“Brown” их сургууль нь АНУ-ын Providence хотод байрладаг. 2022 оны Times Higher Education World University Rankings гаргаснаар дэлхийн 1600 сургуулийн 64-т жагсдаг бөгөөд АНУ-ын IVY league 8 сургуулийн нэг юм. Энэхүү сургууль нь College, Graduate school, School of Engineering, School of Professional Studies, School of Public Health, болон Warren Alpert Medical School гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Brown их сургууль нь шалгуур өндөртэй сургууль бөгөөд нийт өргөдөл гаргагчдаас ердөө 8% нь тэнцдэг. Сонирхуулахад, энэ сургуулиас төгссөн алдартангуудыг дурдвал Эмма Уатсон (Emma Watson), John Krasinski, John F. Kennedy Jr., гэх мэт.
“Brown” их сургуулийн Anubhav Tripathi профессорын лабораторийн багт Монгол судлаач Наранбатын Дөлгөөннаран нь 2020 оноос хойш судлаачаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор “Developing new engineering-based solutions for decentralized molecular diagnostics” сэдвийн хүрээнд докторын судалгааны ажлаа эхлүүлэн суралцаж байна. Мөн Анагаах Ухааны Хүрээлэнгийн Эрдэм Шинжилгээний Төв Лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан АУ-ны магистр М.Халиун, АУ-ны магистр Ө.Хулан нар нь зочин судлаачын программын хүрээнд энэхүү лабораторийн багт судлаачаар ажиллаж байна. Тус судлаачид нь биологийн сорьцноос ДНХ, РНХ ялгах, Next generation Sequencing шинжилгээний чиглэлээр ажиллаж байна.
Одоогоор “Tripathi” лаборатори нь молекул биологи, инженерчлэлийн чиглэлтэй 4 төслийн хүрээнд эрдэм судлалын ажлыг гүйцэтгэж байгаа ба тэдгээрийн 1 бүтээлийг онцолвол:
ACS Omega сэтгүүлд хэвлэгдсэн “DirectDetect SARS-CoV-2 Direct Real-Time RT-PCR Study Using Patient Samples” – February 7, 2022, Dulguunnaran Naranbat, Lindsay Schneider, Rami Kantor, Curt G. Beckwith, Lauri Bazerman, Fizza Gillani, Sujata Sahu, Kim Rapoza, Soya Sam, Vlad Novitsky, Jimin Shin, Evelyn Hipolito, Isabella Diaz, Daniella Carnevale, and Anubhav Tripathi.
ХУРААНГУЙ
КОВИД-19 халдварын үеийн оношлогооны 2 аргыг буюу КОВИД-19 оношлогооны тест болох DirectDetect SARS-CoV-2 болон уламжлалт Direct Real-time reverse transcriptase полимеразан гинжин урвалын (RT-PCR) арга ашиглан SARS-CoV2 эерэг илэрсэн нийт 14 хүнээс амьсгалын дээд замын сорьц цуглуулан дүн шинжилгээ хийсэн.

DirectDetect SARS-CoV-2 аргын хувьд бусад зах зээлд ашиглагдаж буй аргатай харьцуулахад вирус зөөвөрлөх орчин шаардахгүй мөн нуклейн хүчлийг олшруулахаас өмнө вирусын РНХ ялгах шаардлагагүй, түүнчлэн хугацаа богино, РНХ ялгахад шаардлагатай үнэтэй олон урвалж хэрэглэгдэхүүн хэрэглэхгүй зэрэг давуу талуудтай байдаг.
Үр дүн: клиникийн лабораторид ашигласан сорьцуудтай харьцуулахад DirectDetect SARS-CoV-2 оношлуурын арга нь шууд бодит хугацааны RT-PCR-ыг ашиглан туршсан хуурай дээжийн арчдас, treated дээж, untreated дээжийн хооронд 94.7, 100, 94.7% тохирч байв.
Зургийн тайлбар: Дээж цуглуулахаас үр дүн хүртэлх эдгээр процедурын шинжилгээний нийт хугацаа нь өргөн хэрэглэдэг RT-PCR аргын хувьд 4 цаг, DirectDetect-ийн хувьд 2 цаг хүртэл зарцуулдгаараа ялгаатай байна.

Эх сурвалж: https://pubs.acs.org/doi/10.1021/acsomega.1c05595