38 настай эрэгтэй, баруун хамар амьсгалахад түвэгтэй байдалтай чих хамар хоолойн эмнэлэгт ирсэн ба нилээн удаан хугацаанд ийм байдалтай байсан гэсэн өгүүлэмжтэй. Бодит үзлэгээр хамрын таславчны хазайлт, шохойжсон таславч илэрсэн ба арын таславч 2 см цооролттой байсан. Риноскопи хийх үед баруун хамрын нүхний ёроолд хатуу, зөөлөн, цагаан өнгийн зүйл илэрсэн. Хамрын синусын CT шинжилгээнд сайн тодорхойлогдсон, нягт зүйл харагдсан. Дараах өвчнүүдээс аль нь өвчтөнд илэрсэн хамрын өөрчлөлтийн шалтгаан байх магадлалтай вэ?

Шохойжсон полип

Enchondroma

Остеома

Ринолит

Шүд

38 настай эрэгтэй баруун хамрын нүх амьсгалахад хүндрэлтэй, энэ нь нэлээд хэдэн жил үргэлжилсэн гэсэн өгүүлэмжтэй чих хамар хоолойн эмнэлэгт хандсан. Хамрын үзлэгээр таславчны хазайлт, шохойжсон таславч, арын таславчийн 2 см цооролт, риноскопид баруун хамрын нүхний ёроолд хатуу, зөөлөн, цагаан өнгийн зүйл илэрсэн. СТ-д хамрын хөндийд урвуу байрлалтай, эктопик шүд тодорхойлогдсон бөгөөд энэ нь хамар бөглөрөх, таславч цоорох шалтгаан болсон гэж үзсэн. Өвчтөнд чих хамар хоолойн мэс засал хийж, амны хөндийгөөс хамрын хөндийд хүрч 14 мм шүдийг авсан. Мэс заслын дараах хүндрэл гараагүй. Мэс засал хийснээс хойш 3 сарын дараа өвчтний хамрын бөглөрөлийн шинж тэмдэг арилсан.

Бэлтгэсэн: Эрдэм шинжилгээний ажилтан, хавдар судлаач эмч Б.Оюун-Эрдэнэ

Хянасан: АУ-ны докторант, эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Ганчимэг

Эх сурвалж: The New England Journal of Medicine December 2, 2021

Линк:  https://www.nejm.org/image-challenge?ci=20211125&startFrom=1&page=1