5 настай охин 3 өдрийн турш халуурсан, хоолой өвдсөн, залгихад хөндүүрлэж өвдөнө гэсэн зовиуртай хүүхдийн эмнэлэгт ирсэн. Охинд ханиах, нус гоожих, хоолой сөөх шинжүүд илрээгүй. Биеийн халуун 400 хэм хүрсэн байв.
Бодит үзлэгээр салст бүрхэвч хуурай, хүзүүний урд талын тунгалагийн булчирхай томорсон, зөөлөн, эмзэглэлтэй. Хүүхдийн уруул хагарсан, хэлний хөхлөг томорсон, улаан хэлтэй байсан бөгөөд үүнийг “гүзээлзгэнэ хэл” гэнэ. Гүйлсэн булчирхай үрэвсэж, хөөж хавагнан томорсон. Тууралт, нүдний салстын бүрхэвч гэмтэл, амны хөндийн шарх, дэлүү томрох шинж тэмдэг илрээгүй.
Лабораторийн шинжилгээгээр цагаан эсийн тоо 14,400 хүрсэн ба түүнээс нейтрофил 73%, лимфоцит 19.0%, хэв шинжит бус лимфоцит 0.9% байв.
Хоолойн өсгөвөрийн шинжилгээнд А бүлгийн стрептококк эерэг тодорхойлогдож, стрептококкийн шалтгаантай фарингит гэж онош тавьсан.
“Гүзээлзгэнэ хэл” нь бусад өвчний үед, тухайлбал Кавасакийн өвчний үед илэрч болно. Хүүхдэд амоксициллин 10 хоног уух эмчилгээ бичиж өгсөн ба бүрэн эдгэрчээ. Охин эмчийн хяналтанд байсан ба 3, 6 сарын дараа дахин давтан үзэхэд шинж тэмдэг илрээгүй байна.
Орчуулсан: Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, хавдар судлаач эмч Б.Оюун-Эрдэнэ
Хянасан: АУ-ны доктор Л.Тулгаа
Эх сурвалж: The New England Journal of Medicine, March 18, 21
Recent Comments