Монгол улсын хэмжээнд 2019 оны байдлаар гепатитийн вирусийн халдвар 527 тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд 1.7 байгаа нь нийт халдварт өвчний  дотор 1.2%-ийг эзэлж байна. Өнгөрсөн онд бүртгэгдсэн өвчлөлтэй  харьцуулахад 52 тохиолдол буюу 10000 хүн амд 0.2-оор нэмэгдсэн байна. Иймд гепатит С болон В, Д вирусийн халдвар дамжих зам, шинжилгээний хариуг унших аргачлал, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна. 

Элэгний вирусийн халдвар нь дараах замаар дамжин халдварлана.

Халдвар дамжих зам :

Эмнэлгийн тусламж үйлчилгээнээс 

  • Баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн, донорын эд, эрхтэн сэлбэх, шилжүүлэн суулгах 
  • Ариутгаагүй багаж хэрэгслээр (мэс ажилбар хийлгэх, гемодиализ)
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчээс халдвар авах

Бусад 

  • Арьс салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулах гоо сайхны мэс ажилбар(чих цоолох, шивээс хийлгэх)
  • Халдвартай хүний шүдний сойз, сахлын хутга, хумсны хутга хэрэглэх 
  • Мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэгчид зүү тариур дамжуулснаар, хамраар эм хэрэглэх 
  • Эхээс урагт/нярайд дамжих (төрөх явцад хүүхдийн арьсны бүрэн бүтэн байдал алдагдах, эхийн цусанд вирусийн ачаалал, АЛАТ өндөр, HBeAg эерэг байх нь халдвар дамжих магадлалыг ихэсгэдэг)
  • Бэлгийн замаар халдвар дамжих: элэгний вирусийн халдвартай хүнтэй хамгаалалтгүй (бэлгэвчгүй) бэлгийн хавьталд орох

HbsAg– ГВВ-ийн гадаргуугийн эсрэг төрөгч

Anti-HBs– ГВВ-ийн гадаргуугийн эсрэг бие

Anti-HBc– ГВВ-ийн цөмийн эсрэг бие

IgM anti-HBs– ГВВ-ийн цөмийн эсрэг төрөгчийн эсрэг IgM эсрэг бие

ГВВ- Гепатит В вирүс

Хэрвээ танд элэгний  В вирусийн халдвар батлагдсан бол заавал Д вирус илрүүлэх шинжилгээ хийлгэх ёстойг анхаарна уу !!!

 

 Халдвараас урьдчилан сэргийлэх арга зам:

Одоогоор С болон Д вирусийн эсрэг вакцин байхгүй. 

  • Дархлаажуулалтанд хамрагдах

    • Халдвартай цус болон биологийн шингэнд шууд хүрэлцэхээс зайлсхийх
    • Халдвар авсан эхээс нярайд жирэмслэлтийн явцад болон төрөх үед халдвар дамжихаас сэргийлэх
    • Халдвар авсан хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орохгүй байх 
    • Хурц иртэй сахлын хутга, шүдний сойз, ээмэг болон хумсны хутгыг бусадтай хувааж хэрэглэхгүй байх 
    • Зүү тариурыг дундаа болон дахин хэрэглэхгүй байх (Жишээлбэл: хар тамхи, хууль бус бодис хэрэглэхдээ зүү тариурыг дундаа хэрэглэх, бүрэн ариутгаагүй зүү тариурыг дахин хэрэглэх, шивээс хийлгэх, чих болон биендээ персинг хийлгэх, зүү эмчилгээ зэрэг байж болно) 
    • Баталгаагүй эмнэлгийн байгууллага (Жишээ нь шүдний эмнэлэг),гоо сайхны салоноор арьс салстын бүрэн байдлыг алдагдуулах ажилбар хийлгэхгүй байх

    Мэдээлэл  бэлтгэсэн: Ө.Болор, ЭША, Дотрын эмгэг судлалын сектор, АУХ

    Хянасан: Б.Батболд, ЭНБД, АУ-ны доктор 

    Эх сурвалж: 

    1. https://moh.gov.mn/uploads/files/a0cf6833450ce3c80075f2fdfbbadb578eda320e.pdf

        2.https://moh.gov.mn/uploads/files/b87d4014cf645956c04d40a618dc3403033e84d3.pdf

    1. www.immunize.org/catg.d/p4090.pdf
    2. http://hdc.gov.mn/media/uploads/2020-08/2019-eruul_mendin_uzuulelt_MU_mail.indd_2020_______7___21final.pdf