Ковид-19 халдварын эсрэг 2 тунгийн вакцин хийлгэснээс хойш доод тал нь 12 долоо хоног болсон, 18-с дээш насны, 458 эрүүл хүнд хийгдэж буй SARS-CoV-2 эсрэг вакцины гурав дахь тунгийн урьдчилсан тайлан. (J&J Janssen (Ad26.COV2.S) , Moderna (mRNA-1273, Inc), эсвэл Pfizer/BioNTech (BNT162b2) )

Зураг 1. Вакцины гурав дахь тун хийхэд илрэх шинж тэмдгийг харьцуулав. Тарьсан хэсэгт өвдөх зовиур хамгийн түгээмэл илэрч, ихэнх хүнд хөнгөн, 2 хүнд шинж тэмдэг хүнд байсан гэж мэдээлэв. Ядарч сульдах, булчин өвдөх, толгой өвдөх зовиур түгээмэл тохиолдох бөгөөд, хүнд зэргээр ядарч сульдах 2.0-4.5%, булчин өвдөх 0-3.3%, дотор муухайрах 0-2.7%, хүйт оргих 0-3.3%, толгой өвдөх 0.7-3.3%, үеэр өвдөх 0.6-2.0%, халуурах 0-2.7% илрэв. Хэсэг газрын болон биеийн ерөнхий хариу урвал вакцин хийлгэснээс хойш 1-3 хоногт илэрч байна.

Зураг 2 SARS-CoV вакцины гурав дахь тун хийсний дараа ийлдсийн IgG эсрэгбиеийн хариу урвалыг S-2P-WA-I, саармагжуулагч эсрэг биеийг хуурамч вирус D6I4G-р өдөөж, 1, 15, 29-дэхь хоногуудад хэмжиж, харьцуулалт хийв.

(mRNA-1273 – Moderna, Ad26.COV2.SJ&J Janssen, BNT162b2 – Pfizer-BioNtech)

SARS-CoV Саармагжуулагч эсрэг биеийн хариу урвал. (Nab tilters to D614G)

Судалгаанд хамрагсадыг гурав дахь тун хийлгэхээс өмнө хуурамч вирус D614G-р өдөөж үзэхэд Moderna (mRNA-1273) хийлгэсэн бүх хүмүүст, харин Janssen (Ad26.COV2.SJ&J) хийлгэсэн 24 (15.8%) болон Pfizer-BioNtech (BNT162b2) хийлгэсэн 5 (3.3%) хүнд саармагжуулагч эсрэгбиеийн хариу идэвх тодорхойлогдов, өөрөөр хэлбэл судалгаанд хамрагсадыг гурав дахь тун хийлгэхээс өмнө  J&J Janssen (Ad26.COV2.S) болон Pfizer-BioNtech (BNT162b2) вакцин хийлгэсэн хүмүүс Moderna (mRNA-1273) вакцин хийлгэсэн хүмүүсээс эсрэгбиеийн хариу урвал 3-10 дахин бага байна. Харин вакцины гурав дахь тун авсны дараах үр дүнг ерөнхий дүгнэхэд “гурав дахь тунд ямар вакцин хийлгэхээс үл хамааран Moderna (mRNA-1273) вакцин хийлгэсэн хүмүүст 15 дахь хоногт эсрэг биеийн хариу урвал хамгийн өндөр тодорхойлогдов, харин Ad26.COV2.SJ&J болон BNT162b2 – Pfizer-BioNtech удаалж байна”

SARS-CoV IgG холбогч уургын хариу урвал (IgG binding Ab to S-2P-WA-I)

            Судалгаанд хамрагсадаас гурав дахь тун хийлгэхээс өмнө холбогч уургын хариу урвал зөвхөн нэг хүнд (Ad26.COV2.SJ&J Janssen) эерэг тодорхойлогдов. S-2P-WA-I өдөөхөд ийлдсийн IgG суурь төвшин J&J Janssen (Ad26.COV2.S) нэг тун хийлгэхэд Moderna (mRNA-1273) вакцин хийлгэснээс 3-15 дахин бага байв. Вакцины гурав дахь тун хийлгэсний дараа бүх бүлэгт ийлдсийн холбогч уураг ихсэж байна. Үүнээс Moderna вакцин гурав дахь тун хийлгэхэд холбогч уургын хэмжээг 2 дахин ихэсгэсэн байдал J&J Janssen 98-100%, Моderna 96-100%, Pfizer 98-100% ажиглагдав. Вакцины гурав дахь тун авахад 15 дахь хоногт геометерийн өсөлтөөр ийлдсийн холбогч уураг 4.6-56 дахин ихсэж байв. Үүнээс Ad26.COV2.SJ&J Janssen вакцины суурин дээр mRNA-1273 Moderna болон BNT162b2 – Pfizer-BioNtech гурав дахь тун авахад ийлдсийн холбогч уураг хамгийн өндөр (22-56 дахин их) байв.

Reference

https://www.medrxiv.org/content/10.1101/2021.10.10.21264827v2.full

Гүйцэтгэсэн: АУХ-ийн Зүрх судасны мэс заслын сектор

Өлзийжаргал Нацагдорж  /ЭШДаА, Ерөнхий мэс заслын их эмч/

Зөвлөгөө өгсөн: АУХ-ийн Эрдэм шинжилгээний төв лаборатор
Мягмар Халиун (ЭША, Магистер)

Хянасан: АУХ-ийн Зүрх судасны мэс заслын сектор

Батжаргалын Содгэрэл  (АУ-ны доктор, дэд профессор)