Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэнгийн Дотрын эмгэг судлалын сектор, АШУҮИС-ийн АУС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим болон АШУҮИС-ийн Хепато гастроэнтрологич оюутны клуб, Академич Б.Цэрэндашийн үр хүүхдүүд хамтран Академич, АШУ-ны доктор, профессор Б.Цэрэндашийн нэрэмжит “Хоол боловсруулах эрхтэн судлалын улсын хоёрдугаар олимпиад”-ыг 2023 оны 04-р сарын 01-ний өдөр зохион байгууллаа.

Олимпиадын нээлтэнд АШУҮИС-ийн АУС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Я.Энхтөр, АШУҮИС-ийн Оюутны хөгжил, удирдлагын газрын дарга, АУ-ны доктор, дэд профессор Д.Оюунбилэг, ОМИС-ийн гүйцэтгэх захирал, МУ-ын гавьяат багш АУ-ны доктор, профессор Г.Чойжамц, АШУҮИС-ийн АУС-ийн ХБЭС-ын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Ц.Бямбажав, Академич Б.Цэрэндаш агсаны хүү Ц.Тулга нар нээж үг хэлсэн ба Анагаах ухааны хүрээлэнгийн захирал АУ-ны доктор, профессор Л.Тулгаа “Академич, АШУ-ны доктор, профессор Б.Цэрэндашийн ажил, амьдралын түүхэн замнал” сэдвээр илтгэл тавилаа. АУХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, АУ-ны доктор Б.Батболд “Хепатитийн С вирүсийн архаг халдварын үед илрэх элэгний бус шинж” сэдэвт судалгааны ажлын үр дүнг танилцууллаа. Мөн Хепато гастроэнтрологич оюутны клубын тэргүүлэгч гишүүн, АУС-ийн 602-р хэсгийн оюутан Б.Ууганбаяр олимпиадын үйл ажиллагааны талаар зааварчилгаа өгсөн.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд АШУҮИС-ийн МЯЭ-ийн дурангийн тасгийн зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Х.Оюунцэцэг, Интермед эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор Д.Бадамсүрэн, Ач АУС-ийн эм судлал, өрхийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Ц.Гүндэгмаа, Этүгэн их сургуулийн багш, УГТЭ-ийн ЭМТҮЧАБА-ны менежер, АУ-ны магистр М.Болд, АШУҮИС-ийн АУС-ийн Дүрс оношилгооны тэнхимийн багш, МЯЭ-ийн Дүрс оношилгооны тасгийн эмч, АУ-ны магистр Г.Эрдэнэбал нар ажиллаа.

Тус олимпиадад АШУҮИС, “Ач” АУИС, “Этүгэн” АУИС, Шинэ АУИС-ийн 50 багийн 150 оюутнууд мэдлэг чадвараа сорьсон. Олимпиад 3 үе шаттай явагдаж аваргуудаа шалгаруулсан бөгөөд I байр Triad баг, II байр Хамаг бүдүүний арми баг, III байр H&E баг тус тус эзэллээ. Олимпиадад оролцсон бүх оюутнууддаа цаашдын сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.