Тохиолдол: Эмнэлзүйн тохиолдол
- Өвчтөн 74 настай, эрэгтэй
- Өвчний түүх- Чихрийн шижин, титэм судасны өвчин болон өмнө нь миокардийн шигдээс оношлогдож байсан.
- Яаралтай түргэн тусламжийн тасагт зүрхний гаралтай шок гэсэн оношоор ирсэн.
- Зүрх уушигны сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлсэн.
- Эмнэлзүйн тохиолдол хэвлэн нийтлүүлэх зөвшөөрөл авсан.
Лабораторийн шинжилгээнд:
Гурван хэмжээст CT (компьютер томографик) судсан дотуурх оношилгоо хийж шалгахад гол судсыг бүхэлд нь хамарсан бүлэнт бөглөрөл илэрсэн, аортын уруудах хэсгээс эхлэн висцерал артериуд, чацархайн дээд артери, хэвлийн гол судас болон зүүн, баруун бөөрний артериудыг хамарсан бүлэнт бөглөрөл байсан (Зураг А).
Хоёр талын уушгинд олон хэлбэрт сүүн шилний шинж илэрсэн (Зураг B ба C).
Тухайн өвчтөнд амьсгалын замын цочмог хам шинж коронавирус (SARS-CoV-2) -ын оношилгоо нь урвуу транскриптаз – полимеразагийн гинжин урвалын шинжилгээгээр батлагдсан. Өвчтөн компьютер томографийн хийлгэсний дараа шууд нас барсан.
SARS-CoV-2 вирусийн улмаас үүссэн Ковид-19-ийн халдвар нь цус бүлэгнэлтийн ихсэлттэй холбоотой болохыг харуулж байна.
Цитокины ялгарал хэт ихсэж, макрофаг болон ялтаст эсийн хэт идэвхижилээр өдөөгдсөн их хэмжээний үрэвсэл болон эндотелийн үйл ажиллагааны алдагдал нь коагулопати үүсэлтэй холбоотой юм.
Эх сурвалж: European Society of Cardiology.
https://academic.oup.com/eurheartj/advancearticle/doi/10.1093/eurheartj/ehab011/6120264
Бэлтгэсэн: Зүрх судасны мэс заслын сектор ЭША Ё.Пилмаа
Хянасан: Зүрх судасны мэс заслын секторын эрхлэгч АУ-ны доктор Б.Содгэрэл
Recent Comments