ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн танхим, Манжуур хотын Ардын засгийн ордон хамтран зохион байгуулсан БНХАУ-ын /Манжуур/ Хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэн 2019 оны 9 сарын 10-12-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдлаа.

Энэ жилийн ЭКСПО-д эрчим хүч, машин механизм, тоног төхөөрөмж, хөдөө аж ахуй, анагаах ухаан, сансрын салбарын дэвшилтэт технологитой бүтээгдэхүүн түлхүү оролцсон ба үзэсгэлэнгийн үеэр Технологи дамжуулах форум хэлэлцүүлэг, хамтран ажиллах “Санамж бичиг” үзэглэх арга хэмжээ тус тус боллоо.

Тус үзэсгэлэнд БСШУСЯ-ны харьяа ШУТСангаас санхүүжилттэй ЭШБ болон инновацийн төслийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүнтэй төр, хувийн хэвшил, их, дээд сургуулийн дэргэдэх гарааны компанууд оролцсон юм.

Манай Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэнгийн хамт олон мөн өөрийн байгууллагыг сурталчлан оролцож, гарааны компаний бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гарган оролцлоо.