(2021.06.03-нд шинэчлэгдсэн)

Эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг шуурхай хүргэдэг Medscape.com  сайтад тавигдсан мэдээллийг орчуулан хүргэж байна. 

Цар тахлын эсрэг тэмцэлд манай орны эмч, эмнэлгийн ажилчид ч бүх хүчээрээ, хоёргүй сэтгэлээр зүтгэн хичээн ажиллаж байна. Тэднийгээ хүндэтгэж,ойлгож, сэтгэлийн дэм өгцгөөе.

Өнөөдрийн байдлаар шинэ коронавируст цар тахлын халдварын тохиолдлын тоо дэлхий дахинд 182 сая, үүнээс нас баралт 3.9 сая болсон байна. Манай оронд 115.478 тохиолдол бүртгэгдэн, 563 нас баралт гараад байна. Үүний дотор эмч, эмнэлгийн ажилчдын дотоодын халдвар мөн адил өдөр бүр бүртгэгдэж байгаа билээ. Өдөр бүр тохиолдолын тоо буурахгүй, эмнэлгийн тусламж үзүүлэх хүний нөөцийн дутмаг байдал, эмнэлгийн орны хүрэлцээ муу байгаагаас шалтгаалан эмнэлгийн ажилчдын ачаалал хэд дахин нэмэгдэж, улмаар халдвар авах эрсдэл нэмэгдэж байна.

Эрүүл мэндийн ажилчид дэлхий дахинд ковидын халдвартай өвчтнүүдийг эмчлэх, эрүүл мэндийн тусламж үзүүлэхээр галын тэргүүн шугаманд ажиллахдаа халдвар авах эрсдэл өндөр байна. Олон арван улс оронд эрүүл мэндийн салбарын мянга мянган ажилчид Ковид 19-ийн халдвар авч нас барсаар байна.

Үүнд: Эмч, сувилагчид, туслахууд, техникчид, удирдах албаныхан, сайн дурынхан, жолооч, үйлчлэгч, асрагчид, шинээр ажилд орсон болон тэтгэвэрт гарсан ажилчид зэрэг эмнэлгийн ажилчид нас барсан байна. Бид тэдэнд хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. Бид тэднийг үүрд санан дурсана.

Ковидын бус шалтгаан буюу цар тахлын үеийн стресс, ачааллын улмаас нас барсан тохиолдлууд ч байна.

Энэхүү жагсаалтад нас барсан хүмүүсийг бүрэн бүртгээгүй бөгөөд мэдээллийг байнга шинэчлэж байна. Доорх холбоосоор орж нас барсан эмч, эмнэлгийн ажилчдын нэр, нас, эмнэлгийн нэр, тасгийн нэр, мэргэжил, аль улсынх гэх мэтчилэн мэдээлэл илгээх боломжтой.

https://docs.google.com/forms/d/1ar8XHicZIniIJO6GraGDQmL7ylqW1aE7DNfDCfYeV_g/viewform?ts=5e95c411&edit_requested=true

Харин Ковид-19-тэй холбоотой нас барсныг батлахгүйгээр нэрийг нь оруулах боломжгүй.

2020.07.01-ны байдлаар энэхүү жагсаалтад 64 орны 1800 орчим хүмүүсийг бүртгэсэн бөгөөд хамгийн залуу нь 20 настай, хамгийн хөгшин нь 99 настай эмнэлгийн ажилчид байв.

Энэхүү мэдээллийн эх сурвалжийн холбоосоор орж Ковидын цар тахлын үед өвчтнүүдэд тусламж үзүүлж байгаад халдвар авч нас барсан эмнэлгийн ажилчидын жагсаалтыг харах боломжтой.

Эх сурвалж: https://www.medscape.com/viewarticle/927976#Q

Мэдээлэл бэлтгэсэн: Мэдрэл судлалын секторын ЭША М.Мандахнар

Хянасан: АУ-ны доктор Б.Чимэглхам