нөөц байна.

-Анестезиолог реаниматолог эмч нар хамгийн чухал хүмүүс болж байна.

-Амьсгалын аппарат ажиллуулж чаддаг байх хэрэгтэй.

-4 давхарт гэмтэл, кардиолог гэх мэт өөр мэргэжлийн эмч нарыг ажиллуулж байгаа.

-Эмч хүрэлцэхгүй тул ЭМЯ-ны зөвшөөрлөөр ординатурийн 2 дах жилийн эмч нарыг ажиллуулж байна. Манай хүрээлэнд 600 орчим ординатур эмч суралцаж байгаа юм.

-Хамгаалалтын комбинзонтай олон цаг ажиллахад маш хүнд байна.

Ийнхүү захирлын ярьснаас дараах дүгнэлт хийлээ.

ДҮГНЭЛТ:

1.Олон төрлийн мэргэшлийн эмнэлгүүд Ковид-19 өвчтөнг эмчлэхийн тулд тусгайлсан зохион байгуулалт хэрэгтэй.

2.КТ зайлшгүй хэрэгтэй бөгөөд зөөвөрлөх аргыг урьдчилан боловсруулах

3.Амьсгалын аппарат олноор шаардагдана, мөн ажиллаж сургах

4.Хүний нөөцөө бэлдэх, урьдчилан сургалтуудыг зохион байгуулах

5.Ажил хөнгөвчлөх технологи ашиглах

Бэлтгэсэн: АУ-ны доктор Л.Тулгаа

Вебинарын линк: https://m.youtube.com/watch?v=rzHv_gUKo3Y#menu

Хүрээлэнгийн линк:

https://sklif.mos.ru/