Анагаах ухааны хүрээлэнгийн дотрын эмгэг судлал болон хавдар судлалын секторын хамт олон Монгол улсын хүн амын дунд ходоод, улаан хоолойн шинэ тохиолдолд хийсэн судалгааны үр дүнгээр “Incidence of Stomach and Esophageal cancer in Mongolia: Data from 2009 to 2018” сэдэвт өгүүллийг Euroasian Journal of Hepato Gastroenterology сэтгүүлийн шинэ дугаарт хэвлүүллээ. Уг судалгааны өгүүллээс Монгол улсын ходоод, улаан хоолойн хавдрын шинэ тохиолдлын тоог аймаг тус бүрт ямар байгааг харж болох бөгөөд сүүлийн 10 жил дээрх хавдрын шинэ тохиолдол яаж өөрчлөгдсөнийг унших боломжтой. Судалгааны баг дан Монгол эрдэмтэд, судлаачдаас бүрдсэн бөгөөд ходоод, улаан хоолойн хавдрын шинэ тохиолдлыг бүх аймгийн сумд, дүүргийн эмнэлгүүдийн сүүлийн 10 жилийн мэдээллийг цуглуулан дүгнэж, шинээр нэгтгэн тогтоосноороо онцлог болсон юм. Та бүхэн доорх линкээр орж хэвлэгдсэн өгүүллийн бүрэн эхтэй танилцах боломжтой.

Линк: https://pubmed.ncbi.nlm.nih.gov/32742967/