Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн нь “TRANSLATIONAL AND CLINICAL RESEARCH IN MONGOLIA-2023” ОУ-ын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд “BRAIN AND NERVE HEALTH” симпозиумыг 2023 оны 6 сарын 29-нд танхим болон цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Тус хуралд Австрали улсын профессор Крэйг Андерсон “Brain health”, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн гишүүн, профессор Олег Леонидович Лахман “The use of pulsed magnetic stimulation in the treatment of patient with occupational sensorineural hearing loss”, Иркутскийн анагаах ухааны их сургуулийн Мэдрэл судлалын тэнхмийн профессор Т.Б.Бендер “Autoimmune encephalitis in clinical cases” сэдвээр, АУХ-ийн Мэдрэл судлалын секторын эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Б.Чимэглхам “Stroke trend in UB population: Population-based stroke registry study”, ЭША Б.Оюунгэрэл “Unfavorable outcome in stroke: Population-based study result” сэдвээр сонирхолтой мэдээллийг хүргэлээ. Тухайлбал, тархийг эрүүл байлгах, зөнөгрөлөөс хамгаалахад хүүхэд наснаас эхлэн амьдралынхаа туршид хэрхэн анхаарах талаар болон сонсголын мэдрүүлийн гэмтэлтэй холбоотой үүсдэг нейросонсор сонсгол бууралтын эмчилгээнд импульсийн соронзон өдөөлтийг хэрхэн ашиглах, Парксинсонизмын үеийн өвдөлтийн хамшинжийн механизм, эмчилгээний асуудал зэрэг мэдрэлийн шинжлэх ухааны орчин үеийн оношилгоо, эмчилгээ, арга технологийн талаар илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Түүнчлэн УБ хотын хүн амын дунд тохиолдож буй тархины харвалтын 20 гаруй жилийн хугацааны хандлага, ямар өөрчлөлт гарсан талаар судалгааны үр дүнг товч танилцууллаа.Мөн энэхүү симпозиумын хүрээнд “Мэдрэл-булчингийн өвчний оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт багц цагийн сургалтаа хийж, 40 орчим эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.