Анагаах ухааны хүрээлэн Эрүүл мэндийн сайдын 2018 оны 10 сарын 18-ны өдрийн А/420 тоот тушаалаар батлагдсан “Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулах тухай” журмын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор зорилтот бүлгийн хүн амд улаан хоолой, ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн талаар мэдээллийг хүргэх, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Увс, Ховд, Завхан аймгийн иргэдийн дунд ухуулга сурталчилгааны арга хэмжээ зохион байгууллаа. Ухуулга сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулахын өмнө иргэдийн дунд улаан хоолой, ходоодны хорт хавдрын талаарх мэдлэг, түүнд хандах хандлага, дадлын суурь үзүүлэлтийг тогтоосон. Ийнхүү судалгааны үндсэн дээр дараах нөлөөллийн арга хэмжээг тус аймгийн иргэдийн дунд зохион байгууллаа.
- Улаан хоолой, ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлтийн талаар олон нийтэд зориулсан 2 видео контент (шторк), 3 постер (инфографик, зураглал) бэлтгэж, цахим хэлбэрээр түгээсэн. Зорилтот аймгийн иргэдэд цаасан хэлбэрээр тараасан. https://www.youtube.com/watch?v=1S5Q_cL3hH0
https://www.youtube.com/watch?v=MvTMaxtp5kM&t=13s https://www.facebook.com/instituteofmedicalsciences1/photos/a.226526785387317/579615136745145/ https://www.facebook.com/instituteofmedicalsciences1/photos/a.226526785387317/549414359765223/ https://www.facebook.com/instituteofmedicalsciences1/photos/a.226526785387317/548992386474087 https://www.facebook.com/instituteofmedicalsciences1/photos/a.226526785387317/547506893289303/ https://www.facebook.com/instituteofmedicalsciences1/photos/a.226526785387317/545370230169636
- Улаан хоолой, ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн талаар ард иргэдэд мэдлэг, хандлага, дадал олгох гарын авлага боловсруулж, хэвлүүлэн зорилтот 3 аймаг буюу Увс, Ховд, Завхан аймгийн ард иргэдэд тараасан. https://online.fliphtml5.com/sjocf/tqru/#p=1
- Монголын үндэсний олон нийтийн телевиз, MNB -1 cувгаар 120/80 эрүүл мэндийн нэвтрүүлгийн нэг дугаарыг “Улаан хоолой, ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг” сэдвээр бэлтгэн ард иргэдэд мэдээлэл хүргэсэн. 120/80 эрүүл мэндийн нэвтрүүлгийн “Улаан хоолой, ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг” дугаарыг Увс аймгийн MBC, Завхан аймгийн Air1, Ховд аймгийн ХоТВ телевизээр цацсан.
Нөлөөллийн арга хэмжээний дараа зорилтот 3 аймгийн иргэдээс улаан хоолой, ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн талаарх судалгааг дахин авч, үнэлсэн. Судалгаанд хамрагдсан иргэдэд нөлөөллийн үйл ажиллагаа явуулсны дараа иргэдийн мэдлэг 30.2%, хандлага 6.2%, дадал 7.7%-иар тус тус өссөн ба мэдлэг, хандлага, дадлын түвшин хангалтгүй байсан иргэдийн хувь (мэдлэг 7.2%, хандлага 1.6%, дадал 7.2%-иар) буурсан байна. Цаашид мэдлэг олгох сургалт, сурталчилгааны ажлыг улам эрчимжүүлэх, улаан хоолой, ходоодны хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт цаг алдалгүй хамрагдах талаар хүн амын мэдлэгийг дээшлүүлэх нь хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зөв хандлага, дадал хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Мэдээлэл бэлтгэсэн: ДЭСС ЭШДА Д.Ганчимэг, ЭША Д.Баяр,
ХСС ЭША Б.Анхзаяа
Recent Comments